| |
Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 25-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
09.00 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2012-2016 онд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулах хурал болно. Утас: 99112652
10.00 цагт: Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт болно. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин зэрэг өргөн хүрээний асуудлууд яригдана. "Туушин" зочид буудлын Соёмбо танхимд болох тус арга хэмжээнд УИХ-ын дарга М.Энхболд оролцож үг хэлнэ.
10.00 цагт: Монгол улсын зөвлөх багш зэргийг авах болзол хангасан багш нарт мэргэжлийн үнэмлэх гардуулах, зөвлөлдөх уулзалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд зохион байгуулна.
11.00 цагт: УИХ-ын гишүүн О.Баасанхүү Арбитрын тухай хууль болон түүний дагалдах хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлэхээр хэвлэлийн хурал зарлаж байна. Хэвлэлийн бага хурал Төрийн ордны 203 тоот өрөөнд болно. Утас: 51-265175
11.00 цагт: Нийслэлийн засаг даргын тамгын газрын байрны уулзалтын өрөөнд НИТХ дахь АН-ын бүлэг нийслэлийн иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах ажиллагааг зохион байгуулна. Утас: 11 310428, 99004811, 88051070
11.00 цагт: "Транспэрэнси Интэрнэшнл" байгууллагын зүгээс Авлигын индэксийг зарлана. Энэ арга хэмжээ Нээлттэй нийгэм хүрээлэнгийн байранд болно.
11.00 цагт: Багануур дүүрэгт баригдах олон улсын "Эе эв” хүүхэд, залуучуудын соёл, спорт, экологийн хөгжлийн төвийн төслийн ажлыг НЗДТГ-аас зогсоосон асуудлаар "Эе эв” хүүхдийн хөгжлийн төлөө сангаас мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Монголын даалин урлалыг Юнескогийн хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгүүлэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. Мөн Монголын уран хатгамалчид, Богд хааны ордон музей, Соёлын өвийн төвөөс хамтран зохион байгуулах "Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгнө.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

