logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ж.Мөнхбат: МАН засгаас гарахгүй гэж үүрэг хүлээгээгүй

Бичсэн:munkhbat
2015/03/18/, 10:40
Tweet

Ж.Мөнхбат: МАН засгаас гарахгүй гэж үүрэг хүлээгээгүйМАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцлаа.

 

-Ардчилсан намын хэсэг залуус Тусгаар тогтнолын ордныг барихад төсвөөс 11 тэрбум төгрөг өгсөн, түүнийг буцааж төл, эсвэл байраа хураалга гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Энийг та юу гэж хүлээж авч байна вэ

-2008 оны долдугаар сарын 1-ний хэрэг явдлын дараа тэр үймээн самуунд оролцсон хүмүүсийг Өршөөлийн хуулиар сулласан. Бас хохирсон аж ахуйн нэгжүүдийн хохирлыг яаж барагдуулах гэж Хохирлыг нөхөн барагдуулах хууль баталж тэр хуулийн хүрээнд асуудлыг шийдсэн. Хохирлоо шийдүүлсэн байгууллагуудын нэг нь л МАН. Манай хохирлын хэмжээг хөндлөнгийн гурван ч компани аудит үнэлгээ хийж, эцэст нь Сүхбаатар дүүргийн шийдвэрээр тогтоосон. Бүх асуудал хуулийн хүрээнд шийдэгдсэн, нэгд. Хоёрт, гэвэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар улстөрийн нам хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх эрхтэй. Тэр дагуу л бид Тусгаар тогтнолын ордны зарим өрөөгөө түрээслүүлж хэдэн ажилтнуудаа цалинжуулаад явж байгаа. Хууль ном нь ийм байхад нэг намын дотоод хэрэгт оролцдог, үл хөдлөх хөрөнгөд нь халдах гэж оролдох бол увайгүй улстөр л дөө.

 

-Хуучнаар Лениний музейн байрыг музей болгоно гээд авсан. Одоо Тусгаар тогтнолын ордныг авбал ямар зориулалтаар ашиглана гэж байгаа вэ

-Музей болгох гээд байна, Лениний музей байрлаж байсан хотын намын хорооны байраа өг гэсэн. Бид үнэхээр музей болгох юм байх гээд өгсөн. Гэтэл өнөөдөр сонсохнээ музей болгохоо больсон сурагтай. Төрийн нэрээр ийм явуургүй улстөр хийж болохгүй л дээ. Хэрвээ намын өмч, байрны асуудал хөндөх гэж байгаа бол АН-д төрөөс дөрвөн байр өгсөн.

 

Төв шуудангийн өмнөх одоо үйл ажиллагаа явуулж байгаа байр. Зориг сангийн байр, Соёлын төв өргөөний хүзүүвчинд байсан байр, МоАХ-ны байр гээд. Эднийг бас л Засгийн газрын шийдвэрээр тухайн үеийн МҮДН, МҮАН, МСДН, МоАХ-д өгсөн. Эдгээр намууд нэгдэж АН болсон. Асуудлыг адилхан л тавья. Тэгвэл АН ч гэсэн энэ дөрвөн байраа хураалга. XXI хороололд байгаа МоАХ-ны байрыг нь Ардчиллын музей болгоё, энэ хүзүүвчинд байсан газар дээр нь УИХ-ын номын сан барья. Нөгөө хоёр байранд нь угаасаа хүрэлцэхгүй байгаа хүүхдийн цэцэрлэг байгуулъя л даа. Бид буцааж өгдөг, тэд булзаж бултдаг нь шударга бус биз дээ. Жишээ нь, миний сонссоноор Соёлын төв өргөөний хүзүүвчинд байсан байраа манай арилжааны нэг банкинд 2-3 тэрбум долларын барьцаанд тавиад, төлж чадахгүй газраа тэр банкиндаа зарж буй сурагтай. Бас АН-ын зарим байр нь хувь хүний нэр дээр байдаг юм байна. Нам ийм том өмчөө алчуур болгоод зүгээр бэлэглэхгүй нь тодорхой, худалдсан л байж таараа. Энэ бүгдийг хэвлэлийнхэн та нар сонирхох хэрэгтэй, бид ч өөрсдийн шугамаараа судална.

 

-Гэхдээ Тусгаар тогтнолын ордныг төрд авна гээгүй, төрөөс олгосон 11 тэрбум төгрөгөө буцааж төл гэсэн юм биш үү

-УИХ-ын баталсан нөхөн олговрын хууль, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрт буцааж олгоно гэсэн заалт байхгүй. Хэрвээ УИХ-ын хуулиар олгосон нөхөн олговрыг улстөрийн шалтгаанаар буцаах гэж байгаа бол 2008 оны хэрэг явдлыг өдөөж турхирч, тэр нь хуулийн байгууллагаар нотлогдоод эцэст нь дээрх хуулиар өршөөгдсөн тэр хүмүүсийнхээ хэргийг ч дахин сөхөх хэрэгтэй.

 

-Тэр нь хэн хэн байдаг юм бэ

-Магнай, Батзандан гээд олон л хүн байдаг биз дээ. Долоон сарын нэгний хэргийг хэн өдөөн турхирсан нь ард түмэнд дэндүү тодорхой, баримт бичлэгүүд нь одоо хүртэл байгаа

 

-Уг нь танай хоёр нам хамтраад засаг барьж байгаа биз дээ, яагаад ийм мэдэгдэл хийсэн юм бол. АН-ын албан ёсны байр суурь биш байлгүй дээ

-Биш байлгүй дээ л гэж найдаж байна. Хийж байгаа хүн нь АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн л гэсэн байх аа. Бид уг нь намын байр булаацалдаж, нэгэнт батлаад, мөрдөөд долоо найман жил болж байгаа хуулийн үйлчлэлийг буцаах тухай маргах гэж засагт ороогүй л юмсан.

 

- Ер нь МАН яах гэж хамтарсан Засгийн газарт орсон бэ. Тэр зорилго биелж эхэлж байна уу

-2012 оны наймдугаар сард биднийг засгийн эрх хүлээлгэж өгөхөд улсын эдийн засаг 17.5 хувийн өсөлттэй, дөрвөн тэрбум долларын валютын нөөцтэй, цалин тэтгэврийг 53 хувиар нэмчихсэн байсан гээд яривал олон тоо хэлнэ. Гэтэл 17 мянган метрийн өндөрт явсан "Монголын эдийн засаг” гэдэг онгоц жолоодлогоо алдан огцом унаж эхэлсэн. Энэ уналтыг зогсоох хэрэгтэй байсан. Яагаад гэвэл МАН-ын Монгол Улс, АН-ын Монгол Улс гэж байхгүй. Хүнд хэцүү үед нь улсынхаа эдийг засгийг газарт унаж дэлбэрэхийг нь хараад суух эрх бидэнд байгаагүй. Ачааны хүндээс үүрэлцье л гэсэн.

 

Нэгэнт хамтрагч маань ганцаараа ачаа даахгүй нь гэдгээ хүлээн зөвшөөрч, хадгаа бариад ирж байхад унаж яваа онгоцны хошууг буцаагаад өлийлгөх нь харин ч бидний үүрэг гэж үзсэн. Одоо эдийн засгийн өсөлт 7.8 хувьтай байх шиг байна. 17-гоос зургаа хүртлээ унасан шүү дээ. Үнэхээр 2016 оны сонгуульд үзүүлэх улстөрийн амжилтаа бодсон бол, засагт орохгүй, хөндлөнгөөс л шүүмжлээд л явж байх нь бидэнд амар, МАН-ын рейтингэд хэрэгтэй л байсан. Бид 2016 оны сонгуульд үзүүлж болох амжилтаараа дэнчин тавиад л орсон . Сөрөг хүчин учраас бидэнд олон мэдээлэл хаалттай байлаа. АН-ынхан бидэнд зарим зүйлийг худлаа хэлсэн л байсан. Ганц жишээ хэлэхэд, улсын өр ДНБ-ний 49 хувьтай тэнцэж байгаа, 40-өөс дээш гаргахгүй гэсэн хуулийн заалтыг есөн хувиар л хэтрүүлсэн яваа гэсэн. Гэтэл Сангийн яамаа аваад үзтэл 58 хувьд хүрчихсэн байх жишээтэй. Гэхдээ нэг зүйлийг зориуд хэлье. Засагт хамтарна гэдэг бол хамтарч хуйвалдахын нэр биш. Манай нам хуулийн хүрээнд, хамтарч ажиллахаар байгуулсан гэрээгээ л мөрдөж ажиллана. Өөрөөр хэлбэл, хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болж явнаа л гэж байгаа.

 

-Ерөнхий сайд асан Сү.Батболд нэг ярилцлагадаа "машинаар бол бид бензиний шар гэрэл нь асчихсан машинд ороод суучихлаа” гэсэн байсан. Одоо тэр шар гэрэл унтарсан болов уу

 

-Асчихсан тэр шар гэрлийг унтраахын төлөө л бид засагт орсон. Одоо бол ямарч гэсэн бензиний хянахын зүү дээшээ гозойж эхэлсэн.   -Эдийн засгийн утгаас гадна хуулийн шинэчлэл, тухайлбал, Үндсэн хууль, Сонгуулийн хуулийг өөрчилнө гэж тохирсон биз дээ

-Хоёр намын харилцан ойлголцол, зөвшилцлийн баримт бичигт тусгаснаар бол энэ хаврын чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцэж батална. Наадмаас өмнө батална гэдгээ УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр өөрсдөө манай намын бүлэг дээр орж ирж хэлсэн. Үндсэн хуулийн хувьд ажлын хэсэг байгуулсан, дүгнэлтээ танилцулаагүй байна. Үнэнийг хэлэхэд УИХ-ын даргын томилсон ажлын хэсэг, дарга бүрэлдэхүүнийг нь хараад миний хувьд Үндсэн хуулийг өөрчилчих юм байна гэсэн итгэл үнэмшил төрөөгүй, юу л бол доо.

 

-Засагт хамтарснаар Үндсэн хуулийг өөрчилж, засаглалын хямралыг засах юм байна гэж олон хүн найдаж байсан. Гэтэл таны хэлж байгаагаас харвал олон түмний тэр хүлээлт бүтэхгүй нь бололтой. Тэгэхээр засагт хамтарсны үр дүн олон түмэн дээр бол нэг их гарахгүй юм биш үү

-Манай намын хувьд хамгийн гол нь эдийн засгийн уналтыг зогсоох байсан. Зогсоож эхэлж байна, хамтарсны хүчинд бий болж байгаа энэ амжилтыг чамлах хэрэггүй л дээ. Ядаж л гадаад ертөнцөд эерэг дохио очиж эхэлсэн. Сая ердөө хоёрхон жилийн дотор 54 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьж, гадаадын хөрөнгө оруулагчдын 50 хувь нь офиссоо цоожлоод Монголоос гараад явлаа ш дээ. Гадаад ертөнцөд төр засаг нь тогтворгүй, бодлого нь залгамж чанаргүй, итгэх итгэл суларчихсан байлаа. МАН орж ирсэнээр гадаад ертөнцөд засаг нь тогтвортой байх юм байна гэсэн итгэл сэргэж эхэлж байна. Дотоодод ч гэсэн одоо л нэг тогтвортой байх болов уу, эдийн засаг сэргэх байх гэж итгэж байна. Итгэл бол хамгийн чухал. Эргэж ирж байгаа итгэлийг хамтарсны үр дүн биш гэж болохгүй.

 

-Сонгуулийн хуулиар яг юу юу тохирсон бэ. Жишээ нь хар машинаар санал тоолох уу.

-Ерөнхий зургаа зөвшилцлийн ажлын хэсгүүд дээр тохирсон. Хэрвээ нэр дэвшигч хүсэлт гаргавал хар машины зэрэгцээ бүх саналын хуудсыг гараар тоолно, маргаан гарч тоо зөрвөл гар тооллогыг баримтална гэж тохирсон.

 

-Тойргийг жижигрүүлэх үү

-Жижигрүүлнэ гэж байгаа. Жижиг мажоритор давамгайлна, пропорционолийн элементийг багасгана гэж байгаа. Жишээ нь нэг аймаг бүхлээрээ нэг тойрог хэрнээ дотроо 2-3 мандаттай болж нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлдөөд явдаг. Энийг болино.

 

-Гэхдээ 76-гуулаа мажоритор биш биз дээ

-МАН бол 76 жижиг мажоритор дээр юм байна гэж байгаа . УИХ аль болох л ард түмнээс мандат авсан хүмүүсийн төлөөлөл байх ёстой. Бидний орон нутгаар явсан уулзалт бүр дээр "энэ намын жагсаалтаар УИХ-д оруулдгийг болиулмаар байна, ард түмний төлөөлөл юм бол ард түмнээсээ л сонгогдох ёстой” гэдэг. Төрөө эмхлэн байгуулахдаа ард түмнийхээ хүсэл сонирхолд нийцүүлж ил тод явуулах ёстой. Өөрөөр хэлбэл "үгүй ээ гээд хаалгаар хөөгөөд гаргахад тооноор ороод ирдэгийг” болиулах хэрэгтэй гэж снгогчид шаардаж байгаа юм.

 

-Өмнө нь листэнд орсон хүн дахин листэнд орохыг хориглох уу

-Энийг бид нам дээрээ албан ёсоор яриаагүй байна. Гэхдээ листээр нэг удаа сонгогдсон хүн дахин листэнд бичигдэх нь олон түмний эсэргүүцэлтэй тулгарах л юм билээ . Улстөрийн нам олон түмний итгэлийг авахын тулд нийгмийн эсэргүүцлэлтэй тулгарахаас зайлсхийж, сонгогчдоо хүндлэтгэх ёстой. Төрийг бүрдүүлдэг тогтолцоо, механизм нь ил тод, олон түмний таашаалд нийцсэн л байх ёстой. Хэрвээ тэр нам тунаглаг байж чадахгүй бол сонгуулийн босгоо давахгүй ч байж болно. Босгоо давж пропорциональ элементээр олон санал авъя, олон суудалтай болъё л гэж байгаа бол намын листэнд багтах хүмүүс бол шилэгдмэл, эерэг нэр хүндийн цуглуулга л байх ёстой.

 

-Сонгуулийн хуулийг тохирсноороо хуульчлахгүй бол МАН засгаас гарах уу

-Сонгуулийн хуулийг өөрчлөх ерөнхий зарчим, батлах товыг тохирч намуудын дарга нар гарын үсгээ зурсан.Тэрүүгээрээ л явах байх. Засгаас гарах, гарахгүйн тухайд намын хамтын шийдвэр мэднэ. МАН-ын Бага хурлаас Удирдах зөвлөлд нэг эрх шилжүүлсэн. Хамтарсан засаг зөвшилцлийн гэрээгээ биелүүлж ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах, хэрвээ АН биелүүлэхгүй бол Засгийн газарт ажиллах шийдвэрийг цуцлах эрхийг намын Удирах зөвлөлд өгсөн. Нам бол хамтын удирдлагын байгууллага. Тэндээс шийднэ. Түүнээс бус, хамтын удирдлагын шийдвэрийг хэн нэгэн урьдчилан төлөөлж ярих боломжгүй. Тийм эрх ч байхгүй.

 

-Тэгвэл АН зөвшилцлийн гэрээгээ биелүүлээд байвал МАН засгаас гарахгүйгээр Р.Амаржаргал гишүүний хэлснээр танай хоёр нам тэврэлдээд 2016 оны сонгуульд орох юм байна, тийм үү

– Өөрөө яагаад ингэж тулгаж асуугаад байгааг мэдэхгүй юм. Манай намын Бага хурал жилд багадаа нэг удаа хуралддаг. Тэрүүгээр засагт орсон тухайгаа дүгнэж ярих байх. Бид Засгийн газарт ороод юу хийсэн, ямар үр дүнд хүрч байгаагаа Бага хуралдаа тайлагнах үүрэгтэй. Тэндээс бид ямар шийдвэр гаргах нь гэрээний биелэлтээс, зөвшилцлийн гэрээндээ үнэнч явах, үгүй нь илүү олуулаа байгаа АН-аас л хамаарна. Бид бол гэрээнийхээ дагуу ажиллана гэснээс бус, сонгууль хүртэл хамтарсан Засгийн газраас гарахгүй гэсэн ямар нэгэн үүрэг амлалт аваагүй .

 

-Яахав дээ, хамтарч засаглаж яваад сонгуульд хамтдаа орж байсан түүх 1990 оноос хойш байдаггүй учраас л

-Хамтарч яваад гурван жил зургаан сар ямбыг эдэлж хамт яваад яг хариуцлагаа хүлээх болохоор сонгуулийн өмнө хаяад гарсан жишээ бол байдаг л юм.

 

-Тэр хариуг нь танайхан өгч л таарах юм биш үү

 -Тэрийг би мэдэхгүй. Намын дарга ч мэдэхгүй. Намын Удирдах зөвлөл, Бага хурал мэднэ.

 

-Ч.Сайханбилэгийн засаг АН-ынх уу, МАН, АН-ын хамтарсан засаг уу

-Аль ч талаас нь харсан хамтарсан Засгийн газар. Ганц манай хоёр ч биш, дөрвөн нам бий.

 

-Алдаа оноог нь үүрэлцэнэ биз дээ, Засгийн газрын ажилд өгөх үнэлгээ ямар байгаа вэ

-2014 оны сүүлээс ажиллаж эхэлсэн энэ Засгийн газрын алдааг оноог МАН үүрэлцэнэ. Засгийн газар ажиллаж эхлээд дөнгөж зуу хонох гэж байна. Дүгнэхэд арай эрт байна. Олон л юм төлөвлөсөн байх. Гэхдээ аливаа юманд харагдах өнгө их чухал. Би бол хэтэрхий жижиг юманд хэт их оролцоодд байна уу даа. Агуулга руугаа орохгүй тойрч гүйгээд байна уу гэж харж байгаа. Улс орны ачааг үүрч яваа Ерөнхий сайд бол том зургаа харж явах ёстой болохоос аар саархан албан тушаалын томилгоо тойруулж, цагийн зүүг нааш цааш хөдөлгөх зэргээр хэт жижиг л байх шиг.

 

-Том харж, бас найдаж байгаа ганц нь Тавантолгойн хэлэлцээр юм биш үү

-Тавантолгой дээр манай намын байр суурь тодорхой. Зөвшилцлийн баримт бичигт заасан агуулгаа л дэмжинэ. Тэнд, юу гэж заасан гэхээр Тавантолгой, Оюутолгойн асуудлыг одоогийн нөхцөл байдлыг дордуулахгүйгээр, олон нийтэд ил тод байдлаар эдийн засгийн эргэлтэд оруулах гэж байгаа. Одоо явж байгаа хэлэлцээрээ илүү ил тодоор явуулж Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжиж болно.

 

-"Чалько”-гийн гэрээнээс болоод Тавантолгойн хэлэлцээр гацаанд орлоо гэж байна. Тэр гэрээг нь танай намыг засаглаж байх үед байгуулсан юм билээ.

-Би түрүүн Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын Засгийн газрыг АН-ын засаг гэж хэлээгүй биз. Тэр өнцгөөс харвал "Чалько”-гийн гэрээг байгуулж байх үед манай нам дангаараа биш, МАН, АН хоёр хамтарч засаглаж байсан. Бүр тодорхой яривал тэр гэрээг хийхэд энэ ажлыг хариуцаж байсан хүмүүсийг нь та мэдэх үү

 

-Хэн гэж

-Тухайн үеийн АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Тавантолгойн ажлын хэсгийг ахалж гэрээг тохирсон, ажлын хэсгийн гол гишүүдийн нэг нь Сайншандын аж үйлдвэрийн парк, төмөр замын асуудал хариуцсан тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга байсан. Гэрээг яг байгуулсан "Эрдэнэс-Тавантолгой”-н захирал нь Б.Энэбиш гэж АН-ын, соцдекийн байсан хүн. Тэгэхдээ одоо ингэж эргэж буцаж, эзэн хайгаад хэрэггүй л дээ. Төрийн ажил залгамж чанартай явдаг нь үнэн л юм бол алдаа байсан ч түүнийг Монголдоо ашигтайгаар залруулаад цаашаа явах нь энэ Засгийн газрын үүрэг. Энэ ажлыг л хийлгэх гэж М.Энхсайханыг том төслүүд хариуцсан Монгол Улсын сайдаар томилсон байлгүй дээ.

 

-МАН Засийн газарт багтаад хэдэн хүнээ ажилтай болгосон бэ. Албан тушаалд очихын тулд л засагт орлоо гэж шүүмжлэх хүмүүс бас бий

-Зөвшилцлөөр тохирсон хэдэн сайд, дэд сайд нар л байгаа. Бас ном журмынх нь дагуу шалгалтаа өгөөд тэнцвэл таван төрийн нарийн бичгийн дарга томилуулахаар тохирсон. Хоёрыг нь томилуулсан. Гааль, мэргэжлийн хяналт, Шударга бус өрсөлдөөний газар гээд хэд гурван агентлагийн даргыг МАН-аас томилсон. Эднээс өөр олон хүн байхгүй шүү дээ. АН анх засаг аваад маш олон төрийн албан хаагчдыг хоморголон халж мэргэжил, чадвар үл харгалзан АН-ын батлахтай л бол ажилд авсан. Гэтэл одоо дээгүүрээ МАН-аас томилогдсон сайд, агентлагийн дарга очоод ажил хийх гэхээр доогуур нь дандаа АН-ынхан учраас улстөржөөд суучихдаг бодитой зовлон байна. Тийм учраас зарим, яам агентлагт ганц нэг хүний өөрчлөх, халаа сэлгээ байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ сүртэй олон биш байх.

 

-Та намын ерөнхий нарийн бичгийн дарга болчихоод намын төлөө зүтгэснийг нь хамгийн түрүүнд үнэлнэ гэж хэлж байсан. Сая тэгж чадсан уу

-Та нар анзаарсан бол манайхаас сайд, дэд сайд, агентлагийн даргаар томилогдсон хүн өрсөлдөөний журмаар тодорсон. Өрсөлдөөнд оруулахдаа мэдээж намын бодлогоор, тухайн ажлыг хийж чадах чадвар, төрийн ажлын туршлагатай, салбараа сайн мэддэг хүмүүсийг өрсөлдүүлсэн. Намд зүтгэснийг ч шалгуур болгосон. Намын төлөө зүтгэсэн гээд л багш хүнийг эмч болгож болохгүй биз дээ. Тэрэнтэй адилхан тухайн ажлыг хийх чадвар, туршлагыг илүү харгалзсан. Цаашид ч тэгнэ.

 

-Цаашид гэдэг нь 2016 оны сонгуульд уу

-Монголын төрд залгамж халаа, улстөрийн туршлага хэрэгтэй. Тэгэхдээ МАН энэ удаа 2016 оны сонгуульд нэгд нэр цэвэр, хоёрт нэр цэвэр байж чадах ёс зүйтэй, үнэлэмжтэй, тэгээд гуравт шинэ залуу хүмүүсийг түлхүү дэмжинэ. Энэ нь биологийн нас гэхээсээ улстөрийн нас нь залуу хүмүүсийг 2106 онд дэмжинэ. Төр түших болон итгэл даах чадвараар сонгогчдынхоо хүсэлт, хүлээлтэд нийцэх хүнээ олж нэр дэвшүүлэх нь Ардын намын бодлого байх болно.

 

- МАХН-тай сонгуульд хамтрах уу. Сая танайхан Н.Энхбаяр даргатай очиж золгосон гэв үү.

-Хамтрах эсэх тухай ярихад эрт байна. Намын хамт олны олонхийн хүсэлтээр шийдэгдэх асуудал. Миний хувьд очиж золгоогүй ээ, манайхан яасныг мэдэхгүй.

 

-Эцэст нь асуухад таны хувьд ялагдаж гудамжинд гарсан, өр ширтэй байхад нь ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Одоо эрх барилцагч нам боллоо. Тэрийг дагаад МАН-ын нэр хүнд сэргэж байна уу

-Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг үгийн үнэ цэнийг ухааруулсан хэдэн жил өнгөрлөө. Эрх барих үеийн намд хандах хандлага, ялагдсан үеийн хандлага хоёр тэс өөр юм. Тоочоод байвал барагдахааргүй олон саад бэрхшээлийг тууллаа даа, манай нам . Гэсэн ч засагт МАН-гүй бол Монгол Улс хэцүүддэг юм байна гэдгийг ард түмэн ойлгож эхэлсэн юмуу даа. Ярих хийх хоёр, амлах ажиллах хоёр асар их ялгаатай гэдгийг ухаарч байх шиг байна. МАН-ын ялагдалтай хамт улс орон, ард түмний эрх ашиг давхар ялагддаг юм байна гэдгийг 1996, 2012 оны сонгуулийн дараахь үйл явдлууд харуулсан даа.

Төстэй мэдээллүүд

С.Бямбацогт: Хатуу үнэнтэй нүүр тулсан чуулган байлаа

С.Бямбацогт: Хатуу үнэнтэй нүүр тулсан чуулган байлаа

2015/03/12, 09:47
Монголын улс төрийн намууд: Элитүүдийн нам болж хувирсан уу

Монголын улс төрийн намууд: Элитүүдийн нам болж хувирсан уу

2015/03/09, 13:49
АН бол зүгээр л малгай

АН бол зүгээр л малгай

2015/03/09, 11:18
Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу

Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу

2015/02/05, 18:06

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

4 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

2 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

9 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

16 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

14 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

18 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

16 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

17 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

13 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

16 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

15 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

14 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

24 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

37 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

25 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

29 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

27 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

40 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

19 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

18 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

32 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

24 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

22 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

20 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

34 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

64 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

28 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

98 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

32 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

36 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

33 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

43 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

50 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

25 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

30 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

27 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

23 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

25 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

27 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

33 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

39 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

37 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

25 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

34 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

35 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

29 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

21 | 0 | 2026/06/18, 18:41
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70041 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37300 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30412 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23939 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23259 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22144 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21583 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20978 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19859 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19474 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17643 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17608 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17376 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17069 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16876 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16702 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16686 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16559 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16283 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16224 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16111 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15864 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15863 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14820 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14562 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14405 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14396 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14303 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13708 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13569 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37371 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51023 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32065 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13787 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13401 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13461 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10350 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11765 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13093 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5938 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9934 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11352 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11846 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8890 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9835 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9363 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10854 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11078 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8699 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8318 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12177 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6687 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7529 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11444 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.