| |

Улаанбаатарчууд утаанд дарлуулж утаа гамшиг боллоо гэж арав гаруй жилийн өмнөөс ярьж эхлэсэн. Харин хөрөнгө мөнгө гаргаж утаатай албан ёсоор тэмцэж эхлэсэн нь 2010 он .Энэ цаг үеэс Цэвэр агаар сан, Үндэсний хороо зэрэг утаатай тэмцэгч байгуулагууд 250 гаруй тэрбум төгрөг зарцуулан тэмцсэн дайны үр дүнд бид ялалтанд хүрч чадсан " дарга нарын тайланд бичснээр” нь бахархууштай. Бид бүх асуудалд бусдыг даган дуурайж улгэр дуурайлал авах дуртай . Харин утаатай тэмцэх асуудалд бусдын туршлагыг ажил хэрэг болгосонгүй . Хэн гэдэг ухаантан нь утааг бууруулахын тулд бүрэн шаталттай сайжруулсан зуух, гэрийн бүрээс, шахмал түлш тараах ёстой гэж зөвлөсөн юм бол… чөтгөр бүү мэд.
Утаа ярьсных нэгэн хөгийн марзан дурсмаж санаад орчихлоо. 2013 оны 1 сарын 23 нд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг 30 минут уулзалтаараа сэтгүүлчдэд хандан: "Утааны асуудлыг нийслэл хариуцна. Бид шат шатандаа энэ ажлыг хийж байгаа. Өдөр бүр утааны тухай ярьж байна.Манайхан галаа буруу түлдэг юм байна. Бүр галаа зөв түлэх гэдэг өдөр зарлаад яаж түлэхийг зааж өгөөд бүх айл нэгэн зэрэг галаа зөв түлмээр байна. Юмыг жижиг гэж битгий бод жижгээсээ эхлэх учиртай юм.”гэж хэлж суусан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягын энэ үгнээс хот утаатай байгаагын гол буруутан нь галаа буруу түлдэг иргэд болоод өнгөрсөн.
Улаанбаатар хотыг агаарын бохирдлоороо дэлхийд дээгүүрт эрэмблэгдэхэд хүргэсэн гол эх үүсвэрт дулааны цахилгаан станц, халаалтын болон уурын зуух, хогийн цэгүүд, гэр хорооллын айлууд, элэгдэл эвдрэлд орсон газраас дэгдэх тоос, болон нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 300 гаруй мянган автомашинаас ялгарах утаа зэрэг эх үүсвэрүүд орж байна.Нэр дурьдсан эх үүсвэрүүд ямар хувь хэмжээгээр агаар бохирдуулж байгааг харахад :
1 Цахилгаан станцууд 48.8 %
2 Авто тээврийн хэрэгслүүд 6.3 %
3 Уурын зуух 8.0 %
4 Гэр хороолол 36.9 % гэсэн дүр зураг харагддаг.
Утааг арилгах иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломжыг нь бүрдүүлэх үүрэгтэй үндэсний хөтөлбөр, цэвэр агаар сан, агаарын чанарын алба гэх зэрэг байгууллагуудын зарим нэг удирдлагууд та бидний утаатай тэмцээрэй гэж өгсөн татварын мөнгийг мөнгийг нь арай л өөр зүйлд зарцуулсан гэдгийг нь ч хууль хяналтын байгууллагууд нотлосон.Хөрөнгө мөнгө зарцуулаад байдаг ч утааны эсрэг тэмцлээс бодитой үр дүн харагдахгүй л байна. Харин дарга нар болон холбогдох албан тушаалтнуудын амнаас утаа 35 хувиар буурч утаан дахь хорт хийн агууламж буурсан гэсэн тайлбарыг хэдий болтол сонсоор байх юм бол. Эсвэл нөгөө тэнэг хүнд харагддагүй хувцас гэгчээр заяа муутай мань мэтэд нь тэр багассан утаа, хорт хий зэрэг нь харагдаж үзэгдэхгүй байгаа юм болов уу ч гэж бодох юм . Утааг бууруулах хорт хийн агууламжыг бууруулах талаар эрдэмтэн судлаачдынхаа үгийг сонсож дэлхийн өндөр хөгжилтэй орнууд утаанаас хэрхэн салсан туршлагыг Монгол хөрсөн дээрээ буулган нутагшуулахгүйгээр нөгөө аргаа ашигласаар байвал ойрын хугацаанд утаанаасаа сална гэдэг боломжгүй асуудал.Утаа зөвхөн Улаанбаатарын асуудал ч биш Хөдөө орон нутагт томоохон аймгийн төвүүд ч гэсэн утаа гэсэн проблемтой болчихоод байгаа нь нууц биш .
Улаанбаатар хот маань дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын хоёрдугаарт бичигдэж байгааг саяхны нэг судалгааны дүнгээс харж болно. Одоо жоохон хичээгээд зүтгэхэд нэгдүгээр байранд орох боломж ойрхон харагдаж байна тэгэхээр шийдвэр гаргагч "хэтэрхий мэргэн жараахайнууд”-даа ажлын амжилт хүсье та нар минь чаднаа хичээгээд зүтгээд байгаарай бид дэмжээд өгнө шүү …
Г.Баяр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

