| |
"Эрдэнэс тавантолгой”, "Энержи ресурс”, "Оюутолгой”-н орд газраас нүүрс, зэс гэх мэт ашигт малтмалыг тээвэрлэн БНХАУ-д хүргэдэг тээврийн жолооч нарын асуудлыг төр засаг анхаарах цаг нэгэнт болжээ. Орхигдсон ертөнц гэдэг шиг тээврийн жолооч нар хил орчимд нэлээд хүндхэн нөхцөлд ажиллаж, амьдарч байна. Уурхайгаас ачаа ачаад хилээр гарах хүртэл замын турш аюулгүй байдал гэх ойлголт байхгүй. Угаас зам дагуу хараа хяналт ч гэж байхгүй.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

