| |
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Бүрэнцогтын гянт болдын ил уурхайд осол гарч гурван хүн амиа алджээ. Амиа алдсан хүмүүс бүгд БНХАУ-ын иргэн байжээ. Осол уржигдар оройхон гарсан бөгөөд нийслэлийн Налайх дүүргийн онцгой байдлын аврагчид очиж амиа алдсан хүмүүсийн цогцсыг гарган авсан байна. Нуралт болж хүчил төрөгч дугагдсанаас уурхайд ажиллаж байсан хятадын гурван иргэн амиа алдсан гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан аж.
Л.ТУЛГА
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

