| |
1. Уур амьсгалын өөрчлөлтөд Монгол Улс өртөмтгий байгаа. Бид одоо улсын хэмжээнд усны тооллого явуулаад дүн нь нэгтгэгдэн гарч байгаа. Жишээ нь, өнгөрсөн зун зүүн бүс нутаг хэт халж, 200 гаруй гол, горхи, мөрөн уснаас 100 гаруй нь хатаж, түүн дотор Ганга нуур ширгэсэн явдал юм. Эдгээр үзэгдлүүдийн гол шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлтийн зэрэгцээ бэлчээрийн даацыг хэтрүүлэх, олон тооны малыг усласнаас нуурын усны нөхөн сэргэлт явагдаж чадахгүйд хүрч нуурын ус ширгэсэн нь хүний буруутай үйл ажиллагаанаас болсон байна. Тийм учраас байгалийн нөөц өөрөө нөхөн сэргэх чадамжаас хэртүүлж ашиглахгүй байх талаар аймаг орон нутгийн байцаагч нар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй.
Цаашид хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа байгалийн араншин, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадавхыг орон нутагт бэхжүүлж, энэ чиглэлээрх тэргүүн туршлага, дэвшилтэт технологи нэвтрүүлэх загвар төслүүдийг хэрэгжүүлж, эрсдлийн менежментийг оновчтой төлөвлөн сайжруулж, нутгийн иргэдийн амьжиргааг баталгаатай болгох шаардлагатай юм.
Уур амьсгалын өөрчлөлтийн ногоон сантай идэвхитэй хамтран ажиллах, хүлэмжийн хийг бууруулах, дасан цохицох чиглэлээр олон улсын шаардлага хангасан төсөл хөтөлбөрүүдийг боловсруулан Японы хамтарсан кредит олгох механизм, Хятадын уур амьсгалын ногоон сан зэрэг байгууллагад хүргүүлээд байна.
Монгол Улс ойн тооллогоо 40 жилийн дараа анх удаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар явуулыж тайланг Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Энэ удаагийн ойн тооллого нь зорилго, хамрах хүрээ, арга аргачлалын хувьд нилээд өргөн цар хүрээтэй өндөр ач холбогдолтой боллоо. Монгол орны ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтын суурь үзүүлэлтийг тогтоож, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Засгийн газар хоорондын комисст тайлагнаснаар ойн доройтол, хомсдлыг бууруулах, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрөөс санхүүгийн дэмжлэг авах, карбоны худалдаанд оролцох боломж нээгдэж байна.
Мөн Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, ойн хомсдол, доройтлыг зогсоох, ойг нөхөн сэргээх, зүй зохистой, тогтвортой ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох үндсэн зорилго бүхий "Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхэд энэхүү тооллогын үр дүн асар өндөр ач холбогдолтой юм
Цөлжилт явагдаж байгаа аймаг, сум, баг бүхэн мод тарьж ургуулах арга хэмжээ тодорхой ойг нөхөн сэргээх ажилд өнцгой анхаарч ажиллах хэрэгтэй байнаа. Ойгоо хөгжүүлсэн, хамгаалсан, ногоон байгууламжаа нэмэгдүүлсэн улс орны иргэд аз жаргалтай байдаг. Модтой хашаа, модтой байгууллага бүхэн гоё харагдаж зөв энергитэй эрч хүчтэй амьдарч чадна.
Монгол улсын 2017 оны төсвийн алдагдал 2,4 ихнаяд төгрөг болж, зөвхөн ирэх 3 дугаар сард гэхэд л 580 сая ам.долларын зээлийн өрийг төлөх ёстой болж эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдал үүсээд байна. АЗДнарт хэлсэн Үүнтэй холбоотойгоор эдийн засгийг сэргээх зорилгоор "Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газраас баталсан. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна. Бид энэ хөтөлбөрийг дэмжин ажиллахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах үүднээс түүнд тавих хяналтыг сайжруулах, хариуцлагатай уул уурхайг эрхлэх шаардлагатай байна. Байгальд ээлтэй экологийн ул мөр багатай үйл ажилагааг эрхлэн явуулах нь эргээд бизгесийн эрсдэлгүй, тогтвортой байдлын баталгаа болох төдийгүй улс орны хөгжилд хувь нэмэр оруулна гэж бид үзэж байна.
БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

