| |
Жуулчид галт уул руу авиралт хийхээр өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 7-нд хэд хэдэн групп болон цугларсан юм байна. Тэдний байрлаж байсан районд гэнэт цочир хүйтэрч, хүчтэй салхилсны улмаас майхан палатк нь ч нэмэр болоогүй бололтой. Цаг агаар гэнэт муудсан тул тэд энд тэнд хоргодох ямар ч боломж байгаагүй аж.
Акатенанго галт уул нь Гватемалын баруун өмнө зүгийн Чимальтенанго мужид байрладаг бөгөөд далайн түвшнээс дээш дөрвөн мянга орчим метр өргөгдсөн юм байна. Одоогоор уг галт уулын районд аврах ажиллагаа явагдаж байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

