logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Н.Алтанхуягийн бүрэн эрх Л.Гансүх, Г.Дэнзэн нарыг аварч чадах уу

Бичсэн:tonshuul
2015/06/16/, 17:29
Tweet

Н.Алтанхуягийн бүрэн эрх Л.Гансүх, Г.Дэнзэн нарыг аварч чадах уу

 

Н.Алтанхуяг ажилдаа оржээ. АН-ыг УИХ-ын 2016 оны сонгуулиас өмнө амжиж хорлох ээлжит төлөвлөгөөгөө тэр зохиов бололтой. Тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай хамт эрх мэдлийн "Оргил” өөд алхах гэсэн нь АН-ынхны эсэргүүцэлтэй тулгарч, Ерөнхий сайдаасаа огцорсон нь саяхан. Сонин юм шүү. Нэг нь Монгол төрийн бүх л өндөр албан тушаалыг хашиж, бараг л хаан мэт өргөмжлөгдөж явсан. Харин нөгөө нь эрх баригч намын дарга, Ерөнхий сайд... Ийм хоёр эрхэм намд ч, төрд ч 2024 он хүртэл "Хаан” хэвээр байх мөрөөдлөө хамтдаа биелүүлэхээр цаасан дээр үзэглэсэн нь Н.Алтанхуягийг огцруулах хамгийн том шалтгаан болсон. "Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын сонгуулийн мажоритари тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зарчмыг баримтална. АН ба МАХН нь хамтран ажиллахдаа ерөнхий гэрээнд тохирсон зарчимд нийцүүлэн нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана” гэсэн заалтууд нь Э.Бат-Үүл тэргүүтэй нөхдийг ёстой л бархирахад хүргэсэн билээ. Тиймээс нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "АН-ын дарга Н.Алтанхуяг эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд увайгүй үйлдлүүдийг их хийж байна. Энэ хүн авлигатай тэмцэх мөрийн хөтөлбөртэй АН-ын эсрэг гэрээ хийж, "Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг хүнийг өөгшүүлж буй нь зүй бус үйлдэл. Н.Алтанхуяг АН-ыг улс төрийн золиос болголоо” хэмээн мэдэгдэж байсан юм. Арга ч үгүй биз. УИХ-ын 2016 оны сонгууль эхлэхэд тун бага хугацаа үлдсэн. Дээр нь Н.Алтанхуяг АН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд "Монгол Улсыг галзуу хөгжүүлнэ”, "2016 он гэхэд Улаанбаатар хот утаатай хэвээр байвал надад хариуцлага тооцоорой” гэж мэдэгдсэн ч биеллээ олсон нь бараг үгүй. Эсрэгээрээ "Монгол Улсыг бондын өрөнд тавих уу, аль эсвэл иргэн бүр 6.4 сая төгрөг төлж, их өрөөс нь төлөлцөх үү” гэдэгтээ туллаа. Н.Алтанхуягийн Засгийн газрын үеийн алдааг засах гэж ард түмэн, АН, Монголын төр үйлээ үзэж байна. 
 

    Н.Энхбаяр, Н.Алтанхуяг хоёрт адилхан араншин бий. Албан тушаал, эрх мэдэлд хүрэхээрээ буухаа мэддэггүй, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд хууль зөрчихөөс сийхгүй, тойрон хүрээлэгчдэдээ албан тушаал бэлэглэдэг, ард түмний мөнгөөр тансагладаг... Иртэй, бяртай байхдаа авлига, албан тушаалын гэмт хэргүүдтэй тэмцэх биш, харин тэнцдэг нь тэдний зан. Н.Алтанхуяг тэнэг л биш бол 2012 оны сонгуулийн өмнөхөн "Авлигын загалмайлсан эцэг” гэгддэг Н.Энхбаярт "Номхотгох цамц” яаж өмсгөснийг мэддэг л байлтай. Тэр тусмаа энэ эрхэм Монголын төрд "Хаан” байсан түүх "Бор оймсны явдал”-аар хэрхэн төгсгөл болсныг Ц.Нямдорж шиг гэртээ зурагтгүй л биш бол үзсэн баймаар. Гэтэл мань эр нам нь сонгуульд ялж, өөрөө Ерөнхий сайд болмогцоо Н.Энхбаярын түүхийг яг давтаж эхэлсэн. АН сөрөг хүчин байхад таван сайдтайгаа хамт МАН-ын "Халаасны өрөө”-нд толгой хоргодож явснаа мартаж, "Шударга ёс” эвслийнхэнтэй хамтран танхимаа бүрдүүлсэн. Тэгмэгцээ нам доторхи фракциудынхаа амыг албан тушаалаар таглаж, тойрон хүрээлэгчид, ойр тойрныхондоо эрх мэдэл, төсвийн мөнгөөр бэлэг барьдаг байсан нь нэгэнт ил болсон асуудал. Товчхондоо, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад ахлах зөвлөх Л.Гансүх тэргүүтэй хүмүүс "Нүүрс” хөтөлбөрөөс 13 тэрбум төгрөг завшсан нь тогтоогдсон, алдарт Г.Дэнзэнгийн 17 тэрбум төгрөгийн тухай дуулиан "Эрдэнэс Тавантолгой” компаниас 4.8 тэрбум төгрөг гаргуулснаар үргэлжилсэн, тэр ч атугай төрсөн охин А.Саранзаяа нь "Цэвэр агаар сан”-аас мөнгө завшсан гэх хэрэгт нэр холбогдсон зэрэг авлига, албан тушаалын гэмт хэргийн уртаас урт жагсаалт үргэлжилж байв. Н.Алтанхуяг ба түүний тойрон хүрээлэгчдийн авлигатай тэнцсэн түүхийн заримаас нь дурдвал ийм юм. Гэвч энэ түүх, тэр жагсаалт агуулга, хэлбэрийн хувьд улам баяжсаар байна. 
 

 

    Н.Алтанхуяг АТГ-аас өшөөгөө авахаар шийдсэн бололтой. Ахлах зөвлөх Л.Гансүх нарыг нь "Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэн саатуулж, "Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Я.Батсуурийг албан тушаалаа урвуулан ашиглаж "Говь повер” ХХК-д 4.8 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр баривчилж, хүргэн Г.Дэнзэнг нь "Албан тушаалаа ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй” хэмээн хорьсны хариуд тэрбээр УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхээ ашиглаж, АТГ-ын эсрэг төлөвлөгөө боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилснаа өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн барив. Хамгийн сонирхолтой нь мань эр энэхүү хуулийн төслөө Засгийн газраар хэлэлцүүлж дэмжлэг авсныхаа дараа УИХ-д өргөн барих ёстой. Гэтэл Засгийн газраас "Хуулийн төслийг дэмжих боломжгүй” гэж хариу өгчихөөд байхад процессын алдаа гаргаж, УИХ-ын даргад өргөн барьсан аж. За энэ ч яах вэ. Н.Алтанхуяг мэдэхгүйдээ биш, мэдэн будилсан дүр эсгээд өргөн барьсан учраас дэгийн дагуу дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэх нь УИХ-ын шийдэх асуудал биз. Харин Н.Алтанхуягийн ашиг сонирхлын зөрчил бүхий хуулийн төсөлд юун тухай дурдсаныг харцгаая. 
 

 

    Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлд "Төрийн албан тушаалтан албан эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулах, эрх мэдлээ хэтрүүлэх, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашиглах, хууль бусаар хөрөнгөжих, мөнгө угаах гэснийг тус тус хассугай” гэжээ. Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийн зөвхөн энэ хэсгээс харахад, тэрбээр ахлах зөвлөх Л.Гансүх тэргүүтэй бусад хүн, мөн хүргэн Г.Дэнзэнгээ ял шийтгэлээс хэлтрүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрээ барьж УИХ-д хууль бус тулгалт хийж эхлэв үү гэлтэй. Өөр нэг сонирхол татах заалт нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах тухай юм. Нэг ёсондоо АТГ-аас энэ албыг салгаж, мөрдөн шалгаж буй хэргүүдэд ял төлөвлөх, аль эсвэл хэрэгсэхгүй болгох эрх бүхий байгууллагатай болохыг Н.Алтанхуяг хуулийн төслөөрөө дамжуулан "захиалж” суугаа нь сэжигтэй биш гэж үү. Ер нь тэрбээр ийм хуулийн төсөл санаачлах эрх бүхий гишүүн мөн үү гэдэг нь ч бас анхаарал татна. Учир нь түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс, хүргэн нь авлига, албан тушаал, төсвийн мөнгийг зориулалтын бусаар ашигласан гэх хэргүүдэд сэжиглэгдэн шалгагдаж, бүр хоригдож байгаа. Гэтэл экс Ерөнхий сайд тэдний үйлдсэн гэмт хэргүүдтэй холбоотой заалтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулиас хасуулж, АТГ-ыг цагаан захтнуудын хэргийг шалгах эрхгүй болгож, Прокурорын мөрдөн гэх бас нэгэн данхгар албыг дахин байгуулах хүсэлтэй байгааг "Ашиг сонирхлын зөрчлөө илэрхийлж байна” гэж үзэхээс өөр аргагүй. Тахарын албыг "Төсвийн мөнгө их хэмжээгээр зарлагадаж байна, бас хэт данхгар байна” гэж татан буулгахдаа тулж байж Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг дахин сэргээх тухай хуулийн төслийг Н.Алтанхуяг өргөн барьсан нь ёстой л тал еэвэнгийн үлгэрийг санагдуулам шог үзэгдэл. Тэгээд ч дээрх албыг АТГ-т нэгтгэсэн нь Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад хийсэн ажил шүү дээ.       
 

 

    Сүүлийн үед зарим хэвлэлд "Прокурорын мөрдөнг АТГ-т нэгтгэх тухай заалт хуулийн төсөлд тусгасныг тухайн үед УИХ-ын гишүүд анзааралгүй баталчихсан” гэж бичих болжээ. Юу гэсэн үг вэ?! Бүхэл бүтэн байгууллагыг өөр нэг байгууллагатай нэгтгэхийг эрхэм гишүүд төслөөс олж уншаагүй байна гэж байх уу. Хуулийн төсөл санаачлагчид болон ажлын хэсгийнхэн дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед танилцуулалгүй орхино гэж үү. Тэр дундаа хууль, шүүхийн салбарт хийх шинэчлэл улстөрчид, хуульчдын дунд ид яригдаж байхад уу! Үгүй ээ, тийм байх ёсгүй. УИХ-ын гишүүд ажлаа таслаад төслөө ч уншаагүй байлаа гэхэд хууль санаачлагчид нь чуулганы танхимд "уншиж” өгч, хуульчид ч хэвлэлээр дамжуулан саналаа хэлж байсан нь ойлгомжтой. Харин тухайн үед АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Мөрдөн байцаах албыг АТГ-т нэгтгэх талаар огт мэдээгүй, сонсоогүй, бас тэрхүү хуулийн төслөөс олж уншаагүй бололтой. Хэвлэлээр үг дайлгаад байгаагаас нь харахад шүү дээ. Хэрэв УИХ Н.Алтанхуягийн санаачилсан хуулийн төслийг баталбал ямар үр дагаварт хүрэх вэ. АТГ албан тушаалтнуудын үйлдсэн гэмт хэргүүдийг, тэр дундаа авлига, хээл хахуулийн хэргийг шалгах эрх зүйн чадамжгүй болно. Ингэснээр Монгол Улс авлигатай тэмцэх алхмаасаа нийтээрээ нэг алхам ухарна гэсэн үг. АН УИХ-ын 2012 онд авлигагүй нийгмийг цогцлоох тухай амлаж байснаасаа буцах болно. Авлигын индексээрээ олон улсад овоо хэдэн байраар хойшилж байсан манай улс Н.Энхбаярын үе шиг "Аалзны тор”-ндоо баригдаж эхэлнэ. Товчхондоо, авлигачдын нуруу тэнийж, ард түмний нуруу бөхийнө. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сонгуульд нэр дэвшихдээ үүний эсрэг уриа дэвшүүлсэн байдаг байх аа!   
 

 

    АН-ын гишүүд ээ, экс даргадаа НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийг уншаад өгчихөөрэй. Монгол Улс 2005 онд баталсан энэхүү конвенцид авлига төрийн тогтворгүй байдалд хэрхэн нөлөөлдөг, төрийн албан тушаалтан, түүний ойр дотныхон, хамаатан садангууд хууль бусаар баяжвал ямар хариуцлага тооцдог талаар тов тодорхой заасан нь бий. Танай намын экс дарга энэ конвенцийн гол, гол заалтуудыг зөрчиж, АН-аас 2012 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт заасан заалтуудаас ухарч, сонгуулийн амлалтуудыг чинь баллуурдаж, ахлах зөвлөх Л.Гансүх, хүргэн Г.Дэнзэнгээ хамгаалахын тулд төрийн хуулийн эсрэг хувийн ашиг сонирхол бүхий хуулийн төсөл өргөн барьжээ. Эртхэн цаламдахгүй бол Н.Энхбаярын түүхийг давтаж мэдэх нь энэ Н.Алтанхуяг. Авлигатай тэнцсэн Н.Алтанхуяг АТГ-ын эсрэг хөдөлж, эрх зүйт төрийг сульдаах ээлжит алхмаа хийж эхэлсэн учраас ийн сануулав. Эцэст нь "УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг таны бүрэн эрх ахлах зөвлөх Л.Гансүх, хүргэн Г.Дэнзэн нарыг тань аварч чадах болов уу. Найзуудаа аврах гэсэн биш намаа хорлоод байгаа юм биш биз” гэж асуумаар байна.   
             
 

 

Ж.ГАЛ

Эх сурвалж http://www.info.mn

Төстэй мэдээллүүд

Н.Алтанхуяг АТГ-ынхны өмнө хэвтээ “тэмцэл” хийжээ

Н.Алтанхуяг АТГ-ынхны өмнө хэвтээ “тэмцэл” хийжээ

2015/06/08, 15:31
Я.Батсуурь Н.Алтанхуягийн “хөлд” чирэгдэн золиослогдов уу

Я.Батсуурь Н.Алтанхуягийн “хөлд” чирэгдэн золиослогдов уу

2015/04/17, 09:20
Л.Гансүх нарын хэргийг нийслэлийн прокурорт шилжүүлжээ

Л.Гансүх нарын хэргийг нийслэлийн прокурорт шилжүүлжээ

2015/03/31, 10:22
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгчээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т мэдүүлэг өгчээ

2015/02/06, 10:14

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

0 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

0 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

8 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

13 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

10 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

15 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

16 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

12 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

14 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

16 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

11 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

14 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

13 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

13 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

22 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

18 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

23 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

39 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

24 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

26 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

54 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

39 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

21 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

22 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

18 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

31 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

23 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

54 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

26 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

27 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

24 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

20 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

19 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

17 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

33 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

63 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

39 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

97 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

31 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

35 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

33 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

20 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

44 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

49 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

42 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

34 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

25 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

32 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

49 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

23 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

29 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

26 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

26 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

22 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

23 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

26 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

32 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

30 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

38 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

36 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

24 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

30 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

33 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

28 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

20 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70040 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37370 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37299 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30411 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23938 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22880 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22142 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20976 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19473 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18887 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18352 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17642 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17375 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17337 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16638 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16558 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16223 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16109 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15757 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14819 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14559 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14404 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14395 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37370 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51022 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31522 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14987 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17362 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13400 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15776 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11764 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18465 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5937 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9933 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11351 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11845 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8889 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9834 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9362 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11077 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7557 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11789 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8698 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8317 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18060 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7066 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6907 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7528 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11442 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6861 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.