logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Хууль яах вэ, хулгайн мөнгийг яаж нотлох вэ

Бичсэн:munkhbat
2017/01/26/, 10:03
Tweet

Хууль яах вэ, хулгайн мөнгийг яаж нотлох вэ

 

Анхны хэлэлцүүлгээр бүдэрсэн оффшор дансыг хориглох хуулийн төслийг дахиуллаа. Ганц хуудас хуу­лийн төсөл барьж орж ирлээ хэмээн банга хүр­тэж байсан Ажлын хэс­гийнхэн энэ удаад илүү чам­бай­руулж оруулж ирсэн нь лавтай. Байнгын хорооны хуралдаанаар оруу­лахаасаа өмнө мэргэж­лийн хүмүүсийн дунд ч хэлэлцүүлэв. Ажлын хэс­гийг ахалж байгаа Х.Ням­баатар гишүүний хэлснээр бол тусгай багаар судалгаа хийлгэсэн, гишүүдийг тал­цуу­лаад байгаа гэр бүлийн­хэнтэй холбоотой асуудлыг нэг талд нь гаргах зэрэг цөөнгүй засвар хийсэн болол­той.

Оффшор данс буюу олон нийт, улстөрийн хүрээнийхний тодорхойлсноор хулгайн мөнгийг олж, түүнд хариуцлага хүлээлгэх явдал хуулийн амин сүнс гэж хэлж болно. Гэтэл мэргэжлийн хүмүүсийг байлцуулсан хэлэлцүүлгийн үеэр Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Гадаад улсад данс эзэмшиж байгаа нь нотлогдвол төрийн албанаас чөлөөлнө гэнэ. Гадаад улсад данс эзэмшиж байгааг нь яаж нотлох вэ” гэж асуусан нь олны анхаарал татав. Нээрэн л Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс зарласнаас өөрөөр оффшор данстай эрхмүүдээ ямар аргаар мэдэх боломжтой бол.

 

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц бусад хууль эрхзүйн үндэслэлээр   манай улсын иргэн харь оронд мөнгө хадгалсан эсэхийг мэдэж, хариуцлага тооцох асуудал бүрхэг гэнэ. Эрүүгийн хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны хүрээнд бусад улс орон руу мэдээлэл авах хүсэлт явуулдаг ч ихэнх нь биелэгддэггүй аж. Тэр тусмаа манай улсын тийм иргэн танай улсад данс эзэмшиж байна уу гэсэн хүсэлт явуулаад мэдээллээ авах боломж хомс байдгийг мэргэжлийн хүмүүс ярив. Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрхзүйн туслалцааны даалгавар хүсэлтийн хүрээнд манай улсын иргэн гадаадад данс эзэмшиж байгааг  олж мэдэж чадахгүй. Манай улсын ийм албан тушаалтай хүн танай улсад данс эзэмшиж байна уу гэсэн хүсэлт явуулах боломжгүй. Нэгдүгээрт, тухайн хүн дээр эрүүгийн хэрэг үүсээгүй бол Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрхзүйн туслалцааны хүсэлт явуулж болохгүй. Хоёрдугаарт, данс эзэмшиж байна гэж асуувал, ерөнхий асуулт байна. Хаанахын аль банкинд ямар данс эзэмшиж байна гэсэн хариулт аваад буцна. Гуравдугаарт, танай улсад данс эзэмшиж байна уу гэдэг мэдээллээ ч олж авч чадахгүй. Чөлөөт эрэн сурвалжлах сэтгүүлзүйн журмаар аль нэг албан тушаалтан гадаад улсад данс эзэмшдэг тухай мэдээлэл олж авлаа гэхэд оффшор болон эрүүгийн хуулиар алинаар нь ч эрүүгийн хэрэг үүсэхгүй. Тэгэхээр даалгавар хүсэлт авахгүй” гэсэн юм.

 

Тиймээс оффшор данс, гэр бүлийн гишүүдийг гадаадад данс эзэмшихийг хориглоно гэж маргалдахын оронд хилийн чанадад аваачаад нуучихсан хулгайн мөнгийг яаж нотлох вэ гэдэг асуудлын цөм нь аж. Оффшорыг хориглох хуулийн төсөлд хулгайн мөнгийг яаж ямар замаар илрүүлж нотлох зэрэг нарийвчилсан  зохицуулалт хийж өгөх шаардлагатай гэнэ. Харин Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүн "Монгол Улстай эрхзүйн талаар харилцан туслалцсан орнууд гэрээний дагуу  мэдээлэл гаргаж өгнө” хэмээн хэтэрхий амар хялбар зүйл ярьж байна хэмээн иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл ч  шүүмжилж байсан. Хууль батлахаар зүтгүүлэх нэг хэрэг, харин бодит амьдралд хэрхэн буух нь өөр хэрэг. Тиймээс оффшорыг хориглосон гэгдээд байгаа хуулиар  нэгийгээ хааж боох гэсэн улстөрийн амбийц, ашиг сонирхлоо хойш нь тавьж тал бүрийн харилцааг зохицуулсан "бүтэн” хууль гаргах учиртайг олон нийт, мэргэжлийн байгууллагууд хэлж байгаа юм. Товчхондоо бол хуулийн байгууллагад учрах хүндрэлийг бодож үзээсэй гэж буй юм.

 

Г.Эрдэнэбат:

 МАНАЙ УЛСЫН ИРГЭН ГАДААДАД ДАНС ЭЗЭМШИЖ БАЙГААГ МЭДЭЖ ЧАДАХГҮЙ

 

Оффшор дансанд байршуулсан хөрөнгийг хэрхэн нотлох талаар Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенциудаар нуугдсан хөрөнгөтэй холбоотой ямар зүйлийг зохицуулдаг вэ?

-Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хоёр конвенц бий. 2005 онд соёрхон баталсан Авлигын эсрэг НҮБ-ын конвенци, 2003 онд нэгдсэн Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенци түүний нэмэлт протоколууд. Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцид хөрөнгө авах тухай хүсэлт гаргасан бол дотоодын хууль тогтоомжид заасны дагуу эргүүлэн өгөх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. Авлигын эсрэг конвенци  хөрөнгө орлогыг хууль ёсны өмчлөгчид нь эргүүлэн өгөх нь зүйтэй гэсэн үзэл баримтлалтай. Хөрөнгийг аль улс эхлээд илрүүлж шийдвэрлэнэ тэр улсын  дотоодын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх эрхтэй. Олон улсын түвшинд ийм байдал үүсэхэд манай улсын хувьд Эрүүгийн байцаах шийтгэх хуульд Эрүүгийн хэрэгт эрхзүйн туслалцаа үзүүлэхээр заасан. Энэ хүрээнд Монгол Улсаас гадаад улс руу хүсэлт даалгаврыг явуулдаг. Мөн ирүүлсэн хүсэлтийг ч биелүүлдэг.

-Гадаадад байгаа хөрөнгийг битүүмжлэх, шилжүүлэх асуудлыг хуулийн хүрээнд хэрхэн зохицуулдаг вэ?

- Хөрөнгө хурааж авах хүсэлт гаргаж шилжүүлэн авах хүсэлтийг шийдвэрлүүлэх эрхзүйн орчин хангалттай бус. Монгол Улсаас гадаад улсад байгаа хөрөнгийг битүүмжилж, хурааж өгөөч гэсэн хүсэлт явуулъя гэхэд хуулийн зохицуулалт байхгүй. 2015 онд найман улс руу эрхзүйн туслалцааны хүсэлт явуулсан, 2016 онд 20 орон руу явуулахад ихэнх нь хүсэлтийг биелүүлэхээс татгалзсан. 20 хүсэлтээс есийнх нь хариу татгалзсан байдлаар ирсэн. Хоёр хүсэлт биелэгдсэн, үлдсэнд нь хариу ирээгүй.

-Ямар шалтгааны улмаас татгалзсан хариу ирээд байна вэ. Гадаадад данс эзэмшиж байгаа хүний хөрөнгийг хуулийн хүрээнд мэдэж болох уу?

-Орчуулга найруулга, холбогдох байгууллагаар явуулаагүй, хоёр улсын стандарт нийцэхгүй зэрэг хариу ирдэг. Түүнээс гадна гадаад улсын аль нэг банкинд данс эзэмшиж байгаа мэдээллийг хүсэхэд ямар банкны ямар дансанд тэр хөрөнгө чинь байгааг шалгуулах юм. Танай улсын банкинд мөнгө байгаа эсэхийг тогтоогоод өгөөч гэхээр өөдөөс аль банкны ямар дансанд байгаа мөнгийг асууж байна вэ гэнэ. Манай улсад ч бас ийм хүсэлт ирэхэд тодорхой болго гээд буцаадаг. Энэ бол олон улсын түвшинд байгаа тулгамдсан асуудал. Хэрэгт ямар ач холбогдолтой юм. Хийж байгаа ажиллагаанд танай хүсээд байгаа баримт сэлт ямар холбоо, хамааралтай. Манайхаас хүсч байгаа баримт хэргийг нотлоход ямар учир холбогдолтой юм бэ. Ямар хэмжээний мэдээлэл хүсч буйгаа нарийвчилж ирүүл гэсэн хариу өгч байна.

-Тэгвэл эрхзүйн зохицуулалтыг хэрхэн боловсруулах ёстой вэ?

-Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрхзүйн туслалцааны хүрээнд хийгдэж байгаа ажил олон улсын эрхзүйн зохицуулалтын хүрсэн түвшин манай улсын эрхзүйн орчны хүрсэн түвшин бидэнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хангалттай бус. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар бол бид эд зүйл нотлох баримтыг авч өгөөч гэж хүсэх хэмжээнд байна. Эрхзүйн туслалцаа үзүүлэх хэмжээнд бие биенээсээ хүсэх зүйл маань тэр хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээ мэдээллийг авах тухай огт байхгүй. Хуул сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын хүрээнд харилцан мэдээлэл солилцож дараагийн эрхзүйн туслалцаа хүсэхдээ ашиглаж болох мэдээллээ урьдчилж авах механизм тогтоогүй. Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрхзүйн туслалцааны хүрээнд хөрөнгө эргүүлэн авах, шилжүүлэхтэй холбоотой үр дүнтэй механизмтай больё гэвэл эрүүгийн хэрэгт мэдээлэл солилцох эрхзүйн механизмуудыг илүү оновчтой ашиглаж эрхзүйн туслалцаанаас өмнө мэдээлэл авах арга хэрэгсэлтэй болох шаардлагатай байгаа юм. Арга хэрэгсэлтэй болж чадахгүй бол оффшорыг хориглох гэж яриад байгаа асуудал хэрэгжихэд ч их төвөгтэй.Гадаад улсад данс эзэмшиж байгааг тогтоож хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэвэл хулгайн мөнгөтэйг тогтоох процессыг нарийвчилж, нотолж байж төрийн албанаас чөлөөлнө байх. Дам сургаар тийм шийдвэр гарахгүй байх. Гадаад улсад данс эзэмшиж байгаатай холбогдуулан эрүүгийн хэрэгт шалгах үндэслэл үүсэхгүй. Эрүүгийн хэрэгт үзүүлэх эрхзүйн туслалцааны даалгавар хүсэлтийн хүрээнд манай улсын иргэн гадаадад данс эзэмшиж байгааг  олж мэдэж чадахгүй. Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө гадаадад данс эзэмшиж байгааг нь тогтоогоод хариуцлага хүлээлгэчихдэг юм бол үүнтэй нь холбогдуулан мөнгө угаасан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэргийг шалгах, эсвэл гадаад улсад данс эзэмшдэг гэх мэдээллийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэж шалгах арга зам байна. Одоогоор аль аль нь нээгдэх боломж дотоодын хууль тогтоомжоор бүрдээгүй.


С.УЯНГА


Төстэй мэдээллүүд

Х.Болорчулуун: Оффшорт данс эзэмшиж байгаа хүн ямар аргаар олсон орлого вэ?

Х.Болорчулуун: Оффшорт данс эзэмшиж байгаа хүн ямар аргаар олсон орлого вэ?

2016/12/09, 10:29
Оффшорын хууль батлагдвал ХОМ гаргагч 38900 албан хаагч хамрагдана

Оффшорын хууль батлагдвал ХОМ гаргагч 38900 албан хаагч хамрагдана

2016/11/30, 11:07
ХУУЛЬ ЭРХЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ БОЛНО

ХУУЛЬ ЭРХЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ, ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ БОЛНО

2016/10/20, 14:52
С.Баярцогтын адил иргэншлээ сольсон бас нэгэн гишүүний хэрэг

С.Баярцогтын адил иргэншлээ сольсон бас нэгэн гишүүний хэрэг

2016/10/05, 09:25

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

2 | 0 | 2026/04/08, 15:04
gallery image

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ

2 | 0 | 2026/04/08, 09:35
gallery image

ХУУЛЬ: 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийг 400 мянган төгрөгөөр торгоно

4 | 0 | 2026/04/07, 15:59
gallery image

Дорнод аймгийн Халхгол сум орчимд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

5 | 0 | 2026/04/07, 13:30
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

3 | 0 | 2026/04/06, 17:43
gallery image

"Хууль бус цагаачдыг мэдээлсэн хүнд урамшуулал олгоно"

7 | 0 | 2026/04/06, 16:03
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

12 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

12 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

10 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

10 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

10 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

9 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

14 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

18 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

14 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

12 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

10 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

14 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

12 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

19 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

13 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

14 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

14 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

13 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

14 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

11 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

20 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

16 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

22 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

16 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

34 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

18 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

14 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

16 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

17 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

31 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

20 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

17 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

39 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

43 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

34 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

39 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

32 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

11 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

11 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

14 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

12 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

15 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

15 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

16 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

14 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

12 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

15 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

16 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

31 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

25 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

24 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

28 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

22 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

31 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

26 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

23 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

20 | 0 | 2026/02/10, 11:30
gallery image

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо

18 | 0 | 2026/02/09, 11:15
gallery image

Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог

17 | 0 | 2026/02/06, 12:06
gallery image

Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ

22 | 0 | 2026/02/05, 12:15
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42432 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23859 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22824 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22093 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21361 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20924 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19427 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18940 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18841 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18810 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18251 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17015 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16587 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16491 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16161 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15999 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15817 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15491 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14778 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14139 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13523 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50979 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17320 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13367 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11721 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5899 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9885 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8541 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7022 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8528 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7489 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6794 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.