| |
Германы нөлөө бүхий хэвлэл "Der Spiegel” нүүр хуудсандаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын шог зургийг нийтэлсэн нь шүүмжлэл дагуулаад байна. Тэд Д.Трампыг Эрх чөлөөний хөшөөний толгойг тасдаж буйгаар үзүүлсэн нь хязгаарыг давсан хэрэг боллоо, арай л хэтрүүлжээ хэмээн мэргэжил нэгтнүүд нь хүртэл буруутгаж байна. Хамгийн гол нь Трампыг "Жихад Жон” хэмээх хочоороо танил болсон Исламын улс бүлэглэлийн зандалчинтай харьцуулсан нь огт мэдрэмжгүй байлаа гэх шүүмжлэл дагуулсан юм. Харин шог зураач Эдел Родригес АНУ-ын Ерөнхийлөгчийг ардчиллын толгойг тасдаж буйгаар харуулсан хэмээн зургаа тайлбарлажээ.

Б.СЭВЖИДМАА
Эх сурвалж: www.assa.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

