| |
БНХАУ-ын "Чангжэн 5В” том пуужин энэ даваа гаригт Атлантын тэнгист унаж дэлбэрсэн байна. Харин АНУ-ын мэргэжилтнүүд Нью Иорк хотыг мөргөх байсан гэж таамаглажээ. Өнгөрсөн долоо хоногт Бээжин пуужин тээвэрлэгч шинэ загварын сансрын хөлгийн туршилтын хувилбарыг болон өөрийгөө цэнэглэдэг бортгыг хөөргөсөн байна. Ойролцоогоор долоо хоног сансарт байсны дараа пуужингийн төв хэсэг энэ сарын 11-нд агаар мандалд буцан орж ирсэн аж.
АНУ-ын агаарын зэвсэгт хүчний нэг анги баруун Африкийн эргийн дагуу Атлантын далайд унасан энэ пуужингийн төв хэсгийг орж ирсэн гэж мэдэгджээ. Гэхдээ сансрын сэдвээр бичдэг "Арс техник” технологийн цахим хуудасны редактор Эрик Бергер "Дэлхийн агаар мандалд нэвтрэхээсээ өмнө 20 гаруй тонн жинтэй пуужин Нью Иорк хотын дээгүүр өнгөрсөн” гэж мэдэгджээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

