logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

НУЛИМСТАЙ БӨХӨН

Бичсэн:munkhbat
2017/02/08/, 15:50
Tweet

НУЛИМСТАЙ БӨХӨН

 

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумтай хил залгаа Баян-Уул сумын нутагт устгалын нэг цэг бий. Энэ нуггаас түүх бөхөнгийн сэг зэмд 2.5 метрийн урттай, хоёр метрийн өргөнтэй ухсан нүх багадах магадлалтай учраас нэмж цэг гаргахаар болов. Өөрөөр хэлбэл, Хөхморьт сумын дараа орох хамгийн олон бөхөнгөө алдсан говийн бударганат нутаг бол энэ. Хүйтэн хавсарга нь энэлэн шаналах мэт тачигнах энэ ээрэм хөндийт талд 18 хүн дөрвөн машин, хоёр мотоцикльтой үүрийн гэгээнээс үдшийн бүрий тасартал үхсэн бөхөнгийн сэг зэм түүж байна. Сэг бөөн бөөнөөрөө нэг дор бус дандаа ганц ганцаараа л олдоно. Энэ нь бөхөнгийн сүрэг амьтны хуулиар өвчтэйгөө орхиод цааш явсныг, өвдөж зовсон бөхөн бусдынхаа хөлийг гүйцэхгүй хоцорч үлдээд үхсэнийг гэрчилнэ. Гэвч цааш явсан сүрэгийн нэг нэгээр хорогдсоор хэчнээн олон сүрэг энэ их талын энд тэнд бие бие рүүгээ тэмүүлсээр үхэцгээснийг таах аргагүй юм.

 

Устгалын цэг байгуулах газрын байршлыг тогтоох, усны эх, сан, үерийн амнаас хол мөргөцөг бүхий газар зааварлахаар Усны сав газрын мэргэжилтнүүд болон бидний ирэх замд үхсэн байсан хоёр тас шувуунаас дээж авахаар аймгийн мал эмнэлгийн эмч нарын хамт хөдөллөө. Мялзан төст өвчнөөр ихэвчлэн 1-4 насны нялх, залуугаас гадна хэржин буюу эм бөхөн илүүтэй халдварлаж, үхэж байгааг малын эмч ярьж явав. Сая хөдөлсөн устгалын цэгээс даруй арав гаруй километрийн зайд үлдсэн тас шувууны зэмээс дээж авч, Улсын төв лаборатори руу шинжлүүлэхээр явуулахад бэлэн болголоо. Шувууны үхлийн шалтгааныг тогтоох шинжилгээний хариу 7-10 хоногийн дараа гарах боломжтой гэж байв.

Харин хажууханд нь хөсрий хэвтэх бөхөнгийн сэг зэмийг малыг эмч "Энэ ч мялзангаар үхсэн нь тодорхой юм байна. Нуухандаа баригдаж, чацга алдсан нь илт байна. Мялзан бол тухайн амьтны дархлааг сулруулж, дарангуйлдаг халдварын нэг төрөл” гээд шуудайд хийн ачигч машины ар руу шидэв. Ингээд усны газрын мэргэжилтнүүд сансрын зураг ашиглан сэг зэм булах газрыг тогтоох зуурт нутгийн малчин Б.Готов биднийг зорин ирлээ. Тэрбээр Цагаан ташаагийн нуруу гэх газарт арваад бөхөн үхсэн байсныг нэг дор цуглуулсан гэнэ. Тэдгээр бөхөнгийн 5-6 нь уул руу, үлдсэн нь айлын өвөлжөө газар руу дөхөж үхсэн нь аль болох нөмөр дулаан газар бараадсаных бололтой гэв. Гэхдээ энэ нь малчдад, малд өвчин халдварлуулах эрсдэлтэй байж мэдэх юм. Тиймээс эрэл хийж байгаа хүмүүсийг эхлээд уулын ам, өвөлжөө бүхий газраар явбал зүгээр хэмээн хашир малчин мэдээлэл хүргэж яваа нь энэ.

 

"МЯЛЗАНТАЙ БОГ МАЛААС АЮУЛТАЙ ГЭЧИХЭЭД БӨХӨН ЗҮГЭЭР ГЭЭД БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА”

Түүнтэй цөөн хором хөөрөлдөхөд "Би Ховд аймгийн Чандмань суманд өнгөрсөн намар явж байхдаа мялзан тусаад үхэж байгаа ямаа харсан. Хар ногоон чацга алдаж, дагжин чичиртлээ халуурч байгаад үхдэг юм билээ. Гэхдээ нүд нь нуухтаж, нулимс нь урсаж байсныг санахгүй байна. Тэр үед уг нь Мал эмнэлгийн газар, Онцгой байдал гээд холбогдох бүх байгууллагаас мялзангийн улмаас үхсэн малын сэг зэмийг заавал газарт бул, булсан газраа ариутгалын бодисоор маш сайн халдваргүйжүүл. Хүнд халдахгүй ч ариун цэвэр маш сайн сахь. Үхсэн малын сэг зэмийг авахдаа арьс, үсийг нь үлдээж болохгүй” гэж сануулж, байнга зөвлөгөө өгч байсан. Гэтэл бөхөнгийн мялзанг хөрс, ус, малын бэлчээрт сөрөг нөлөөгүй. Сэг зэмийг нь устгахгүй байсан ч болно. Халдвар авсан амьтан үхсэн л бол вирус нь устана. Халдваргүйжүүлэг, ариутгалын бодисоор булсан газрыг ариутгаад байх шаардлагагүй гэж зөвлөж байна. Ийм зөрүүтэй хамгаалалт, зөвлөмж байж болох уу. Энэ бол удирдах албан тушаалтнууд ажлаа мэдэхгүй байгаагийн илрэл. Ийм зөрүүтэй мэдээллээс болж малчид, бусад ан амьтан хохирвол яах вэ” гэж байсан юм. Түүнчлэн тэрбээр "Манай Говь-Алтай аймаг 1950-иад оны эхээр бөхөнгүй болж, 1982 оноос буцаад бөхөнтэй болсон гэдэг юм. Алтай нутгийн хүүхэд багачууд, хүн зоны бахархалын нэг нь яах аргагүй бөхөн. Энэ их говийн бударганат талыг бөхөн, хар сүүлт, цагаан зээргүйгээр туулж барах юм биш. Бөхөн их үргэмтгий, сонсгол сайтай. Баян-Уул, Хөхморьтын нутагт хамгийн багадаа 15 түүнээс 50-60 хүртэл тоогоор сүрэглэнэ. Говь учраас урин цагт зэрэглээтнэ. Гэнэт л уул босоод ирэв үү гэмээр тоос баганадаад намдана. Бөхөн, зээр тэргүүт тонгочиж байгаа нь тэр. Ховд, Говь-Алтайнханд байдаг л нэг бөхөн болохоос биш дэлхийд нэн ховор, хайрлан хамгаалж, өсгөж үржүүлэхийг хүссэн олон улс орон байдаг биз. Нутгийн малчдын сэтгэлийг эмзэглүүлж байгаа нэг зүйл байна.

 

Бөхөнгийн ороо орох үеэр энэ халдвар идэвхжиж, үхэж эхэлсэн байдаг. Одоо зургадугаар сард төллөх учиртай. Гэтэл ихэвчлэн бага залуу бөгөөд эм нь халдвараар үхэж байна. Тэгэхээр энэ жил төл бараг авахгүй гэсэн үг. Мялзан тусахгүй цөөн тоогоор үлдлээ ч тоо толгой нь эрс цөөрөх нь” гэв. Түүнээс "Бөхөнг шувуу, үнэг зэрэг амьтан шоглох нь  их байдаг тухай домог яриа цөөнгүй. Бас хүйтэнд чөмөг нь тас хөлдөөд үхчихдэг тухай ч яриа байдаг. Энэ үнэн үү” гэхэд "Говьд нэг хүйтэрвэл их хэцүү. Нөмөрлөөд хэвтэх хад асга, мод, бут байхгүй. Хавсарга, шороогоор нэвт шуурсан тал л ёнгиноно. 2000 оны зуднаар цөөнгүй нь хөлдөж үхсэн байсан. Би хүүхдүүдээ тосохоор гарч яваад Дөргөний хүрэн талын урдханд нэг жижигхээн загийг нөмөрлөсөн бололтой янзагаа бөөрөндөө наагаад нөмөрлөсөн чигээрээ хөлдсөн шаргачинтай таарч байсан. Хөл нь их турь муутай. Хамгийн түрүүнд чөмөг нь хөлддөг юм гэнэ лээ гэж хүмүүс ярьдаг. Тэгээд л явж чадахгүй тэр чигтээ хөлддөг бололтой юм билээ, хөөрхий. Шувуу, махчид шоглохын хувьд гоочилно. Төллөх үеэр нь тас шувуу сүргийг байнга дагана. Чухам тэнд юу болдгийг би сонирхож, ажиглаж байсангүй” гэсэн юм.

 

"СЭГ ЗЭМ ЦУГЛУУЛАХ ХҮН ХҮЧ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА”

Харин Баян-Уул сумын Устгалын есдүгээр цэгийг ахалж буй Б.Ганбаатар "Бөхөнгийн сэг зэм хайх ажил явагдаж байгаа ч хүн хүч арай л цөөдөж байна. Өдөрт төдөн литр шатахуунаар эрэл хийнэ гэсэн нормтой ч бөхөнгийнхөө эрэлд яваад, түүхээр түүнээсээ дандаа хэтэрчихээд байна. Бид энэ их тал нутгийг эхнээс нь самнах байддаар явж, сэг зэмээ цуглуулж байна. Түүнээс биш тал тал тийшээ давхивал бүтэхгүй. Дээр нь бөхөн нэг дороо бус энд тэнд ганц нэгээрээ бас олонх нь нохой, шувууны хоол болсон байдалтай олдож байна. Мөн эврийг нь авсан хэд хэдэн бөхөн байсан. Ихэнх нь нялх, залуу бөхөн байгаа нь үнэн. Бид өглөөд цайгаа ууж, хоолоо сайн идчихээд орой болтол явж байна. Өдөр машиндаа хоол, хүнсээ аваад явж болох ч халдварын голомтод ажиллаж байгаа болохоор идэж, ууж болохгүй байна. Ийм байдлаар ногдсон газраа устгалын цэгийнхэн 25 хоногт дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Бидний явах замд халдвар авсан нь тодорхой, явж чадахаа байсан бөхөн таарвал хүзүүг нь мушгиад уутлахыг зөвлөсөн. Ийм маягаар хэд хэдийг шинжилгээ авч байгаа эмч нарт өгсөн. Эрүүл нь бол хүний бараанаар давхиад алга болж байгаа юм” гэсэн юм.

 

"ЗАСГИЙН ГАЗАР МӨНГӨӨ ӨГӨХГҮЙ ЗАСАГ ДАРГА НАР ӨРӨНД УНААД ҮЛДЭХ ВИЙ”

Харин тус сумын Засаг дарга "Эрүүл бөхөнгөө халдвартайгаас нь тусгаарлахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Тэнд ажиллаж байгаа эргүүлийнхэн өдөр нь өөрсдийн ногдсон талбайг байнга дурандаж, эргүүл хийж, голомттой бүсээс зрүүл рүү бөхөнгийн сүрэг дөхвөл мотоцикльтой очиж буцааж байна. Хар сүүлт, бөхөн, цагаан зээр хөөж, үргээх гэхээр заавал зам амдаж тосож буцдаг. Тиймээс алсуураа холоос хөөх, үргээх маягаар ажиллаж байна. Зарим эргүүлийнхэн гэрийнхээ хажууд өөрсдөө алсыг дурандаж болох өндөр тавцан авчирч тавьсан байгаа. Шөнө нь гар чийдэнтэй ойр хавиа бас шалгаж байна. Үүнээс гадна хамгийн чухал нэг зүйл байна. Бид аймгийн Онцгой комиссын шийдвэр, Засаг даргын тушаалаар Засгийн газрын нөөц сангаас манай аймагт хуваарилагдсан мөнгийг орж ирнэ гээд сум орон нутгиин худалдаа, үйлчилгээний байгууллага, шатахуун түгээх станц, мод, нүүрс борлуулдаг хүмүүстэй гэрээ байгуулж, эргүүл болон устгалын цэгүүдэд шаардлагатай зүйлсийг зээлээр авч хангаж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өгнө гээд зээлээд байгаа. Гэтэл Засгийн газрын тогтоол гарснаас хойш 20 орчим хонож байхад нэг ч төгрөг шийдэгдээгүй байна.

 

Сумдын Засаг дарга нар "Ингэж байтал Засгаас мөнгө нь орж ирэхгүй бид өч төчнөөн төгрөгийн өрөнд унах вий” гэж ярилцаж байгаа. Үнэндээ айж байна. Мөнгө өгөхийг шийдвэрлэсэн атлаа яагаад шийлжүүлэхгүй байна вэ. Сумын худалдаа, үйлчилгээний газрууд бага мөнгө эргэлдүүлдэг. Гэтэл түүнийг нь Засгийн газраас мөнгө өгөхөөр өгнө гээд бид түгжчихээд байж байна. Үүнийг л даруй шийдүүлмээр байна” гэв. Мөн "Биднийг ийн өр зээл тавьж байгаагийн дээр бас нэг хүндрэлтэй асуудал тулгарч байна. Тэр нь өнөөх зээлсэн юмнууд, ажиллуулж байгаа хүмүүсийнхээ бүртгэл мэдээлэл, бүгдийг долоо долоо хоногоор Сангийн яам руу аймгийн хэмжээнд нэгтгээд явуул гэсэн гэнэ. Тэгээд мөнгө нь долоо долоо хоногоор зарлагадсан хэмжээгээр орох гэнэ. Ингэхдээ Сангийн яаман дээр бас хянаад, заримыг нь хасаж танах сураг дуулдлаа. Хэрвээ бид баахан өр зээл тавиад авчихсан байхад хасаад, танаад мөнгийг нь шилжүүлэхгүй бол Засаг дарга нь гуйж, гэрээ байгуулснаараа өрөнд орох болж таарч байх шиг байна. Ийм байж болох уу. Үүний үнэн мөнийг асууж, тодруулаад нийтлээд өгөөрэй” гэсэн юм. Эндээс бид Говь-Алтай аймгийн зүгт хөдөлсөн юм.

 

ШАРГЫН ГОВИЙГ ХАМГААЛЖ БАЙГАА ЭРГҮҮЛИЙНХНИЙ ГАРТ МОНГОЛ БӨХӨНГИЙН ХУВЬ ЗАЯА БИЙ

Хангайн хүн надад жилийн дөрвөн улиралдаа налайж байдаг хэмээн төсөөлөгддөг говь нутаг хүйтэн хахир хийгээд дүнсгэр, уйтай байлаа. Арга ч үгүй биз дээ. Говийн гайхамшиг бөхөн уйлсаар үхэж байхад. Энэ өдрүүдэд бараг тэн хагас нь үрэгдээ биз ээ. Мялзан төст өвчний улмаас хэмээн одоохондоо оношилж буй ч зарим эх сурвалж хоёр жилийн өмнө Казахстаны соргог бөхөнгийн сүрэгт тохиож байсан цусан халдвар байхыг ч үгүйсгэх аргагүй гэж буй юм. Түүнээс бага зэрэг ялгаатай нь монгол бөхөнгийн нүд нуухтаж, нулимс нь тасралтгүй урсаж байгаа аж. Ийм байдлаар 6-10 хоногийн дараа үхэж байгааг нь тогтоогоод буй. 

 

Гэхдээ бидэнд үхэхийг нь хүлээж, үхэхгүйн төлөө тийчлэн тэмцэж буйг нь харж суухаас өөр арга байхгүйг бүх талын мэргэжилтэн хийгээд гаднын зөвлөгч, эрдэмтэд хэлж буй.

 

Зарим нь "Ийм өвчин өмнө нь тэр дундаа бөхөнд гарч байгаагүй болохоор үнэндээ яах учраа олохгүй” байна хэмээн үнэнээ өчиж байна. Өөр хэсэг нь "Нийт бөхөнгийн 80 хувь нь үхнэ. Үлдсэн нь энэ өвчний дархлаатай болоод үлдэнэ” хэмээн зөөлрүүлэн ярьж сууна. Өөрөөр хэлбэл, бөхөнгийн сүйрэлд дасан зохицож, сэтгэл зүйн бэлтгэлтэй байхыг шат шатны байгууллагаас анхааруулж, урьдчилан бэлтгэж буй хэрэг. Хийж буй ажил нь үхсэний дараа сэг зэмийг нь цуглуулж, булж, шатаах. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө Казахстанд соргог бөхөн цусан халдвар гэх өвчний улмаас үй олноороо үхэхэд тэндэхийнхэн бас одоогийн манайхтай адил учраа олохгүй сандралдаж, сүүлдээ хэд нь үлдэхийг харж, хүлээхээс өөр сонголтгүй гэж байсан билээ. Үүнтэй ижил хувь заяа монгол бөхөнд ирснийг, Монголын аль ч шатны байгууллага, эрдэмтэн судлаач энэ их хорогдлыг зогсоож чадахгүй хэмээж буйг энд ондлох нь зүйтэй.

 

Энд мөн Мал эмнэлгийн төв лаборатори болон мэргэжлийн байгууллагууд үхсэн болоод халдвар авсан бөхөн, сэг зэм нь байсан газар, хөрснөөс дээж, шинжилгээ авч уг халдвар ганцхан амьсгалын замаар халдварлаж байгаа эсэх болоод хөрс, ус, бэлчээрээр бусдад халдварлахгүй байх магадлалтай эсэхийг тогтоохоор ажиллаж байна. Зөвхөн амьдаас амьдад амьсгалын замаар л халдварлаж байвал нэг талаар зол. Шинжилгээгээр дээр дурдсан бүх замаар халдвар тархана гэж гарвал зөвхөн Говь-Алтай, Ховд ч бус Завхан, Баянхонгор цаашлаад бусад аймагт ч энэ өвчлөлт бог мал, бэлчээр ус, хөрсөөр дамжин тархах аюултай. Энэхүү хариуцлагатай ажлыг Мал эмнэлгийн төв лаборатори болоод бусад хүрээлэнгийнхэн өдгөө хийж, дахин дахин дээж, шинжилгээ авч буй. Баттай бөгөөд эцсийн хариу ирэх долоо хоногт гарах байх гэж Мал эмнэлгийн төв лабораторийн эмч н.Батзориг хэлсэн.

 

Үүнээс гадна Говь-Алтай аймгийн байгаль хамгаалагчид, иргэдийн Хүйсийн говиос Шаргын говь руу бөхөн бэлчээрлэн нүүдэллэдэг хоёр хоолойд гаргасан есөн гэр постод эрүүл үлдсэн гэгдэж буй 5000 гаруй бөхөнгийнхөө заяаг даатгахаас өөр арга алга. Хэрвээ тэдний хамгаалалт сайн байж чадвал мялзан төст өвчний халдвар Шаргын говьд эрүүл саруул бэлчиж, идээшилж буй бөхөнд хүрч амжилгүй дарагдах магадлалтай. Эс чадвал бүгд хиарна. Дээр нь ганцхан бөхөн ч бус бор гөрөөс, хүдэр, аргал, янгир, хар сүүлт цаашлаад вакцинжуулж амжаагүй бог малд мялзан өвчин халдварлах эрсдэл өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, мялзан төст өвчний гай, хор уршиг дэлхийд нэн ховордсон, улаан номд багтсан монгол бөхөнгөөр дуусахааргүй байгааг сануулах нь зүйтэй. Бас энэ их гай гамшиг хэзээ дуусахыг шийдвэр гаргагч, судалж, шинжилдэг эмч, эрдэмтэн судлаачдын хамт харж, хүлээх л зам бидэнд бий.

 

Эцэст нь, Засгийн газар, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын ахалж буй ажлын хэсгийнхнээс сүр дуулиан болж, хэвлэлийнхнийг цуглуулан байж зарласан монгол бөхөнг аврах, хамгаалах, халдвартай бөхөнгийн сэг зэмийг устгахад төсөвлөсөн 433 сая төгрөгийн санхүүжилтээ орон нутагт нь даруй шийдэж өгөхийг хүсье. Халдвартай бөхөнг эрүүл бүс рүү оруулчихгүйн төлөө тэнд арван постын 40 хүн дулаалгагүй, дан, шалгүй гэрт хивсэнцэр дэвсээд 20-30 километрийн цаанаас ундны усаа дайж, үстэй дээлээ тайлахгүй хонож, өдөржин, шөнөжин эргүүлд гарч байна. Устгалын цэгт ажиллагсад ч тэднээс ялгарах юмгүй нөхцөлд ажиллаж байна. Чадвал 5000-ууланг нь аваад үлдчих гээд, цаашлаад учирч болох бүх аюулаас цаг алдалгүй хамгаалах гэж тэд хичээж байгааг онцлох ёстой.



Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Төстэй мэдээллүүд

Тахь хамгаалах амар биш ч жаргалтай ажил

Тахь хамгаалах амар биш ч жаргалтай ажил

2017/01/23, 11:34
Мялзан өвчнөөр бөхөнгийн сүргээ үхүүлээд дуусах нь

Мялзан өвчнөөр бөхөнгийн сүргээ үхүүлээд дуусах нь

2017/01/18, 10:22
АЙМГУУДЫН ХОРИО ЦЭЭРИЙГ ЦУЦАЛЖЭЭ

АЙМГУУДЫН ХОРИО ЦЭЭРИЙГ ЦУЦАЛЖЭЭ

2016/11/11, 11:29
Соргог бөхөн олноороо үрэгджээ

Соргог бөхөн олноороо үрэгджээ

2015/07/22, 17:19

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Д.Амарзаяа: Уламжлалт анагаах ухаанд өвчин бүхнийг эдгээх эм тангийн эхлэл нь ширгээсэн ус гэж үздэг

3 | 0 | 2026/04/14, 11:17
gallery image

Цэргийн төв эмнэлгийнхэн 500 гаруй хүний эмзэг мэдээллийг алдсан гэв үү

7 | 0 | 2026/04/13, 15:37
gallery image

Мансууруулах бодистой холбоотой хэрэг өмнөх оны мөн үеэс 57.2 хувиар өсжээ

5 | 0 | 2026/04/13, 14:35
gallery image

Канье Уэстийг Их Британид нэвтрэхийг хориглолоо

8 | 0 | 2026/04/13, 14:04
gallery image

“Улаанбаатар Трам” төслийн хоёрдугаар шугамын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн материал хүлээн авч байна

6 | 0 | 2026/04/13, 10:44
gallery image

"Орион" хөлөг Дэлхий рүү буцах замынхаа хагасыг туулжээ

10 | 0 | 2026/04/10, 14:07
gallery image

Нутгийн зарим хэсгээр цас орно

11 | 0 | 2026/04/10, 10:28
gallery image

ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ

10 | 0 | 2026/04/10, 10:26
gallery image

BTS-ийн шинэ цомог Billboard-ийн жагсаалтыг хоёр долоо хоног дараалж тэргүүлжээ

7 | 0 | 2026/04/09, 16:04
gallery image

“Эрдэнэ зам” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагад дахиад яллах дүгнэлт үйлдэв

9 | 0 | 2026/04/09, 14:32
gallery image

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэллээ

11 | 0 | 2026/04/09, 11:32
gallery image

Ноолуур 165-206 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна

13 | 0 | 2026/04/09, 11:02
gallery image

Зөрчил гаргасан 11 прокурорт сахилгын шийтгэл оногдуулжээ

12 | 0 | 2026/04/08, 15:04
gallery image

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н-д холбогдох эрүүгийн хэрэгт 7,5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 17 үл хөдлөх хөрөнгө, 3 тээврийн хэрэгслийг битүүмжиллээ

9 | 0 | 2026/04/08, 09:35
gallery image

ХУУЛЬ: 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед жолоодсон тохиолдолд хууль ёсны асран хамгаалагчийг 400 мянган төгрөгөөр торгоно

7 | 0 | 2026/04/07, 15:59
gallery image

Дорнод аймгийн Халхгол сум орчимд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

10 | 0 | 2026/04/07, 13:30
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал 01 тоот албан даалгавраараа татварын өрийн улмаас хаагдсан 12100 компанийн дансыг сарын хугацаатай нээлээ

9 | 0 | 2026/04/06, 17:43
gallery image

"Хууль бус цагаачдыг мэдээлсэн хүнд урамшуулал олгоно"

9 | 0 | 2026/04/06, 16:03
gallery image

Монголын анхны шог зургийн сэдэвт марк худалдаанд гарав

14 | 0 | 2026/04/02, 13:18
gallery image

Сар луу жолоодлогот хөлөг илгээх “Artemis II” хөтөлбөр амжилттай эхэллээ

13 | 0 | 2026/04/02, 12:40
gallery image

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай ажилчдыг загнаж зандарч доромжилдог, сүүлдээ зодлоо

12 | 0 | 2026/04/01, 16:03
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

11 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

11 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

11 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

19 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

19 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

17 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

13 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

11 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

14 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

13 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

20 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

15 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

15 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

17 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

14 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

15 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

12 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

22 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

17 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

23 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

17 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

42 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

18 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

15 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

19 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

18 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

31 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

20 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

19 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

42 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

46 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

37 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

45 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

16 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

32 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

11 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

11 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

14 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

12 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

15 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

15 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

16 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

15 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

13 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

15 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

18 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

16 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

35 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

28 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

26 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

25 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

29 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

23 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59478 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50980 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42432 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37257 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23866 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22826 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22094 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21364 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20928 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19772 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19428 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18943 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18842 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18812 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18251 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17600 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17567 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17321 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17016 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16587 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16491 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16166 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16073 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15999 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15826 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15818 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15491 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15221 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14778 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14361 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14339 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14309 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14263 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14139 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13930 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13527 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59478 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37316 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50980 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14926 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17321 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13367 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13415 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11721 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5900 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9886 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11769 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9317 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8542 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7515 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11740 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9835 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7022 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8528 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7489 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6794 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.