| |
Монгол энэ сарын 22-ны өдөр гэхэд бондын төлбөр болох 580 сая ам.долларын өр төлөх ёстой. Үүнийг төлөх гарц бол ОУВС-аас тусламж авах. "Мэргэжил”-ийн гэх Засгийн газар байгуулагдсан цагаасаа эхлэн "хөөцөлдсөн” ОУВС-аас тусламж авах асуудал сүүлчийн шатандаа явж байна. Тодорхой хэлбэл сар шинийн өмнө манай улс ОУВС-гийн "Extended facility fund" хөтөлбөрт хамрагдахаар боллоо. Хөтөлбөрийн хүрээнд 440 сая ам.долларын зээл өгнө гэдгээ тэд дуулгасан. Гэхдээ эхлээд тус сангийнхан манайд хэд хэдэн шаардлага тавиад байгаа билээ. Шаардлагыг биелүүлэхийн тулд УИХ ээлжит бусаар хуралдаж 2017 оны төсөвт тодотгол хийх юм байна. Өөрөөр хэлбэл, тус сангаас тавьсан шаардлагуудын дагуу тодотгол хийхээр төлөвлөж байгаа юм. Төсвийн тодотголоор нийгмийн халамжийн чиглэл дэх зарим хуулиудад өөрчлөлт оруулах, хүчингүйд тооцох, зарим төрлийн татвар нэмэх асуудлыг хэлэлцэх юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

