| |
УИХ-ын гишүүн Х.Баттулга ганцаардаж байна. Түүний хамтрагч нөхдүүдийг ээлж дараалан баривчилж, байцаалт авч, заримыг нь хорьсон. Санхүүг нь хариуцдаг хөхүүл эмэгтэйчүүдийг хүртэл хорьж буй нь нийгэмд муухай харагдаж байна. Энэ бүгд Х.Баттулгыг улс төрөөс шахаж гаргах гэсэн оролдлого хэмээн өөрөө тайлбарлаж буй. Харин түүнийг гэх хүн улс төрд ховор үлдчихэв үү гэж харагдаад байна. Өмгөөлж, хамгаалж дуугарах хүн алга. Тэр бусадтай, намынхандаа тэгтлээ үзэн ядагдав уу, нөхөд нь голын нөгөө эрэг дээр гарчихав уу гэдэг нь өнөөгийн үйл явдлаас харагдсаар байна.
Энэ үед Хууль зүйн сайд Д.Дорлигжав, өөрөөр хэлбэл намынх нь нөхөр хуулийн байгууллагынханд хандаж бичиг хүргүүлсэн байгаа юм. Тэрбээр явуулсан албан бичигтээ гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа Хууль зүйн яамны шууд хариуцах ажил биш. Гэсэн хэдий ч улс төрийн зорилготой, хууль бус аргаар мөрдөн байцаалт явуулах, хүний эрхийг зөрчих эрх хэнд ч байхгүй гэдгийг анхааралдаа авч ажиллахыг хүссэн байна. Үүгээрээ УИХ-ын гишүүн Х.Баттулгыг бага боловч "хамгаалав”.
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг улс төрийн зорилготойгоор шалгаж буй нь тодорхой. Улстөрчдийн хоорондын эрх ашгийн зөрчил харагдаж байгаа юм. Х.Баттулга Тавантолгойг "нүүрсчдийн нам” гэх бүлэглэлийнхэн эрхшээлдээ авах гэж байгааг эсэргүүцэж дуугардаг. Энэ утгаараа тэдэнтэй эрх ашиг нэгдэж чадахгүй, шүүмжилсээр байдаг. Үүнээсээ болж тэр өнөөдөр ийм байдалд орж байгаа. Наанаа шалгаж, мөнгө санхүүгийн асуудлыг ил болгож байгаа мэт боловч Х.Баттулгыг айлгаж, өөрсдийнхөө эсрэг дуугарахгүй байлгах гэсэн оролдлого хэмээн тэрбээр өөрөө тайлбарлаж буй.
Түүнийг намынхан нь дэмжихгүй байгаа ч, өчигдөр гэхэд Г.Уянга гишүүн хориход очиж, хоригдоод байгаа хөхүүл эмэгтэйг суллахыг шаардаж, тэр дор нь Хууль зүйн сайдтай ярьж асуудлыг тодруулж байв. Намынхан нь түүнд тус хүргэж чадахгүй байгаа ч, зарим улстөрч түүний талд гэдгээ эхнээсээ харуулж байна.
М.Төр http://tsenzurgui.mn/?eid=753
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

