| |

АНУ-ын Эрчим хүчний шинэчлэлийн бодлогын газрын тэргүүн Майк О’Бойле өнгөрсөн оны байдлаар АНУ нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 74 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс, ердөө 30 орчим хувийг л нүүрсний цахилгаан станцаас гаргаж авсан талаар онцолж байна. Тус улсын зарим муж дахь нүүрс, байгалийн хийн генерат бүхий цахилгаан станц одоогоос ердөө дөрөв, таван жилийн өмнө нийт цахилгааныхаа 70 хувийг нүүрс, үлдсэнийг байгалийн хий ашиглан үйлдвэрлэж байсан бол одоо байр нь солигдоод буй. Тухайлбал, Флорида, Техас, Каролина зэрэг муж нүүрсний цахилгаан станцыг бараг л хэрэглээнээс халжээ. Түүнчлэн 2025 он гэхэд Индиана, Мичиган, Охайо, Висконсин зэрэг муж нүүрсний цахилгаан станцыг бүрэн халж, сэргээгдэх эрчим хүчинд шилжихээр байгаа аж. АНУ бол нүүрсийг байгальд ээлтэй түлш болгох талын судалгаанд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй орны нэг билээ.
Нүүрс олон жилийн турш эрчим хүчний салбарын "хаан” байсан. Харин сүүлийн арван жилийн хугацаанд байгалийн хий нүүрсний хүчтэй өрсөлдөгч болж эхэлсэн. 2008 онд нүүрсээр ажилладаг цахилгаан станцын эрчим хүчний салбар дахь эзлэх хувь АНУ-д 48 хувь байсан бол өнгөрсөн онд буюу арван жилийн дараа 28 хувь болж буурчээ. Харин эсрэгээрээ нарны эрчим хүчний хэрэглээ өсөж, 2009 оноос хойш үнэ 90 орчим хувиар буурсан байна.
Дэлхий дахины нүүрсний эрэлт, хэрэгцээ хурдацтайгаар буурсан бөгөөд өдгөө зөвхөн Энэтхэгт л нүүрсний хэрэглээ өссөн байна. Харин ирэх 2-3 жилийн хугацаанд дэлхийн улс орнуудын нүүрсний эрэлт 500 сая болж буурах төлөвтэй байгаа бол АНУ-ын хэрэглээ 75 сая тонноор буурна гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан тайланд онцолжээ. АНУ-ын Хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах агентлагийн мэдээлж байгаагаар байгалийн хий, бусад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах нь нэмэгдсээр байгаа нь нүүрсний эрэлт хэрэгцээг бууруулах болж энэ нь ч цаашид улам нэмэгдэх аж. Олон улсын эрчим хүчний агентлагийн Ази номхон далайн бүсийн "Macquarie Research” салбарын шинжээчид нэгэн цагт эрчим хүчний эх үүсвэр нүүрсний эрэлт, нийлүүлэлт дээд цэгтээ хүрч байсан бол одоо ашигтай наймаа биш болсныг онцлох болжээ.
Эх сурвалж: https://edition.cnn.coml
Ц.Даваасамбуу, Npost.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

