| |
БСШУС-ын сайдын зөвлөх Ж.Цолмон АШУҮИС-ийн захирал болох хэнээрхэлдээ автан тус сургуулийн захирлыг солих тухай яригдахад АШУҮИС-ийн хамт олон албан тушаалын төлөө ёс зүйгүй үйлдлээ зогсоохыг шаардаж тус сургуулийн эрдэмтэн профессорууд, сургуулийн удирдлагууд багш оюутнууд өөрсдийн санал бодол эсэргүүцлээ төрийн өндөрлөгүүд болон холбогдох хүмүүст хүргэж байсан билээ.
Саяхан АШУҮИС-ийн хамт олны хийсэн бүтээсэн, байгуулж цогцлоосон бүхнийг хараар будсан гүтгэн доромжилсон мэдээллүүд олон нийтийн мэдээллийн зарим хэрэгслээр явуулж, сургуулийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг оролдож байв.
Энэхүү мэдээллийн мөрөөр хууль, цагдаагийн байгууллага шалгаж худал гүтгэлэг болохыг тогтоож буруу ташаа мэдээллийг тарааж нийтэлсэн хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл АШУҮИС-ийн хамт олноос албан ёсоор уучлалт гуйсан.
Гэтэл чоно борооноор гэгчээр Монголын уламжлалт цагаан сар болж бүх хүмүүс ирэх жилдээ эрхэм сайхан бүхнийг бэлгэдэн шинэлж байх үед БСШУС-ын сайдын зөвлөх Ж.Цолмон нь УИХ дахь Ардын намын бүлгийн есөн эмэгтэй гишүүний гарын үсгийг цуглуулж, АШУҮИС-ийн захирал болгож өгөөч гэсэн хүсэлтийг Монгол Ардын намын дарга буюу УИХ-ын даргад өргөн барьсан байна.
Ж.Цолмонг Монгол Ардын нам нэг бус удаа албан тушаалд дэвшүүлэн дэмжсэн боловч өөрийн боловсрол мэдлэг, мэргэжил гүйцэтгэх ур чадвар зэргээс хамааран албан тушаалд тэнцэхгүй унасаар ирсэн тэрбээр албан тушаалд сонгон шалгаруулалтаар, шударгаар өрсөлдөж олон нийт хамт олны итгэлийг хүлээж сонгогддог гэдгийг мэддэггүй бололтой.
Одоо байтлаа Ж.Цолмонгийн албан тушаалд очих хэнээрхэл хэрээс хэтэрч ёс зүйгүй үйлдэлдээ УИХ-ын гишүүдийг татан оролцуулж, албан тушаалын төлөө улайран зүтгэж байна.
Эрүүл ёс зүйтэй эх орноо гэсэн сэтгэлтэй эрдэм мэдлэгтэй төрийн түшээдтэй байж Монгол Улс хөгжих учиртай байлтай.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

