| |

Өчигдөр /2019.05.15/ Сүхбаатар аймгийн Онгон сумын Их булаг багийн "Хавцалын хашаа”, "Уулзварын гол”, "Булан”, "Мөнгөн толгой” гэдэг газар Онгон сумын Их булаг багийн "Хавцалын хашаа” гэдэг газраас иргэн Д /27 настай, эрэгтэй/, Дарьганга сумын Овоот багийн "Уулзварын гол” гэдэг газраас иргэн Г /42 настай, эрэгтэй/, Аман-Ус багийн "Булан” гэдэг газраас иргэн Ө /31 настай, эрэгтэй/, Үүд багийн "Мөнгөн толгой” гэдэг газраас иргэн Б /40 настай, эрэгтэй/, Халзан сумын Халзан шанд багийн "Шинэ худаг" гэдэг газраас иргэн Б /41 настай, эрэгтэй/, Хатавч багийн "Досон” гэдэг газраас иргэн Б /47 настай, эрэгтэй/, О /18 настай, эмэгтэй/, Түвшинширээ сумын Өгөөмөр багийн "Таван толгой” гэдэг газраас иргэн О /35 настай, эмэгтэй/, Баяндэлгэр сумын Хонгор багийн "Их өргөө” гэдэг газраас иргэн Г /33 настай, эрэгтэй/, Баян багийн "Хөөт” гэдэг газраас иргэн Н /28 настай, эрэгтэй/, Дэлгэр багийн "Шинэ булаг” гэдэг газраас иргэн С /39 настай, эрэгтэй/, Наран сумын Зүлэгт багийн "Дуграг” гэдэг газраас иргэн Э /50 настай, эрэгтэй/, Досон багийн "Молцог-Элс” гэдэг газраас иргэн С /45 настай, эрэгтэй/, Досон багийн "Дуграг” гэдэг газраас иргэн Д /20 настай, эрэгтэй/ нар 2019.05.15-ны өдрийн 09:00-20:55 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлага онцгой байдлын албан диржээ.
Дуудлага, мэдээллийг тус өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгий Онгон сумын ЗДТГ-аас 5 албан хаагч, Дарьганга сумын ЗДТГ-аас 1 албан хаагч, 1 дүгээр багийн 3 иргэн, Үүд багийн 3 иргэн, Халзан сумын ЗДТГ-аас 5 албан хаагч, Түвшинширээ сумын ЗДТГ-аас 3 албан хаагч, Баяндэлгэр сумын ЗДТГ-аас 4 албан хаагч, Баян багийн 3 иргэн, Дэлгэр багийн 3 иргэн, Досонгийн гол багийн 4 иргэн, Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын 5 албан хаагч, нийт 39 хүн, 12 автомашинтай, 12 ажлын хэсэг гарч эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Мөн өдрийн 14:30 цагт иргэн Г-г "Рашаант” гэдэг газраас, 17:02 цагт иргэн О-г "Гарамын дөрвөлж” гэдэг газраас, 18:15 цагт иргэн Г-г "Гүн буу” гэдэг газраас, 17:35 цагт иргэн Н-ийг "Зүүн сахиул” гэдэг газраас, 17:35 цагт иргэн С-ийг "Гавдалын говь” гэдэг газраас 16:40 цагт иргэн Б, иргэн О нарыг "Досон” гэдэг газраас, 20:05 цагт иргэн Ө-г Аман-Ус багийн "Булан” гэдэг газраас, 20:15 цагт иргэн Д-г "Хавцалын хашаа” гэдэг газраас , 20:09 цагт иргэн Б-г "Мөнгөн толгой” гэдэг газраас, 19:40 цагт иргэн Б-г "Бор толгой” гэдэг газраас, 05.16-ны өдрийн 05:30 цагт иргэн Д-г "Өндөр хамар” гэдэг газраас тус тус эсэн мэнд олдсон байна.
Харин тухайн өдрийн 18:25 цагт иргэн Э, 18:15 цагт иргэн С, 20:15 цагт иргэн Д нар гэртээ өөрөө иржээ. Мөн Наран сумын Досонгийн гол багийн "Хашаатын булаг” гэдэг газраас иргэн Б /50 настай, эрэгтэй/, Д /17 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

