logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

МАН-ын амлалт хийгээд Монголын УЛС ТӨРИЙН ИРЭЭДҮЙ

Бичсэн:munkhbat
2017/03/20/, 09:19
Tweet

МАН-ын амлалт хийгээд Монголын УЛС ТӨРИЙН ИРЭЭДҮЙ

 

Нэг хүн хэдэн ч удаа УИХ-ын гишүүн болж болно. Энэ бол хувь улстөрч хийгээд цаг үеийн нөхцөл байдлаас бүрэн хамаарах асуудал. Харин улс орны ирээдүйн хувь заяатай холбогдох түүхэн шийдвэрийг нэг бүр хоёр удаа гардан батлалцаж, улс төрийн намтраа арвижуулсан улстөрч Монголд хуруу дарам цөөн Жишээ нь, 1996-2000 оны УИХ-ын үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад оролцсон Н.Алтанхуяг, Р.Амаржаргал тэргүүтэй 13 гишүүн өнгөрсөн парламентад ажиллаж байлаа. Байлаа гэдэг нь тэдний бүрэн эрх дуусахаас жил гаруйн өмнө буюу 2015 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Н.Батбаяр тэргүүтэй УИХ-ын 40 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг парламентад өргөн барьж байв. Гэвч Ерөнхий сайдын эрх мэдлийг томруулах, Ерөнхийлөгчийнхийг хязгаарлах гээд процедур талаасаа сонгодог парламентын засаглал руу арай дөхсөн уг төсөл сонгуулийн чимээнд дарагдан одоогийн УИХ-д шилжээд байна.

 

Нэг үгээр хэлбэл, МАН УИХ-д үнэмлэхүй олонхийн буюу 65 суудлыг бүрдүүлэх болсон энэ цаг үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах сэдэл Засгийн газраас гарсан нь УИХ-ын төвшинд ирээд буй хэрэг. Хэрвээ энэ ажил урагштай байвал Ерөнхийлөгчийн сонгуулиар ард нийтийн санал асуулгыг давхар явуулна ч гэх. Ялгаатай нь, Үндсэн хуулийн эхийг барихаас эхлээд нэмэлт өөрчлөлт оруулж явсан эрхмүүдээс өдгөө парламентад Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Ч.Улаан гэсэн гуравхан гишүүн байна. Харин УИХ дахь МАН-ын бүлгээс Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсныг Д.Лүндээжанцан гишүүн ахалж байна. Цаг үеийн нөхцөл байдал, сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд одоогийн МАН-д Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл мэдээж бий. Ерөнхий сайд нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөсөө хараат эсвэл хэн нэгэнтэй нь хасварч төрийн ажлыг явуулдаг тохиолдол өмнөх парламентын үед бишгүй олон гарсан. Тэгэхэд Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь зөрчилтэй. Нэг нь үгэнд орсонгүй, намын даргын суудлаа авах гэж оролдлоо хэмээн Ерөнхий сайдаа хадарч, нөгөөх нь Засгийн газрын ажилд гар дүрлээ, биднийг огцруулах гэж байна гээд л УИХ-ын даргаа харддаг байлаа шүү дээ. Үүнээс үүдэж засаглалын хямрал туйлдаа хүрч эцэстээ эрх баригч намынхан сонгуульд далаараа цэвэр тавиулсан билээ.

 

Гагцхүү МАН эрх барьж байгаа энэ цаг үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ, Засгийн газрын төвшинд дахин хөндөж эхэлсэнд асуудлын зангилаа оршиж байна. Нэгэнтээ Үндсэн хуулийн эхийг баригч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Чимид агсан "Ард түмэн нэгэнт шийдчихсэнийгээ л тордож парламентын засгаа л хүч чадалтай болгомоор байна. Хэрэв Ерөнхийлөгчийн засагтай болно гэвэл Засгийн газрыг Ерөнхийлөгчөөр толгойлуулах тухай Үндсэн хуульд өөрчлөлт оруулж төрийн дуулпал эгшиглүүлээд л шийдчих юм шиг яриад байх юм. Үгүй шүү дээ, бүх тогтолцоогоо хөндөнө. Шүүхээ яах вэ, орон нутгийн хурал, захиргаа, төсвөө, гадаад бодлогоо гээд бүх системээ хөндөнө. Одоо байгаа ЗЗО-аад хуулиа бүгдийг ямар нэгэн хэмжээгээр өөрчилнө. Ийм хэмжээний өөрчлөлт хийнэ ээ гэж байгаа бол эцсийн шийдвэрийг ард түмэн л гаргана, мэднэ. Яагаад гэвэл, парламентын энэ засгийг ард түмэн өөрсдөө сонгосон юм. Бид ард түмнийг хуурч мэхлээгүй. Гурван cap ард түмнээр хэлэлцүүлж, Бага Хурлаар дөрөв, АИХ-аар хоёр удаа, нийтдээ 70-аад хоног хэлэлцэж байж баталсан хууль шүү дээ. Түүхийн энэ цаг үед бид хоёр дахь хувьсгал хиймээргүй байна. Монгол чинь үндсэндээ 1924 оноос эхлээд л нам руу гажсан ч гэсэн парламентын засагтай яваа улс. Харамсалтай нь, парламентын эрх мэдлийг нам л булааж авчихаад байх юм. Нэг хэсэгхэн, үүлэн чөлөөний нар шиг 1990-2000 оныг хүртэл парламентын засагтай явлаа. Шууд хэлэхэд 2000 оны тэрхүү өөрчлөлтийг хүчингүй болгочихвол Үндсэн хуулийн уг эх сэргээд ирэх юм. Ер нь бол Цэц хүчингүй болгочихсон өөрчлөлтийг л мөрдөөд байгаа. Энэ бол үндсэндээ дээд хэсгийн улс төрийн дампуурал шүү дээ. Ерөнхийлөгчийн засагтай болно гэдгийг төрийн дээд албан тушаалтан, улстөрийн нам хэлдэг ч юм биш” хэмэзж байв. Тэр нь ч үнэн.

 

Үнэндээ Монгол Улс бол намын бус парламентын засаглалтай орон. Гагцхүү УИХ, гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгч гэсэн гурван институцынх эрх хэмжээг нь нарийн хязгаарлаж өгөөгүйгээс нь өнөөгийн засаглалын хямрал даймжрах шалтгаан болсон гэж судлаачид үздэг бас халагладаг. Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах МАН-ын алхам юу байх вэ гэдэг нь улс төрд Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа орох хэмжээний том асуудал болох нь дамжиггүй. Үе үеийн парламентын үед өргөн барьж байсан хуулийн төслүүдээс харахад өнөөгийн УИХ-д "будаа” идэж болох олон хувилбар бий. Гэхдээ алийг нь барьж авч суурь цутгах нь эрх баригчдын үзэмжийн асуудал билээ. Хамгийн гол нь, МАН- % ын амлалтад дөрөөлсөн Үндсэн хуулийн өөрчлөлт Монголын улс төрийн ирээдүйг хэрхэн тодорхойлох нь нэн сонирхол татахуйц асуудал юм.

 

АИХ-ын дарга асан Ж.ГОМБОЖАВ:

-Би Үндсэн хуулийн ач холбогдол одоо ч алдагдаагүй чадамжтай хэвээр байна гэж үздэг. Манай улсад 1996 оноос эхлээд эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүд бий болсон байна л даа. Ийм бүлэглэлүүд салбар хуулиудад өөрийнхөө салбарын, хувь хүний эрх ашгийг бодсон заалт оруулснаас болоод өнөөдөр Үндсэн хуулийг шүүмжлэх хандлага гараад ирсэн.

 

Өнөөдөр Үндсэн хуулийг монголын ард түмэн нэг их шүүмжлэхгүй байгааг би бол мэдэрч байгаа. Хэн шүүмжилж байна вэ гэхээр улстөрчид, улс төрийн намууд шүүмжилж байгаа. Яагаад шүүмжлэх болсон бэ гэхээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд гарсан алдаа дутагдлаа чихэх тодорхой эзэн хэрэгтэй болсон хэрэг. Тэр эзэн нь амь биегүйгээрээ Үндсэн хууль болж хувирчихсан. Түүнээс биш яг Үндсэн хуулиас болоод монголын ард түмний амьдрал доройтсон ядуурсан юм биш. 25 жилийн дараа Үндсэн хуулийн анхны бичиг томъёо тавьж байснаас олон зүйл дээр ухарсан нь харамсалтай байдаг. Үндсэн хуульд Ерөнхий сайдыг сонгуулиар хамгийн олон суудал авсан намтай Ерөнхийлөгч зөвшилцөөд томилно гэж байгаа. Ерөнхий сайд нь бүтэц бүрэлдэхүүнээ УИХ-д оруулж батлуулж ажиллана. Гэтэл одоо үүнийг ингэж хийхгүй байгаа. Долоон өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэй зөвшилцдөгийг нь байхгүй болгосон. Мөн Ерөнхий сайд өөрийнхөө танхимд хэнийг оруулахаа мэдэж чадахгүй байна. Учир нь нам, намын фракцууд хүнээ санал болгодог. Энэ мэтээр Үндсэн хуулиа өөрсдөө үгүй хийчихсэн.

 

АИХ-ын орлогч дарга асан Л.ДАШНЯМ:

-Үндсэн хуулиар эрх зүйн орчныг бүрдүүлсэн нийгэм маань өөрөө яг бодит байдалд яаж бий болох вэ гэдгийг урьдчилан харж чадсан ч юм бий, чадаагүй ч юм бий. Гэхдээ өөрчлөлтийг хийхийг тулд олон зүйл бодох ёстой. УИХ болгон Үндсэн хуулийг өөрчилье гээд санал гаргадаг. Өөрчлөх нь ард түмэнд гол нь биш. Ард түмэн өөрийнхөө итгэлийг хүлээлгэсэн, төрийн эрх мэдлийг шилжүүлсэн УИХ, УИХ-ын байгуулсан Засгийн газар, нийт иргэдээс сонгогдсон Ерөнхийлөгч байж байна. Тиймээс яагаад өөрчлөх гэж байгаа вэ гэдгийг боловсруулаад ард түмэнд таниулах бүрэн боломжтой. Харин өөрчлөхдөө яаж өөрчлөх вэ гэдгийг боловсруулах ажлын хэсэг нь маш чухал. Одоо бол Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг боловсруулж байгаа байдлыг харахад бас л нам, бүлгийнхээ эрх ашгийн үүднээс харсан мэт байгаа. Үндсэн хуулийг жинхэнэ өөрөө ойлгож мэдсэн. Магадгүй түүнийг тогтоож байсан хүмүүс, мэргэжлийнхэн судалгаа хийж юу нь болох болохгүй байна гэдгийг мэдсэний үндсэн дээр ингэж боловсруулах ажлын хэсэг байгуулж байна уу гэхээр үгүй харагдаад байгаа юм. Анхны Үндсэн хуулийг боловсруулахдаа яаж тогтоосон, яаж хэлэлцүүлсэн, яаж баталж тогтоосон яг л тэр процессоор Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой. Юу хэлэлцэх үү, юуг өөрчлөх үү гэдгээ гаргаагүй байж л өөрчлөхгүй бол болохгүй гэсэн уур амьсгал үүсгээд байх юм.

 

УИХ-ын дарга асан Д.ДЭМБЭРЭЛ:

-Судлаад үзэхээр тухайн үед "Долоон өөрчлөлтийг хийх шаардлагагүй байж дээ” гэж хожим бодогдохоор юм болсон шдээ. Би УИХ-ын дарга байхдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулж байсан. Тэгэхэд долоон өөрчлөлтийг хэрхэх, хэрвээ гар хүрэх юм бол зарим асуудлыг өөрчлөх шаардлага байна уу гэсэн зорилгоор байгуулсан юм. Яг ямар асуудлыг өөрчлөе гээд гаргаж ирээд байна гэхээр УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч гэсэн гурван инсттуцтэй холбогдсон үйл ажнллагааны болон эрх хэмжээний асууцал тавигдаж байгаа юм. Жишээ нь, Засгийн газар өөрийнхөө эрхийг чамлаад байдаг. 20 гаруй жилийн дотор үйл ажиллагаа явуулсан Засгийн газрууд УИХ-аас хараат байсан зэргээр. Нэг Засгийн газар 1.7-хон жилийн настай байсан. Энэ бүхэн нь Үндсэн хуулиас болж байна гэх зэргээр. Ер нь ийм бодол төрийн дээд хэмжээнд бий болчихсон зүйл л дээ.

 

Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд Ш.ГУНГААДОРЖ:

-Би Үндсэн хууль батлалцсан хүн. Тиймээс одоогийн Үндсэн хууль муулах эрхгүй. Шилжилтийн үед цугласан 400 гаруй депутатаас зах зээлийн нийгэмд амьдарч үзсэн хүн байгаагүй. Ном уншсан хэдэн хүн л байсан. Тэгэхээр дутуудуулсан зүйлс байдаг юм. Жишээлбэл, сонгодог парламентийн засаглалыг тусгаж чадаагүй. Хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал, шүүх эрх мэдэл. Энэ тулгын гурван чулууг бид дутуу гаргасан. Засгийн газрыг сул үүрэг оролцоотой, Еренхийлөгчтэй байна гэж тогтсон. Тухайн үед Ерөнхийлөгчийг бэлгэдлийн чанартай байхаар баталсан юм. Гадаадад улсаа төлөөлнө, шагнал урамшуулал олгоно гэдэг хэдхэн үүрэгтэй оруулсан. Гэвч үе үеийн Ерөнхийлөгч өөр өөрийн сонирхлоо нэмэсээр байгаад Ерөнхийлөгчийн үүрэг танигдахаа болилоо. Ингэснээр тулгын чулуу дөрөв болж хувирсан. Мөн парламентийн засаглалаа нарийвчлан бэхжүүлж чадаагүй. Тэгвэл одоогийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлдэг сонгодог парламентийн тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Өнөөдөр УИХ-ын нөлөө Засгийн газрын ажлыг хийлгэхгүй хэмжээнд хүрлээ шүү дээ. Парламент хуулиа ярихгүй, Засгийн газрын гал тогоонд орж тогоо шанагатай нь зууралддаг. Ийм эрх мэдлийн хуваарилалт тодорхой бус байдлыг арилгамаар байгаа юм. Нэг нам үнэмлэхүй олонхи болсон энэ үед л хийх бол дахиж ийм боломж олдохгүй л болов уу. Үндсэн хуулиа өөрчилж, сонгодог парламентийн тогтолцоонд шилжиж чадахгүй бол одоогийн бантангаас гарна гэдэг хэцүү. Нам дотор ч миний дэвшүүлж буй санал санаачилгын хүрээнд өөрчлөлт хийх талаар ярилцаж байгаа. Энэ хэдэн эрх мэдлийн хуваарилалтай холбоотой заалтыг өөрчлөхөд л хангалттай. Олон зүйл заалтаар оролдвол самарч магадгүй.

 

УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Үндсэн хууль маань үйлчлээд 25 жил боллоо. Боловсрогдоод, хэлэлцэгдсэн хугацаатайгаа бараг 27 жил болно. Тэгэхээр манай энэ Үндсэн хууль бол 25 жил үйлчилсэн сайн хууль байна. Гэхдээ өнгөрсөн хугацаанд жишээ нь хүний эрхийн хэсэг дээр ч юм уу хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийгээд үзэхээр юун дээр алдаж, оносон талаар ерөнхий нэг хар зураг харагдах нь ээ дээ. Гэхдээ бид ухралт хийж ерөөсөө болохгүй. Тэгэхээр манай Үндсэн хуулийн амин сүнс болсон суурь асуудлууд бол хөндөгдөхгүй. Би Үндсэн хууль дотор ялангуяа төрийн эрх мэдлийг оновчтой болгох чиглэлээр зарим нэг өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй байгаа. Энэ өөрчлөлтөө бид их зөвшилцлийн үндсэн дээр ард түмнээсээ асуугаад явах хэрэгтэй. Тэгвэл манай энэ Үндсэн хууль дахиад 25, 50, 100 жил гээд явна гэсэн ойлголттой байдаг. Одоогийн манай эдийн засгийн хүндрэл бэрхшэал, иргэдийн аж амьдрал доройтож байгаа гээд энэ олон шүүмжлэлүүд Үндсэн хуулийн зохицуулалтаас болж байгаа зүйл биш. Тухайн засаглаж байгаа улс төрийн намуудын буруутай үйл ажиллагаа, алдаа дутагдлуудаас л болж байгаа юм. Тиймээс Үндсэн хууль руу дутагдлаа чихэх эрхгүй гэж боддог.

 

УИХ-ын гишүүн Л.БОЛД:

-Энэ Үндсэн хууль бүхал бүтэн нийгмийн байгууллыг өөрчилж, хувьсгал гарч байж хийгдсэнийг мартаж болохгүй. Хүний амиар, дайнаар л шийдэгддэг зүйлийг монголчууд эв эеэр, Үндсэн хуулиараа хийчихсэн юм. Ямар нэгэн хувийн давхар ашиг сонирхолгүй 430 хүн бүтэн гурван сарын турш өдөр шөнөгүй хэлэлцэж, бараг сая хүний бичгээр ирүүлсэн саналыг багтаасан Үндсэн хууль болсон. Ийм том үнэ цэнтэй зүйлийг өөрчлөхөд дахиад 20, 30 жил хэрэгтэй. Харин түүнээс хойш хуулиа буруу уншсан, буруу тайлбарласан, гуйвуулсан, дагаж гарсан хуулиудаас болсон олон гажуудал бий. Тэднийг өөрчлөх тал дээр анхаарах хэрэгтэй. Дээр нь энэ хуульд 2000 онд нэг намын парламент бүрдсэн үед том алдаа гарсан нь Үндсэн хуульд дордуулсан долоон өөрчлөлтийг баталгаажуулсан явдал. Үндсэн хуулийн цэц батлаагүй байтал хууль бусаар яваад л байгаа. Түүнийгээ өнөөдөр эхлээд хүчингүй болгочих хэрэгтэй. Ингэх юм бол өнөөдөр Үндсэн хуулийн шинэчлэлийг эхэлж болно. Энэ том зөвшилцлийн гэрээг анх яаж Үндсэн хуулийг баталсан тэр зарчмаар баталдаг, өөрчилдөг баймаар байгаа юм. Мэдээжийн хэрэг эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Түүний өмнө бол ард түмний санал асуулга хийгээд, шинэчлэл өөрчлөлт хэрэгтэй бол дахиад 430 депутаттай АИХ-аар оруулах ёстой. 1992 онд бол Улсын Бага Хурлаар ороод АИХ нь баталж байсан. Одоо бол АИХ-аараа хэлэлцээд УИХ-аараа баталдаг ч юм уу хүн болгоны оролцоо шингэж байж энэ том нийгмийн зөвшилцлийг хийх хэрэгтэй.



С.ГАНДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Төстэй мэдээллүүд

Үндсэн хууль өөрчлөх чимээ

Үндсэн хууль өөрчлөх чимээ

2016/11/28, 10:34
ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ М. ЭНХБОЛД, С.БАЯРЦОГТ НАРЫН ЭСРЭГ БАЙР СУУРЬ

ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ М. ЭНХБОЛД, С.БАЯРЦОГТ НАРЫН ЭСРЭГ БАЙР СУУРЬ

2015/11/25, 11:38
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон уу

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон уу

2015/04/01, 08:49
Хаврын

Хаврын "Халуун" сэдэв ҮНДСЭН ХУУЛИЙН өөрчлөлт байх нь

2015/03/30, 16:58

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

5 | 0 | 2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

5 | 0 | 2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

11 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

10 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

8 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

12 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

11 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

13 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

17 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

14 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

22 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

13 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

12 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

12 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

13 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

11 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

26 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

27 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

13 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

22 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

25 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

22 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

20 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

14 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

19 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

19 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

22 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

22 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

30 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

19 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

26 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

32 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

24 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

17 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

25 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

20 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

33 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

14 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

20 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

19 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

17 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

22 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

19 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

28 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

33 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

35 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

20 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

19 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

15 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

20 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

37 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

26 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

40 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

33 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

41 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

33 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

38 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

32 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

33 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

47 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

36 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

38 | 0 | 2026/11/03, 16:04
gallery image

Арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар, 26-ны Пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА

45 | 0 | 2026/11/02, 14:30
gallery image

750 орчим хүнийг Украины талд нүүлгэн шилжүүлжээ

28 | 0 | 2026/11/02, 10:14
gallery image

Мэдлэгийн холбоосоор нөхөрлөлийн гүүрийг бүтээнэ

43 | 0 | 2026/11/01, 19:13
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

35 | 0 | 2026/11/01, 18:57
gallery image

Замын хөдөлгөөний хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ

31 | 0 | 2026/11/01, 17:11
gallery image

Л.Нинжжамц: Худал мэдээлэл түгээж, нийгмийг турхирч, нэр хүндэд нь халдаж болохгүй

43 | 0 | 2026/11/01, 16:27
gallery image

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

28 | 0 | 2026/10/30, 20:20
gallery image

Үхэр “дижитал үнэмлэх”-тэй болж, аж үйлдвэр айл өрхүүдтэй холбогдов

32 | 0 | 2026/10/27, 19:53
gallery image

Элсэрхэг газрыг "Эрдэнэсийн сан" болгон хувиргав

38 | 0 | 2026/10/27, 19:48
gallery image

АНУ-ын цэргийн баазад Хятадын цахилгаан автомашиныг хориглолоо

44 | 0 | 2026/10/27, 18:02
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70070 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59584 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51081 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47459 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42481 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37317 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30476 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23958 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23272 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22896 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22162 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21596 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20995 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19884 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19517 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19004 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18909 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18907 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18542 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18389 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18090 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17664 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17621 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17397 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17388 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17276 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17084 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16905 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16718 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16702 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16650 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16596 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16304 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16238 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16133 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15882 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15879 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15805 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15773 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15550 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14969 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14851 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14584 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14424 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14411 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14321 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14199 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13981 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13815 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13725 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13590 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47459 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59584 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51081 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13815 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17397 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13420 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15805 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10382 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11793 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13122 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18542 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9964 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11365 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11882 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8907 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9868 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9386 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10876 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8598 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11096 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7576 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11831 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8330 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12204 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9930 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18090 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6701 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7088 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8583 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6940 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7556 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11466 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6881 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.