| |
НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн сарын эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Улмаар иргэд худалдан авсан барааныхаа НӨАТ-ын баримтыг e_barimt.mn сайтад бүртгүүлж, мөнгө хожиж, жилийн эцэст төлсөн баримтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг улсаас буцаан авах нөхцөл бүрдэж буй. Хэдий чинээ олон баримт бүртгүүлнэ, төдий чинээ мөнгө хожих магадлал өндөр болно. Тийм болохоор баримтаа бүртгүүлээд байгаарай гэж албаны хүмүүс уриалаад байгаа. Нөгөө талаар 20, 100, 500 мянган төгрөгөөс эхлээд 4, 20 сая төгрөг хожиж, шагналаа авсан хүмүүс ч байгаа. Тиймээс иргэд баримт бүртгүүлэх байдлаа улам эрчимжүүлж байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

