| |
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга бухимдлаа ийн илэрхийлжээ. АН-ын даргад өрсөлдөгсөд өөрсдийн дэмжигч гишүүдтэйгээ уулзалт хийж байр сууриа илэрхийлсээр байгаа. Энэ үеэр С.Эрдэнэ "АН-ын даргад өрсөлдөх сунгааны хүрээнд аймаг бүрт дөрвөн нэр дэвшигчээ хараан гутааж буй Ж.Батзанданг ичих хэрэгтэй. Ж.Батзандан АН-ын дарга болвол Г.Уянга, О.Магнай нарын иргэний хөдөлгөөнийхөн АН-д ноёлох гэнэ. Ийм зүйлийг би хүлээн зөвшөөрөхгүй. Мөн АН-ыг шинэчлэж залуу нам болгоно гэж ярьж байна. Хөгшчүүлээ яах гэж байгаа юм тэр хүн. Түүнчлэн өнөөдөр энэ намыг фракцгүй болгоно гэчихээд насаар нь яагаад фракцлаад байгаа юм" хэмээн ярьлаа.
НУУЦ.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

