| |
Өнөөдөр дэлхийн олон орон хог хаягдалд онцгойлон анхаарч, дахин боловсруулах ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Жил бүрийн өдийд хөрсний бохирдол, хог хаягдлын асуудал нийслэлийнхний өмнө тулгамддаг. Хог хаягдлыг бууруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд нийслэлээс шат дараалсан олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг нь хог ангилан ялгах төсөл юм. Энэ хүрээнд "Хогоо ангилж, Хотоо цэмцийлгэе” аяныг өнгөрсөн жил хэрэгжүүлж, хог ангилан ялгах савыг олон нийтийн гудамж талбай болон орон сууц, албан байгууллагын үүдэнд байршуулсан. Энэ жил нийслэлийн Баянзүрх дүүргийн хэмжээнд 77 байршилд хог ангилан ялгах бункерүүд байршуулсан байна. Хог ангилан ялгах бункер байршуулснаар орчны бохирдол, ил задгай хог хаягдал хэрхэн буурсан талаар Баянзүрх дүүргийн IV хорооноос энэ удаагийн "ZERO WASTE” булангийн ээлжит сурвалжлагаа хийлээ.
Хог хаягдлыг анхнаас нь ангилан ялгах нь агаар, ус, хөрсний бохирдол үүсгэхгүй, эрүүл мэндэд ач тустай. Түүнээс гадна дахин боловсруулалт явагдсанаар улсын эдийн засгийн өсөлтөд ч нэмэртэй тул иргэн хүний үүргээ биелүүлж, хогоо ангилж хэвших нь зүйтэй юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

