logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

ЯТГА, ШАНЗАНД МӨНХӨРСӨН ЯНАГ ХАЙРЫН БУРХАД

Бичсэн:tonshuul
2015/06/03/, 19:30
Tweet

ЯТГА, ШАНЗАНД МӨНХӨРСӨН ЯНАГ ХАЙРЫН БУРХАД

 


Монголчууд сайхан бүсгүйг ятгын эгшиг, шанзны чавхдастай зүйрлэж ирсэн ард түмэн. Тийм ч учраас Монголоос гаралтай шанаган хуур, морин хуур, шанз, ятга, хуучир, цуур зэрэг хөгжмийн зэмсэгийн анх үүссэн домог түүх бүгд л үзэсгэлэнт бүсгүйчүүлтэй холбоотой байдаг. Бүхий олныг сэргээх уянгалаг хөгжим, бүсгүй хүний уяхан дуу хоёр ингэж хоршин нийлдэг нь цаанаа л нэг бахдалтай. Жишээ нь шанаган хуурын домог байна. Эрт цагт сайхан дуулдаг Нонжгой хэмээх бүсгүй байжээ. Тэднийх нэг нуурын ойролцоо амьдран суудаг байв гэнэ. Ойролцоох нууранд нь найман хун шувуу үргэлж хос хосоороо хөвдөг байж. Нонжгой бүсгүй өглөө бүр нууранд очиж нүүр гараа угаана. Гэтэл нэг өдөр бүсгүйн бие муудан доройтжээ.

Тэгээд маргааш өглөө нь нуурандаа очих замдаа нас нөхцсөн байна. Харин бүсгүйн нас барсан газар нөгөө найман хунгийн нэг нь эргэлдэж байгаад нисэн оджээ. Ингээд нөгөө хун хүүхний нас барсан газар гурван жил дараалан эргэлдэж байхыг хүүхний сэтгэлт залуу нь харсан юмсанж. Нэг өдөр бүсгүйн нас нөхцсөн яг тэр газар нөгөө хун үхсэн байсанд залуу гайхан бодлогошроод Нонжгой бүсгүйнхээ сайхан дуулдагийг мөнхжүүлэхийн тулд айргийнхаа хутгууранд чавхдас татаад хун толгойтой хуур хөгжим бүтээснээр "Шанаган хуур” хөгжим бий болжээ. Шанз буюу шудрага хөгжмийг Хятад, Солонгосоос гаралтай гэж үздэг ч эртний Монголын хөгжим болох нь нотлогдсон. Шудрага хөгжим бүр Өгөдэй хааны үеэс тоглогдсоор иржээ. Шанз нь хятад үг, шудрага нь цэвэр монгол үг бөгөөд Манж Чин улсын үед шудрага хөгжмийг хятадаар "Сан сянь” гэж нэрлээд, энэ нь сүүлдээ "Шанз” болж өөрчлөгдсөн байна "Шудрага” хэмээх нэрний тухайд гэвэл "Шууд-арга” буюу шуудхан аргалах, аргадах, нэг ёсондоо энэ нь аргын ухаанаар билэг ухаанд хөтлөх гэсэнтэй дүйх аж. 15-р зууны үед Тогоонтөмөр хааны ордонд хэрэглэж байсан хөгжмүүдээс шудрага хөгжим зонхилж байсан бөгөөд тухайн үеийн Перс сурвалж бичигт "Шидургуй” нэрээр тэмдэглэн үлдээжээ.

Шудрага буюу шанз хөгжмийг гоо үзэсгэлэнт бүсгүй хүнтэй зүйрлэсэн хэлц үг олон байдаг. Жишээ нь шинэ Монголын анхны шанзчин Дашдулам гуай "Шанз хөгжмийг суудлаас нь эхлээд бодоод үз. Цээж төвгөр, нуруу хотгор, эрүүгээ хүртэл цэх байлгаж тоглодог гэхээр ямар их донжтой харагдана гээч. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн цогц гэсэн үг. Хөгжмийн дуугаралт, донж маяг нь хүртэл зохицсон уран яруу хөгжим шүү” гэж шавь нартаа хэлдэг байж. Түүнчлэн шанз хөгжмийг бүсгүй хүнтэй зүйрлэж "Амраг шанзны аялгуу” гэж бичээгүй яруу найрагч тун ховор. Яруу найрагч О.Дашбалбар агсан 1988 онд "Шанзны эгшиг” хэмээх 38 бадаг шүлэг туурвиж байлаа. Жишээ нь,


"Саран цартай шанзнаас нь салхи гарахыг үзээд
Сайн хүний үрийг санаж явах болсон юм
Дугуй цартай шанзнаас нь дуу гарахыг үзээд
Дурлам хөөрхөн түүнийг дурсаж суудаг болсон юм
Хавцал хадны ёроолоос хүйтэн булаг оргилно
Хатуу ширүүнийг туулаад хүүтэйгээ хоёулаа жаргана
Аргилхан шанзны эгшиг өөр өөр л байдаг ч
Анимаагаа гэсэн хайр гав ганц л билээ…
Тогоруун цуваа зэллэсээр тойрмын дээгүүр эргэлдэнэ
Томоогүй олон багачуудаас Анимаагаа л гэнэм
Шаргал талын цэцэгс нь бие биедээ эрхэлнэ
Шанзны бүлээн аялгуу нь нэг нэгэндээ уусна” гэх мэт. Хөгжмийн эгшигийн намуун дөлгөөн, уужуу тайван, уянгалаг найланхай аялгуу бол хүний сэтгэлийг уяраахаас гадна байгалийг ч уяраана гэсэн санааг "Шанзны бүлээн аялгуу”-гаар илэрхийлсэн байх аж. Өнөөгийн манай зарим хамтлаг, дуучид асар баялаг дуугаралттай шанз хөгжмийн ид шидийг мэдрэх болсоноор ардын дууны хөгжмийг орчин үеийн хэмнэлтэй хослуулан тоглодог "Glissando” хамтлаг, язгуур урлагийн "Шанз-3” хамтлаг үүсэн байгуулагдаж, улмаар "Хөгжим бол хүн төрөлхтөний сэтгэлийг үггүйгээр илэрхийлэх хамгийн агуу хэл юм” гэдгийг дэлхий дахинд мэдрүүлж өгөх үүд хаалгыг нээгээд байгаа билээ. "Шанз-3” хамтлагийн ахлагч энэхүү хөгжмийнхөө тухай өгүүлэхдээ "Шанз бол уян налархай, уянгалаг эгшигтэй, төсөөлвөл яг л аальгүй хэрнээ эрхэмсэг бүсгүй шиг хөгжим. Тоглоод суухад аялгуунаас нь өөр юу ч орж ирдэггүй. Хүний сэтгэлийг тэгж гүн эзэмдэж чаддаг хөгжим” гэж онцолсон. Төгөлдөр яруу сайхан дуу, төгс уянгат хөгжмийн аль аль нь хүмүүний оюун сэтгэлгээг хөглөж байдаг шидтэн.

Монголын үндэсний чавхдаст хөгжмийн нэгэн төрөл зүйл болох хуучир хөгжим нь ардын дуу, ерөөл магтаал, үлгэр тууль хайлахад бусад хөгжмөөс илүү нийцлэлтэйгээс гадна ардын болон зохиолын ямар ч бүтээлийг гоцлох, хамсран тоглох боломжтой. Тус хөгжмийн анх үүссэн домог түүх нь мөн л нэгэн үзэсгэлэнт бүсгүйтэй холбогддог. Эр нөхөр нь аян дайнд явах гээд энхрий янаг нь түүнийг үлдээх гээд "Хууч ярь” гэж ятгасаар байгаад эцэст нь өөрөө "Хуучир” хөгжим болж уянгалсан гэх домогтой. Хөгжим судлаач Г.Бадрах хуучир хөгжмийг анх "Хи” аймгийн хүн үйлдсэн гэж тодорхойлжээ. "Хи” гэдэг нь эртний дорнод Монголын Кидан улсын нэг аймаг байж. Хуучир хөгжим нь олон янзын нэртэй. Төв халхад "Хуур хийл” гэж нэрлэгдэж байгаад хожим хуучир гэж нэрлэгдэх болжээ. Хотгойд, Дархад зэрэг умард зүгийн монголчууд "Хялгасан хуур”, "Бисанз” гэж нэрлэдэг бол Дорнод Монголын үзэмчин, баргууд "Аралт хуур”, "Жастуу хуур” гэх жишээтэй. Өмнөд Монголын сөнөдүүд "Дөрвөн чихтэй хуур” гэдэг бол халимагууд "Бийваа” гэж нэрлэнэ. Аливаа улс орны ёс заншил, ахуй соёл, урлагийн үүсэл хөгжлийг албан ёсоор баталж, дархалж өгдөг байгууллага бол ЮНЕСКО. Манай улсын үндэсний урлаг түүхийн илэрхийлэл болсон хөөмий, бие биелгээ, монгол тууль, хадны сүг зураг зэрэг олон өв соёл ЮНЕСКО-д бүртгэгдсэн байдаг ч Монголоос гаралтай гэх хөгжмийн зэмсэгүүдээ тэр бүр бүртгүүлж байсангүй. Харин монголчуудын эртний өвөг хөгжмийн зэмсэгийн нэг болох цуур хөгжмийг 2009 онд ЮНЕСКО-д бүртгүүлжээ. Цуур нь гурван нүхтэй, уртааш барьж үлээдэг, модон үлээвэр хөгжмийн зэмсэг бөгөөд хийц нь тун энгийн, ёстой л нүүдэлчин, малчин, анчин монголчуудын үүсгэн бүтээсэн өвөрмөц бүтээл юм. Цуур хөгжим нь байгаль дэлхийн чимээ, усны хоржигноон, ан амьтдын дүр байдлын эгшиглэгээг орчин цагийн хөгжмийн ямар ч зэмсэгээс дутахааргүй илэрхийлдэгээрээ онцлогтой. Уг хөгжим нь Хүннүгийн үеэс үүдэлтэй бөгөөд домог түүх нь хааны нэгэн үзэсгэлэнт гүнжтэй холбогддог. Жишээ нь Хүннүгийн хааны хатан болж Монгол нутагт олон жил аж төрсөн Хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Морин хуурийн домогт баруун аймгийн үзэсгэлэнт бүсгүй Гүнжид гэж гардаг.

Эрт урьд цагт Монголын зүүн хязгаар нутгийн адуучин хүү Намжил цэргийн албанд мордож баруун нутгийг хамгаалан суужээ. Түүний уянгат сайхан хоолойгоороо яруу эгшиглэнт дуу дуулахад тэр нутгийн морьтой хүн бууж сонсдог, явган хүн сууж сонсдог байж. Олон түмэн ардууд сайхан эр Намжилыг гайхан биширч магтан сайшаахдаа хөхөө шувууны дуутай ижилсүүлэн "Хөхөө Намжил” гэж нэрлэх болжээ. "Хөхөө” Намжил баруун хязгаарт олон жил алба хаахдаа нутгийн ноёны Гүнжид хэмээх нэгэн сайхан бүсгүйтэй янаглан амраглах болжээ. Төдөлгүй "Хөхөө” Намжилын алба хаах хугацаа дуусч нутаг орондоо буцах болоход амраг хайртай бүсгүй нь нууц далавчтай "Жонон хар” хэмээх нисдэг морь өгөөд "Энэ мориор газар товчлон ирж надтай уулзаж байгаарай” гэж захижээ. Намжил нутагтаа ирээд хуучин хэвээрээ адуу малаа өсгөн аав ээжээ асран суух болсон ч шөнөдөө гэр орондоо хонолгүй алга болчихдог болж. "Хөхөө” Намжилынхтай ойролцоо нэгэн баяных байх бөгөөд эднийд эгэл олныг үймүүлдэг, эвтэй хоёрыг бусниулдаг сүрхий ховч хүүхэн байдаг байж. Мань хүүхэн "Хөхөө” Намжилыг сэм ажиглан "Моринд нь ямар нэгэн нууц байна” гэж хянасаар, эцэст нь "Жонон хар” морины эгэл бишийг мэдчихжээ. Нэг өглөө ховч хүүхэн "Хөхөө” Намжилын уяан дээр сэм очвол сайхан жонон хар морь хэнхдэг цээжээ хөндөлсүүлээд хөлстэй биеэ шилгээн газар цавчлан байж хоёр суганаасаа ид шидийн хүчтэй жигүүрээ дэрвэлзүүлж байх нь тэр.

Тиймээс хүүхэн гэртээ гүйн орж үйлнийхээ хайчийг авч ирээд жонон хар морины жигүүрийг тас хайчилж орхижээ. "Хөхөө” Намжил сайн мориноосоо салсандаа ихэд гашуудаж жонон хар мориныхоо урт сайхан дэл, сүүлийг хайчлан авч, нимгэн газрын арьснаас нь өвчин авч шир болгож хөндий цар хийгээд орой дээр нь мориныхоо толгойг сийлэн мөнхөлжээ. Тэгээд хялгасан утсаа хоёр эгнээ болгон зүүж, нарийн бургаас модны хоёр үзүүрийг хялгасан утсаар холбон нааш цааш хөрөөдөх хөвч хийсэн байна. Хөвчөө нарсан модны давирхайгаар тослоход гарах дууны өнгө нь яруу болоод олон янз болохыг мэдэв. Ийнхүү утастай хуурыг анх зохиогоод хайрт амраг Гүнжидийнхээ уран яруу дуу хоолойг оруулан молор эрдэнэ морин хуурыг анх үүсгэсэн домогтой.
Монголчууд олон зууны өмнөөс ятга хөгжмийг төрийн ёслолын гол хөгжим болгож, "Ятга хөгжим ялдамхан бүсгүй байсан гэнэ билээ” гэх домог хэлэлцэж яруу эгшигт нь уяран саатаж иржээ. Үнэхээр ч ятга хөгжим нь ялдамхан бүсгүй байсан мэт. Ятгах, уяраах гэсэн үгнээс гаралтай болохыг судлаачид тогтоосон байдаг. Жишээ нь нэгэн ялдамхан, ухаалаг бүсгүй эр нөхрөө дайлаар явах гээд байхад нь битгий яв гэж өвдгийг нь дэрлэн сууж "ятга”-саар байгаад өвдөгөн дээр тавьж тоглодог уярам сайхан хөгжим болж хувирсан гэх домогтой. Үүнээс сэдэвлэж "Ятга чи ялдам нэгэн бүсгүй байсан юмуу” гэдэг дүү төрсөн түүхтэй.


"Ятга чи ялдам нэгэн бүсгүй байсан юмуу
Эр нөхөр чинь дайнд явах гээд
Ирт мэсээ хурцлан агсахад
Өвдөг сөхрөн гуйж дуулан
Өвөр дээр нь ятга болон хувилсан гэв үү?
Ятга чи яруухан дууч бүсгүй байсан юмуу” гэдэг дуу наяад оны үед эгшиглэж байлаа. Өнөө цагийн найрагч А.Байгальмаа,
"Явлаа гэж чанга чанга битгий хэлээрэй
Ятгын утас тасраад байх юмаа
Явлаа гэж олон битгий хэлээрэй
Яруухан урсгал татраад байх юмаа” гэж шүлэглэсэн.
"Уянгын хорвоод ятга наадах, уйтгар үргээх хайрын шувуу, уулзая гэхээр дэргэд буудаггүй, учир битүүлэг домгийн шувуу” гэсэн дуу бас бий. Түүнчлэн,
"Яруу тунгалаг айзмаар баян
Ятга хөгжмийн аялгуу дуурсана
Янаг хоёрыг урин дуудсан
Яргуй цэцэг хавартаа сайхан” хэмээх аялгуу сайтай дууг сонсоход ятга хөгжим, ялдамхан бүсгүй хоёр аяндаа тодроод ирдэг билээ. Ятга хөгжим эгшиглэсэн газар энх амар амгалан, элэг бүтэн заяаг ямагт дуудаж байдаг юмсанж. Ятга хэмээх энэхүү эртний хөгжмийн зэмсэг Төв Азийн нутгаас, тэр дундаа манай Жаргалант хайрханы булшнаас олдож, саяханаас "Алтайн ятга” гэж дуурсагдаж эхлээд байгаа бөгөөд үүнийг манай Соёлын өвийн газар бүртгэж аваад хосгүй үнэт зүйлээр зэрэглэл тогтоогоод байгаа билээ. Одоо харин ятга хөгжмийг Монголоос үүсэлтэй гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх л үлдээд байна. Бидний өвөг хүннүчүүд ятга хөгжмөөр нааддаг байсан тухай түүхийн сурвалжид дурдсан байдаг. Мөн "Жангар” туульд "Ерэн нэгэн чавхдастай, өндөр мөнгөн хуураа аваад татахул, хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гаргаад, нууран дунд өндөглөсөн нугасны дуу гаргаад арван хоёр аясаар жингэнэн одов” гэж өгүүлсэн байдаг.


Ялдамхан дуу хоолой, янагхан царай нь ятга хөгжимдөө уусах адил домог болж үлдсэн нэгэн бүсгүй бий. Алдарт жүжигчин Дашдэлэг, ахмад хөгжимчин Лянхуа, гавъяат хөгжимчин Ишдулам, Богдын хүрээний уугуул Батнасан, ахмад холбоочин Лхамжав нарын хүмүүс "Гандан уулын цэцэг” дууны гарал үүслийг жинхэнэ зохиолчоор нь яриулж, тэмдэглэж авсан сайхан дурсамж байдаг. Энэхүү дуу нь 19-р зууны сүүлчээр Да хүрээнд зохиогдсон бөгөөд уг дууны эзэн Гандан-Уул хэмээх ятгачин эмэгтэй 1940-өөд оныг хүртэл Улаанбаатарт амьдарч байсан байна. Өнөөгийн хүмүүс Гандан-Уул гэж дуулахаар Гандан хэмээх уулын тухай дуулж байна гэж ойлгодог. Гэтэл энэ нь уул биш бөгөөд Гандан-Уул хэмээх сайхан бүсгүйн нэр юм. Богд уулын Зайсангийн аманд буюу одоогийн Хөдөө аж ахуйн дээд сургууль хавьцаа дээхэн үед Нархажидын сүм гэж байсан бөгөөд уг сүм их хэлмэгдүүлэлтийн жилүүдэд нураагдаж шатаагдалгүй тэссээр байгаад 1939 онд арга буюу нураагдахад хүрсэн байна.

Гандан-Уул бүсгүй 1900-гаад оны үед энэхүү сүмийн хөгжимчин байжээ. Тэрбээр Богд уулнаас өнгө бүрийн сайхан цэцгийг үндэс шороотой нь авчирч сүмийнхээ үүдэнд суулгаад өдөр болгон усалж торддог байж. Тухайн үед нэг ганган залуу Гандан-Уулд сэтгэлтэй болж, улмаар цэцгийг нь хамт усалж, хажуугийнх нь сандал дээр түүнтэй бүрий болтол янаг хайрын үг шивнэлдэн суудаг болж. Хэдэн сарын дараа Гандан-Уул бүсгүй хөл хүнд болсон бөгөөд энэ тухайгаа хайртай залуудаа хэлтэл цаадах нь шууд нүүр буруулжээ. Зөвхөн цэнгэл жаргалыг л эрхэмлэдэг байсан хөнгөмсөг залуугийн тар нь ийнхүү танигдаж, хүүхэд шуухад тэжээж өсгөнө гэхээс үстэй толгой нь өрвөсхийж, үзэсгэлэнт амрагаа юман чинээ тоолгой хаяж одсон байгаа юм. Гандан-Уул бүсгүй хүүхдээ төрүүлж чадахгүй олон хоног өвдөж зовсоны эцэст Зүүн хүрээний Дүйнхорын аймгийн Лувсанцэрэн хэмээх ламыг залж элдэв янзын арга чарга хийлгэсэнээр арай ядан амаржсан байна. Энэ цагаас хойш Лувсанцэрэн лам Гандан-Уул хоёрыг янаг амрагийн холбоотой болсон гэх яриа Да хүрээ хавиар тархжээ. Гандан-Уулыг амаржих хугацаанд цэцгийг нь усалж арчлах хүнгүй, бас бороо орохгүй гандуу байсан тул хамаг цэцэг нь гандаж, улмаар хайртай залуу нь сураггүй болсон тул бүсгүйн сэтгэлд "Гандан-Уулын цэцэг” дууны үг бадаг бадгаар бүрэлдэж эхэлжээ. Жишээ нь,


"Гандан уулын маань цэцгийг
Гандана ч гэж ай ай санасангүй дээ хө
Ганихарсан хоёр сэтгэлийг
Гажина ч гэж ай ай санасангүй дээ хө
Уулын маань ягаан цэцгийг
Унана ч гэж ай ай санасангүй дээ хө
Учирсан хоёр сэтгэлийг
Уйдна ч гэж ай ай санасангүй дээ хө” гэсэн эхний хоёр бадаг зохиогджээ. Гандан-Уул аялгуу дууны мэдрэмжтэй, авъяаслаг ятгачин байсан болохоор аяыг нь ч бас тун ядах юмгүй зохиосон байна. Хойтон жилийн нь хавар цас хайлж дулаарч байх үед нэмж хоёр бадаг зохиогджээ.
"Цастай уулын цас нь
Цагаа болохоор хайлна даа
Чамайгаа орхихыг мэдсэн бол
Чавганц болох минь ч яалаа даа
Хөл хүндтэй болохоор минь
Хөндийрөх сэтгэл төрөө юу
Хүүгээ үзэхээр ирэхгүйд чинь
Хөгшин болоосой ч гэж санагдана” гээд л төрөлхийн авъяастай Гандан-Уул бүсгүй тэр дор нь зохиож дуулсан гэдэг. Нархажидын сүмд Гандан-Уултай хөгжимчинөөр хамт ажиллаж байсан Лянхуа, мөн сүмийн цагийн хурлуудаар очиж хөгжим тоглодог байсан Дашдулам гуай нар хожим дээрхи дууны домгийг хүүрнэхдээ "Гандан-Уул нь үс гэзэг, бие нуруу тэгш, царайлаг сайхан хүүхэн байсан. Бид нэг үеийн хүмүүс. Тэр дуу зохиож дуулахаас гадна ямар ч хөгжмиийг сайхан тоглодог байлаа. Гандан-Уул нь гучаад оны сүүлчээс эх орны дайны дараахь жилүүдийг хүртэл Гандангийн дэнжид гэр, хашаатай амьдарч байсан. Дүйнхорын аймгийн Лувсанжамц лам 1938 онд баригдаад сураггүй болж, түүний хашаа байшинд Гандан-Уул амьдралынхаа сүүлчийн жилүүдийг өнгөрүүлсэн” гэж хуучилдаг байж. Мөн дээхэн үед Ганданд ном хурдаг байсан Гончигдорж хэмээх лам "Би Гандан-Уултай сайн танил, бид нэг гудамжинд ойрхон байсан. Гандан-Уул нь 1940-өөд оны үед 70 гаруй настай ганган маягийн авгай байлаа. Залуудаа "Гандан-Уулын цэцэг” гэдэг сайхан дуутай сайхан хүүхэн явсан.

Хүү Түвдэн нь тэр үед 50 орчим насны том биетэй лам хүн байлаа. Түвдэн 1970 он гартал Гандангийн дэнжид байх ээжийнхээ хашаанд амьдарч байсан” гэж дурссан байх юм.
Эртний сударт ятгыг бурханы хөгжим, тэнгэрийн хөгжим гэж онцолсон байдаг бөгөөд нэгэнт бурханы хөгжим болохоор сэтгэл зүрхээ ариун байлгаж, ямарваа нэгэн гуниг гансралгүйгээр амилуулах ёстой гэсэн сургаальтай. Тийм бөгөөс өнөө цагийн авъяаслаг ятгачин Б.Жаргалмаа хэмээх бүсгүй "Ятга хөгжмийг гундуу сэтгэлээр амилуулж болохгүй, яагаад гэвэл бурханы хөгжим” гэж онцолж байсан удаатай. Монголын шинэ цагийн ятгын урлаг өдгөө дэлхийд данслагдахын сацуу авъяаслаг ятгачин бүсгүй О.Мөнхтогтох Франц дахь ЮНЕСКО-гийн байр, Нью-Йорк дахь НҮБ-ын их танхимд хос ятгаар яруу эгшигийн шинэ дуугаралт, шинэ мэдрэмж, шинэ өнгө төрх бүхий монгол аялгуу эгшиглүүлсэн нь нийт ятгачдын төдийгүй монголчуудын бахархал болсон билээ. Мянган жилээр тоологдох буурал түүхтэй ятга хөгжмийн шинэ цагийн түүх ийнхүү эхэлж байна.

ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ

Төстэй мэдээллүүд

Сонирхлын зурхай 12 орд

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
МУГЖ Д.БАТТӨМӨР: Уртын дуу заримдаа хөшигний хөгжим болдог байлаа

МУГЖ Д.БАТТӨМӨР: Уртын дуу заримдаа хөшигний хөгжим болдог байлаа

2015/03/30, 15:50
Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

Тэнгэрийн орны 2 найрагчийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2015/02/10, 18:40
Рок попынхон тэр чигээрээ цугларсан Отгонбаяр гавъяатын найр нижгэр болов

Рок попынхон тэр чигээрээ цугларсан Отгонбаяр гавъяатын найр нижгэр болов

2015/02/05, 18:18

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

АНУ хоёроос гурван долоо хоногийн дотор Ираны дайныг дуусгаж чадна гэжээ

1 | 0 | 2026/04/01, 11:29
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

7 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

5 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

7 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

13 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

9 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

8 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

7 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

8 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

10 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

14 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

9 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

10 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

11 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

9 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

10 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

9 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

11 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

13 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

16 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

12 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

25 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

16 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

12 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

13 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

13 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

27 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

16 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

14 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

32 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

28 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

31 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

32 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

30 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

10 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

10 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

12 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

11 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

14 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

14 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

15 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

12 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

11 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

14 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

15 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

27 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

24 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

23 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

25 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

21 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

27 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

26 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

20 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

19 | 0 | 2026/02/10, 11:30
gallery image

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо

18 | 0 | 2026/02/09, 11:15
gallery image

Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог

17 | 0 | 2026/02/06, 12:06
gallery image

Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ

19 | 0 | 2026/02/05, 12:15
gallery image

Dj Koo өөрийн хайр сэтгэлийг МӨНХӨЛЛӨӨ

20 | 0 | 2026/02/04, 11:57
gallery image

Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ

32 | 0 | 2026/02/02, 12:01
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

23 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

16 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

17 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

23 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

18 | 0 | 2026/01/27, 11:34
gallery image

Адольф Гитлерын бэлгийн бойжилт хөгжөөгүй байжээ

20 | 0 | 2026/01/26, 10:53
gallery image

Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

21 | 0 | 2026/01/23, 16:57
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50977 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42429 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37315 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23857 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22821 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22088 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21354 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20920 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19420 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18939 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18838 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18807 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18250 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17014 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16586 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16490 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16160 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16072 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15998 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15815 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15490 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14777 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14138 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13928 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13520 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13414 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37315 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50977 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31934 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13366 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13414 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11720 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5899 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9881 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8536 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7021 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8527 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7488 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6791 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.