| |
Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 8 дугаар багийн иргэн А-ийн адуу хулгайд алдагдсан тухай гомдол гаргасан байна. Гомдол мэдээллийн дагуу Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын хамтаар эрэн сурвалжлах явцад тус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр болох "Асгат” гэх газар ОХУ-ын БН Тува улсын 4 иргэд хууль бусаар Монгол улсын хил нэвтэрч, бүлэглэн адуу хулгайлсан болохыг тогтоон, гэмт этгээдүүдийг саатуулаад байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

