| |
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нарыг АТГ-аас ХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн, гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатын тушаалаар ХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Тэдний гаргасан зөрчлийг дурдвал,
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл нь
Мөн мэдүүлэг гаргагч Ш.Алтангэрэл нь өөрийн үүсгэн байгуулж, 100 хувь эзэмшдэг "Дөлгөөн барс” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг бусдад шилжүүлсэн боловч тус компанийн орлого, зарлагын гүйлгээг өөрийн хувийн дансаар өдөр тутамд гүйцэтгэж байгаа нь аж ахуйн нэгжийн гүйцэтгэх удирдлагыг бусдад хэлбэрийн төдий шилжүүлсэн байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нь
Түүнчлэн мэдүүлэг гаргагч А.Хаянхярваа нь "Солид контентс", "Аква Монгол" ХХК-иудын захирлаар бүртгэлтэй байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг зөрчсөн зөрчлийн шинжтэй байна.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

