| |
Баруун хойд Хятадын Шаанси мужид өнгөрөгч даваа гарагт аадар борооны улмаас үер болж, есөн жуулчин сураггүй болсон байна. Qinling уулсын тосгонд борооноос хорогдон түр буудалсан жуулчид уулаас буусан их усанд урсаж одсон аж. Одоогоор аврагчид эрлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа бөгөөд өнөө өглөө хоёр жуулчны цогцсыг гаргасан байна.
Орон нутгийн цагдаагийн байгууллагын үзэж буйгаар үлдсэн долоон жуулчин ч амьд олдох магадлал бага гэнэ. Мужийн онцгой байдлын албаныхан даваа гарагт 15 хүн үерт урссан хэмээн зарлаж байсан ч цагдаагийн байгууллага 9 хүн живсэн гэх албан тоо хэлсэн байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

