| |
Энэ сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Жилчиг багийн 11-р гудамжийн 17 тоотод иргэн А-гийн 8х12 харьцаатай палкан байшин шатаж, бага насны гурван хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Гал түймрийн дуудлагыг 8-ны өдрийн 14:13 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 15 албан хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр ажилласан гэнэ. Галын улмаас Б /2 настай, эрэгтэй/, А /10 настай, эрэгтэй/, Э /6 настай, эмэгтэй/ нар амиа алджээ.
Иймд Онцгой байдлын газраас бага насны хүүхдээ харж хандах хүнгүй орхихгүй байх, гэрт нь цоожлохгүй байх, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

