logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Хүргэн Дэнзэн гэж хэн юм бэ?

Бичсэн:bilguun
2015/04/23/, 10:49
Tweet

Хүргэн Дэнзэн гэж хэн юм бэ?

Хүргэн Дэнзэн гэхээр монголчууд андахаа байсан биз ээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, үргэлж нэрийг нь баастсаар огцруулсан. Одоо ч баастсаар л яваа хүргэн.

Хүргэн Дэнзэн одоо Монголд байхгүй. Германд сурч байгаа. Тэндээсээ захиа бичсэн. Энд их олон хүн уншсан.

Хүргэн Дэнзэнд холбогдох асуудал маш их. Голдуухан гэмт хэргийн шинжтэй, эсвэл төрийн албыг хувийн болтол ашигласан нь байдаг ажээ.

Хүргэн Дэнзэнгээс болж "Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн захирал Я.Батсуурь шоронд хориг­дож байгаа гэж учир мэдэх хүмүүс яриад удаж байна.

Хүргэн Дэнзэнг би танихгүй, мэдэхгүй. Ма­гад­гүй, та ч таньж мэдэх­гүй байх. Харахад зү­гээр л нэг жулдрай пацаан байх… Ингэж хү­мүүс ярьж буй. Харин тэр Монголын төрд дийлд­дэггүй. Өмнөөсөө өчнөөн жил дипломат алба хаш­чих­сан төрийн хүнийг шо­ронд суулгачихсан том эр.

Хүргэн Дэнзэнд хэрэг үүсгэх гэхээр хуулийн байгууллагууд зөрчилдөөд сүйд болдог гэсэн. Үүсгэнэ, үүсгэхгүй. Шалгана, шалгахгүй… гээд л. Ингээд бодохоор аргагүй том эр  байгаа юм.

ХҮРГЭН ДЭНЗЭНГИЙН "ХЭРЭГ”-ҮҮД

…ЗГХЭГ-ын дэд дарга болсон, давхар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга болсон. Эхнэрийнхээ компанийг 17 тэрбумын тендерт ялуулсан асуудал нь ил болж, АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гадаад харилцааны яаманд удаа дараа эрх мэдлээ хэтрүүлэн албан бичиг явуулж байсан. Энэ хүнийг ямар боловсролтой, ямар шалгуураар төрийн өндөр албан тушаал хаших болсныг хэн ч мэддэггүй. Харин түүний талаар саяхан ажлаа өгсөн ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго өмнөөс нь ичиж үхмээр зүйлийг ярьсан байх юм.

Тэрээр "Албан тушаалын хэнээрхэл, дур зоргоороо авирлахын дон шүглэсэн Г.Дэнзэн гэдэг залуугийн замд би, Монголын хууль саад болсон. Эрх мэдлээр далайлган намайг зайлуулж болно. Хуулийг бол замаас нь гаргаж, мөргөж унагаж чадахгүй л дээ. Эрх мэдэлд тэмүүлж болно. Гэхдээ чаддаг, мэддэг байх хэрэгтэй. Эрх мэдэл бол ямба биш ажил, хариуцлага гэдгийг ойлгох хэрэгтэй. 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас эхлээд л Г.Дэнзэн гэдэг залуу "Би ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга болно” гээд зарлаад явсан. Тэгээд миний орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. Залуу хүн, математикч юм чинь арай өөрөөр сэтгэх байх, ажилдаа хурдан дадлагажих байх гэтэл маргаашаас нь эхлээд л ангийн хүүхдээ, найзаа, нутгийн хүнээ ажилд авахыг санал болгож эхэлсэн. Эндээс л бид хоёрын зөрчил эхэлсэн дээ. Төсөв тооцоог нь хийгээгүй байж элдэв төсөл хэрэгжүүлнэ, тийшээ төчнөөн төгрөг шилжүүлнэ гэнэ. Хууль дүрэмд заасан шаардлага тавихаар шинэчлэлийг эсэргүүцлээ, садаа боллоо гэж Тэргүүндээ "алтан хошуу” хүргэнэ. Сүүлдээ бараг сар бүр над дээр орж ирж, "Чи муу зайлаарай. Чамайг халуулна даа” гэдэг болсон. Хэрэг эрхлэх газрын ажилтнуудыг цуглуулж хурал хийгээд "Би тэргүүн дэд дарга болохдоо л болно. Засгийн газрын тамгыг авч, нэгдүгээр гарын үсгийг зурахыг минь та нар хараарай” гэдэг байлаа” хэмээн өгүүлснийг times.mn мэдээллийн сайт 2013 оны тавдугаар сард нийтэлсэн байна.

Мөн ЗГХЭГ-т ажилладаггүй О.Чинхүсэлийг,  өөрийн ТУЗ-ийн даргаар ажилладаг "Эрдэнэс-Тавантолгой” ХХK-д ажилладаггүй Ц.Мөнхтогтох, Д.Лхагвадорж нарыг ажилладаг хэмээн хуурамчаар тодорхойлоод ХБНГУ-ын ЭСЯ-ыг хуурсан гэж хардагдах болов.

Г.Дэнзэнгийн хувьд хуурамч тодорхойлолт хийсэн нь баримтаар харагдаж батлагджээ. Харин визээ авсан уу, аялсан уу гэдэг нь тодорхойгүй аж. Хэрэв явсан бол хэд хэдэн асуудал урган гарч ирнэ. Нэгд Швейцарь болоод ХБНГУ-ын ЭСЯ-ыг хуурахад нь Монголын ГХЯ оролцсон шинж харагдаж байгаа. Гадныхныг хуурсан бол Монгол Улсын ГХЯ-ыг Европын орнууд буруутгана. Харилцаагаа чангатгана. Дээр нь хуурамч бичиг баримт үйлдсэн Г.Дэнзэн тэргүүтэй хүмүүст дахиж Шенгений орнуудын виз олгохгүй байх магадлал өндөр гэнэ. Мөн эдгээр хүмүүс аялсан бол зардал нь хаанаас гарсан бэ гэдэг бас нэг асуудал үүснэ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол, Г.Дэнзэн эрх мэдлээ урвуулан "Эрдэнэс-Тавантолгой” ХХK-иас гаргуулсан байх магадлал өндөр гэнэ.

Бас дээр нь ЗГХЭГ-ын дэд дарга гадаад дахь байнгын төлөөлөгчийн газрыг шалгах эрхгүй юм байна. Мөн Швейцарийн Лугано хотод манай байнгын төлөөлөгчийн газар байдаггүй аж.

… "Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгээс "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд Үндэсний аудитын газартай хамтран хийсэн шалгалтын талаарх мэдээлэлдээ 26 настай Г.Дэнзэнгийн ТУЗ-ийн даргаар томилогдсоноосоо хойш улсад их хэмжээний мөнгөн хохирол учруулсан талаар мэдээлсэн юм. Үүнд,

-Г.Дэнзэн 2012 онд өөрийн цалин гэж 16 мянган ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан

-Ш.Дэнзэнгийн шийдвэрээр Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэхээр болсон

-Мөн эхнэрийнхээ үүсгэн байгуулсан "Говь повер” компани Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан зэрэг хэд хэдэн баримтыг хэвлэлийнхэнд дэлгэсэн юм. Г.Дэнзэн нь ТУЗ-ийн дарга болсныхоо дараа өөрийн эгч Г.Одонгэрэлийг Ханган нийлүүлэлтийн албанд ажилд оруулсан байна. Энэ нь бүхий л тендерийн асуудлыг зохицуулдаг аж.

Энэ мэтчилэн төрийн албыг төрлийн алба болгосон Г.Дэнзэн мэт хүмүүсээс эхлэн улсад хохирол учруулж, тэрбумаар нь мөнгө идэж байгаа асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай байгааг онцлоод, бусад төрийн өмчийн байгууллагуудад ч гэсэн ийм зөрчил байгааг сануулсан юм.

2012.01.07

…Нэг сая төгрөгийн дүрмийн сан бүхий "Говь Повер” ХХК-ийг Г.Уянга, Д.Баярхүү нар шилжүүлэн авсан

2012.10.11

…"Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Дэнзэнг томилов

2012. 10.11

…"Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэн 2012 оны цалин гэж өөртөө 16000 ам.доллар авахаар шийдвэр гаргуулсан

2012.12.25

…"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Дэнзэнгийн 36 тоот шийдвэрээр Хөгжлийн банкнаас 200 сая ам.доллар зээлэх шийдвэрийг гаргасан

2012.12.29

…"Эрдэнэс Таван толгой” ХК "Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” хаалттай тендерийг амралтын өдөр зарлав.

2013.01.16

… Уянга гэдэг хүний  үүсгэн байгуулсан "Говь повер” компани "Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх” 17 тэрбумын тендерт ялсан.

2013.04 сард

…Г.Дэнзэнгийн эхнэр Гэрэлхүүгийн Уянга нь Чулуунбаатарын Уянга болж солигдов

2013.06.06

…Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эрдэнэс-Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөхийг шаардав

2013.06.28

…АТГ-аас Г.Дэнзэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорт гаргав

2013.11.15

…"Говьповер” ХХК "Эрдэнэс Тавантолгой” ХК-аас 7.4 тэрбум төгрөг нэхэмжилж Чингэлтэй дүүргийн шүүхэд хандсан

2013.11.19

…"Говь-повер” ХХК "Эрдэнэс Тавантолгой” ХК хоорондоо эвлэрч "Говь-повер” ХХК-д 4.8 тэрбум төгрөгийг олгохоор болсон

Улмаар

2013.11.28-нд 1.2 сая,

2013.12.13-нд 100.0. сая,

2013.12.27-нд 600.0 сая,

2014.01.03-нд 2.0 сая,

2014.01.16-нд дөрвөн удаагийн шилжүүлгээр 788.5 сая төгрөг, нийт 4.688.5 сая төгрөгийг төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой” компаниас гаргуулан авчээ.

2014.05.14

…УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-д шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдав

2014.11.04

…Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцүүлэлгүй хойшлуулсаар байна. Энэхүү мэдээллийг https://www.facebook.com/galzuu.bichleg/posts/578934452212750 линкээр орж унших боломжтой юм байна лээ.

Үүнээс гадна  www.mminfo.mn сайтад "…Яг одоо Төрийн ордонд Эдийн засгийн байнгын хороо "Эрдэнэс Тавантолгой” компанид хийсэн аудитын шалгалтын дүн мэдээг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд Монголбанкны Эрдэнэсийн сангийн талаар хаалттай мэдээлэл сонссон юм.

Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад тус компанид хийсэн шалгалтын дүнгийн талаар мэдээлэл өглөө.

"Эрдэнэс Тавантолгой” компани нь 2014 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 840 тэрбум өртэй гэсэн мэдээлэл гарчээ. Харин тус компанийн удирдлагууд 550 тэрбум төгрөгийн өртэй гэсэн тайлбар өгсөн нь гишүүдийг багагүй эргэлзүүлэв. Ямар шалтгаанаар хоёр өөр мэдээлэл өгөөд байгааг УИХ-ын гишүүд тодруулахад гуравдугаар улирлаас хойш өр нь төлөгдсөн байж магадгүй. Бид дөрөвдүгээр улирал 2015 оны эхний улирлын тайлан дүн мэдээг гаргаж амжаагүй байна гэсэн хариултыг А.Зангад аудитор өгсөн юм.

"Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой эртнээс яригдсан нэг асуудал нь ТУЗ-ийн гишүүдийн цалин байсан юм. Төрийн өмчит компани гэх атлаа дааж давшгүй өртэй болчихсон тэгсэн атлаа ТУЗ-ийн дарга нь зургаан сая, гишүүд нь 1.5 сая төгрөгийн цалин авдаг асуудлыг тайлбарлаж өгөхийг хүссэн ч тэд хариултаас бултаж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүд ТУЗ-ийн дарга нь хэн бэ гэдгийг удаа дараа асуусан нь хэн нь ч хариулаагүй төдийгүй УИХ-ын гишүүн Ц.Нямдорж бараг л загнаж байж Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн дүүгийн охины нөхөр гэгдэх Г.Дэнзэн болохыг хэлүүлж чадсан юм.

Ийнхүү Г.Дэнзэн гэх ТУЗ-ийн дарга байхдаа сар бүр зургаан сая төгрөг төрөөс зүгээр л аваад сууж байдаг, тэгсэн атлаа компани нь дампуурлын ирмэгт ирчихсэн гэдгийг гишүүд олж сонссон юм” гэж 2015 оны нэгдүгээр сард бичжээ.

МАН-ын хуульч Б.Энхбаяр @Enkhbayar_bat хаягтай твиттерээрээ "…Өнөөх хүргэн хүү Г.Дэнзэн 17 тэрбумынхаа тендерийг цуцалсны хохирол гээд юу ч хийгээгvй байж 4.8 тэрбумыг "Эрдэнэс Тавантолгой”  компанаас гаргуулаад авчихаж?!” гэж байв.

ХҮРГЭН ДЭНЗЭНГИЙН ХАРИУЛТ

Тэрээр 2013 оны дөрөвдүгээр сард дээрх мэдээллүүдэд хариу болгон "…Би ажил үүргийнхээ хуваарийн дагуу "Эрдэнэс Тавантолгой” компанийн дотоод үйл ажиллагаанд оролцох ямар ч эрх байхгүй. Гэтэл сүүлийн үед намайг Тавантолгойн тендертэй холбоотой мэтээр гүтгэх боллоо. Үүнийг би ор үндэсгүй гүтгэлэг гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. "Говь повер” гэдэг компани надад болон манай гэр бүлийн хүнд байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. "Эрдэнэс Тавантолгой”-д шалгалт хийгээд ирэхээр олон хүний эрх ашиг зөрчигдөөд байгаа юм билээ. 17 тэрбум төгрөгийн тендер гээд зохиомол зүйл гаргаад ирсэн. Шударга байсныхаа төлөө ингэж доромжлуулах ёстой юм байлгүй дээ. ТУЗ-ийн дарга компанийнхаа гүйцэтгэх болон дэд захирлыг томилж, чөлөөлж, хяналт тавьж ажилладаг. "Эрдэнэс Тавантолгой”-д явагдаж буй тендер, гэрээ хэлцлүүд гүйцэтгэх захирал болон санхүүгийнхний хийдэг ажил. ЗГХЭГ-ын дэд дарга учраас тендер мэтийн зүйлд оролцох үндэслэл надад байхгүй. …"Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ тухайн компанийнхаа төсвийг баталдаг, гүйцэтгэх болон дэд захирлыг томилдог, жилд хоёр удаа хувь нийлүүлэгчдийн хуралд ажлаа тайлагнадаг юм. Тус компанийн санхүүгийн тайланг авч үзэхэд маш олон зөрчил илэрсэн. Энгийн жишээ хэлэхэд "Эрдэнэс Тавантолгой” дөрвөн дэд захиралтай, хоёр нь гадаад. Энэ хоёр хүнтэй хийсэн гэрээг судалж үзэхэд нэг гадаад захиралд нь жилд 500 сая төгрөгийн цалин өгч, 4000 ам.долларын түрээсийн байранд амьдруулдаг байсан юм билээ. Мөн "Эрдэнэс Тавантолгой”-н мөнгөөр Харвардын их сургуулийн магистрантурт сурдаг байж. Тэр хүн өөрөө ч хувийн ашиг сонирхлын зөрчилтэй. Өөрөөр хэлбэл, хувийн компанид ажилладаг хэр нь тэр компанитайгаа гэрээ хийсэн байсан. Бүх гэрээ, баримт нь надад бий. Тиймээс энэ хүнийг би ажлаас нь халсан. Нөгөө нэг гадаад дэд захирлыг нь ч халаад байгаа. Тэдэнд "Эрдэнэс Тавантолгой”-г бэхжүүлэхийн төлөө хийсэн зүйл байгаагүй. Хийсэн ажлынхаа тайланг бичээд ир гэхэд гурван хуудас цаас л өгөх жишээтэй. Тэднийг ажлаас халсны дараа удирдлагын зардал 65 хувиар буурсан. .

…Би Ш.Солонго даргыг хүндэлдэг. Бид хоёр өмнөх дөрвөн жил хамтарч ажилласан. Тэр хүнээс надад сурсан зүйл их бий. Би тэр хүний ажлыг авна гэж огт бодоогүй, хэлж, ярьж ч байгаагүй. Бид хоёрын нэг нь бодлого зохицуулалт хууль, нөгөө нь орон нутаг хяналт шалгалтаа хариуцаж ажилладаг байсан. Төрийн банкны өмнөх ТУЗ-ийн гишүүдтэй холбоотой зөрчлүүд гарсан. Тухайлбал, гишүүд нь 90 сая төгрөгийн ашиг, 15 сая төгрөгийн урамшуулал авсан байх жишээтэй. Мөн өмнөх Сангийн болон Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар орон сууцны дэмжлэг хэлбэрээр жилийн 9.6 хувийн хүүтэй 15 жилийн хугацаатай амины орон сууцны зээлийг тус банкнаас авсан байсан. Энэ хэргүүд тантай холбоотой юм байна гэдгийг Ш.Солонго даргад хэлсэн. Түүнээс хойш Ш.Солонго надад их дургүй болсон. Төрийн албан хаагчид 500-700 мянган төгрөгийн цалин авч байхад дарга нар нь урамшуулал гэж өч төчнөөн сая төгрөг авч байна шүү дээ. Энэ шударга явдал биш шүү дээ” гэсэн.

ХҮРГЭН ДЭНЗЭНГИЙН ЗАХИА

Хүргэн Дэнзэн өдгөө Германд байгаа. Энэ сарын 2-нд ирнэ гэсэн ч сураг нь гарсангүй. Үүнтэй зэрэгцэн АТГ-аас хүргэн Дэнзэнгийн хэргийг тусгайлан шал­гана гэсэн мэдээлэл гарсан. Гэсэн ч шүүхийн шийдвэрийг биелүүлж хүр­гэн Дэнзэнд мөнгө гар­гаж өгсөн "Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн захи­рал асан Я.Батсуурь хо­ригдсоор л байгаа. Харин хүргэн Дэнзэн би буруугүй гэдэг үгээ дахин хэлсээр сууна. Ингэхдээ Германаас захидал илгээсэн байв. Захидалд "Монгол Улсын иргэн Г.Дэнзэн миний биеийг хил даван оргон зайлсан гэх огт үндэслэлгүй, ээлжит гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан зориудаар нийтэд түгээж буйг залруулахын тулд  уг ил захидлыг бичиж байгааг минь ойлгон хүлээн авна уу.

Намайг чиглэсэн олон удаагийн гүтгэлэг нь эхэндээ улс төрийн зорилготой байсан бол одоо хэрээс хэтэрч эдийн засгийн бүлэглэлүүдийн хуйвалдаанаа  далдлах явцуу эрх ашгийн зорилготой болж өөрчлөгдсөнийг залуу хүний хувьд зүгээр хараад сууж тэвчсэнгүй. Надад хийсэн гэм байхгүй учир би буруугүй хэмээн тайлбарлаж, олон зүйл тоочих шаардлагагүй гэж бодож байна. Хоёр жил гаруй үргэлжилж буй энэ гүтгэлэгтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл намайг хуулийн байгууллагаас зарлан дуудаж, шалгасан нэг ч тохиолдол байхгүйг энд зориуд хэлэх нь зүйтэй байх. Хэн нэгний гэм буруутай эсэхийг гүтгэлэг доромжлолоор бус Монгол Улсын шүүх шийддэг гэж бодож байна. Харин үнэн зүйлийг хэлж ярьсан нь хэлмэгддэг болсон энэ нийгэмд цаашид хэрхэхийг би мэдэхгүй.

Дахин хэлэхэд миний бие ямар нэгэн хэргээс зугтан эх орноосоо дүрвэж, оргон зайлсан зүйл огт байхгүй болно. Одоогоор ХБНГУ-д сур­галтад сууж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 2-нд хичээлээ дуусгаад эх нутагтаа очно. Эх орондоо байхгүй байгааг минь ашиглан гүтгэлгийн шинжтэй мэдээ мэдээллийг зориудаар та­раахгүй байхыг хи­чээн­гүйлэн хүсье. Та бүхнийг хүндэтгэсэн Монгол Улсын иргэн  Г.Дэнзэн” гэсэн юм. Захидал тойрсон элдэв яриа таамгууд хэсэг шуугиад чимээгүй болсон. Харин одоо мань Дэнзэн алга. Монголд ирээгүй л байна.

ХҮРГЭН ДЭНЗЭН ГЭЖ ХЭН БЭ?

Галсангийн Дэнзэн. 1987 онд Дорноговь аймгийн Сайншанд суманд төржээ. Аав нь багш,  ээж нь эмч ажээ. Тэрээр Замын-Үүдэд дунд сургуулиа төгссөн байна. МУИС-ийг хэрэглээний математикч мэргэжлээр дүүргэсэн. Төгсөөд НХХЯ-нд мэргэжилтэн,  МУИС-ийн Математик компьютерийн сургуульд багш, УИХ дахь АН-ын бүлэгт ажилласан. Улмаар Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөх, ЗГХЭГ-ын дэд дарга, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажилласан гэх намтартай.

Мөн "Эрдэнэс МГЛ” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Төрийн банкны ТУЗ болон ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Төстэй мэдээллүүд

Я.Батсуурь Н.Алтанхуягийн “хөлд” чирэгдэн золиослогдов уу

Я.Батсуурь Н.Алтанхуягийн “хөлд” чирэгдэн золиослогдов уу

2015/04/17, 09:20
Золиос

Золиос

2015/03/13, 10:36
Г.Дэнзэн АТГ-ыг улстөрийн зорилгоор ажилладаг гэв үү

Г.Дэнзэн АТГ-ыг улстөрийн зорилгоор ажилладаг гэв үү

2015/03/11, 17:07
“Эрдэнэс-Тавантолгой”-н эргэн тойронд

“Эрдэнэс-Тавантолгой”-н эргэн тойронд

2015/03/06, 17:44

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

3 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

3 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

7 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

5 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

7 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

13 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

9 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

9 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

7 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

8 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

10 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

15 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

9 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

10 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

11 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

9 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

10 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

9 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

11 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

13 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

16 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

12 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

25 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

16 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

12 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

13 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

13 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

27 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

16 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

14 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

32 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

28 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

31 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

32 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

30 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

10 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

10 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

12 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

11 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

14 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

14 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

15 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

13 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

11 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

14 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

15 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

27 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

24 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

23 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

25 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

21 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

27 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

26 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

20 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

19 | 0 | 2026/02/10, 11:30
gallery image

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо

18 | 0 | 2026/02/09, 11:15
gallery image

Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог

17 | 0 | 2026/02/06, 12:06
gallery image

Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ

19 | 0 | 2026/02/05, 12:15
gallery image

Dj Koo өөрийн хайр сэтгэлийг МӨНХӨЛЛӨӨ

20 | 0 | 2026/02/04, 11:57
gallery image

Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ

32 | 0 | 2026/02/02, 12:01
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

23 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

16 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

17 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

23 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

18 | 0 | 2026/01/27, 11:34
gallery image

Адольф Гитлерын бэлгийн бойжилт хөгжөөгүй байжээ

20 | 0 | 2026/01/26, 10:53
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50977 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42429 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37315 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23857 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22821 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22088 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21354 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20920 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19420 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18939 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18838 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18807 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18250 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17014 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16586 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16490 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16160 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15998 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15815 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15490 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14777 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14138 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13928 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13520 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13414 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37315 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50977 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13366 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13414 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11720 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5899 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9881 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8537 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7021 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8527 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7488 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6791 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.