logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Эцсийн зогсоол "Стэнд бай"

Бичсэн:munkhbat
2016/04/27/, 11:03
Tweet

Эцсийн зогсоол "Стэнд бай"

 

Сүүлийн гурван жил гаруйн хугацаанд эдийн засагт "хар” өдрүүд үргэлжилж байна. Голлох түүхий эдийн ханш 70 орчим хувиар буурч, барилгын салбарт их хэмжээний мөнгө түгжигдэж зогсонги байдал орж, төгрөгийн ханш ам долларьш эсрэг 67.9 хувиар унаж, банкны системийн чанаргүй, хугацаа хэтэрсэн зээл огцом өсч, шинээр ажилд орж буй иргэдийн тоо хоёр дахин буураад буйг статистик тоо харуулж байна Монголын эдийн засагт орж ирдэг байсан ам.долларын урсгал огцом саарч, хөрөнгө оруулалт татарч, компаниудын орлого ашиг буурснаар иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, энэ хэрээр эдийн засагт мөнгө хомсдож эхэллээ. Нөгөө талаас төсвийн ачаалал нэмэгдэж, зардлаа нөхөхөд хүндрэлтэй байдал үүссэнээс Засгийн газар олон улсын зах зээлээс 7-10 хувийн хүүтэй 750 сая ам.долларын эх үүсвэр татаж эдийн засгаа домнож байна. Ирэх зургаадугаар сард Монгол Улсыг дараагийн дөрвөн жил залах үүргийг хүлээх УИХ-ын ээлжит сонгууль тохиож буй нь макро эдийн засгийн байдлыг улам эмзэг, тогтворгүй болгож байгаа юм. Түүнчлэн шинэ Засгийн газар бүрэлдэж амжаагүй байх үе буюу ирэх долоодугаар сард АСЕМ -ын дээд хэмжээний XI хурал манайд болох гэж байгаа нь сульдсан Засгийн газрын бярыг шавхаж байна. Дээр нь 2017, 2018 онд төсвийнхөө 40 орчим хувьтай тэнцэх их хэмжээний гадаад зээлийн эргэн төлөлт хийнэ.

 

2009 оны хямралтай харьцуулбал манай эдийн засаг 3.5 жил орчим буюу урт хугацаагаар гүнзгий хямралд автаад байгааг шинжээчид хэлж байна. Гэхдээ сонгууль болох гэж буй учир эрх барьж буй намын зүгээс эдийн засаг хямралын циклд хэдийнэ орчихоод буйг зарлах сонирхолгүй байгаа нь мэдээж. Тиймээс ч Засгийн газар, Монголбанкны зүгээс улсын өр болоод бусад асуудлыг аль болох эергээр тайлбарлаж, хямралд гүнзгий автаагүй хэмээн мэтгэсээр...

ХЯМРАЛ БУЮУ ҮНЭНТЭЙ , НҮҮРЭЛДЭХҮЙ

Эрх баригчид эдийн засаг "хямраагүй”, "хүндэрсэн” хэмээн үгээр тоглож буй. Харин эдийн засагчид харьцангуй гутранги байр суурьтай байна. Тухайлбал, докгор Б.Алтанцэцэг "Хямралын циклд манай улс хэдийнэ орсон. Нэмж зээл авахын хэрээр зээл төлөх хугацаа уртасч, хямрал даамжирна. Ойрын зургаан жилд эдийн засагт огцом өсөлт ажиглагдахгүй болов уу” хэмээсэн бол дэд профессор, эдийн засагч Б.Бат "2009 оны хямралтай харьцуулахад эдийн засгийн хүндрэл харьцангуй урт хугацаанд үргэлжилж байгаа нь үүнээс гарах боломжийг улам хумьж байна. Хямрал ойрын дөрвөн жилд үргэлжилнэ” хэмээсэн. Манай ДНБ-ий өсөлтийг олон улсын байгууллага (АХБ, Дэлхийн банк)-ууд ойрын хоёр жилд 0.1-2.7 хувиар өснө гэсэн таамаг гаргасан. "Экономист” сэтгүүлийн нэр томъёоны тайлбарт тэмдэглэснээр аливаа улсын эдийн засаг хоёр улирал дараалан буурсан үзүүлэлттэй гарвал эдийн засаг унаж байна хэмээн тодорхойлдог. Тэгэхээр манай эдийн засгийн өсөлт тэг рүү дөхөж, нэг хүнд ногдох ДНБ ойрын хоёр жилдээ лав өсөхгүй нь. 2009 оны эдийн засгийн хямралын үеийнхээс эдийн засгийн зарим голлох үзүүлэлт хэдийнэ давжээ. Хямрал бодитоор нүүрлээд буйг илэрхийлэх зарим статистик тоог (ҮСХ) иш татья.

 

Эдийн засаг хумигдаж буйн тод илрэл компаниудын орлого ашиг буурч, энэ нэрээр ажилгүйдэл өсдөг. Ажилгүйдлийн төвшин сүүлийн таван жилд дунджаар 7.9 хувьтай байсан бол өнгөрсөн оны эцсийн байдлаар 8.3 хувь болж өссөн байна. Өмнөх жилүүдэд жилд дунджаар 4000 хүн шинээр ажилд ордог байсан бол энэ тоо огцом буурчээ. Ажилгүй иргэдийн тоо өмнөх жилүүдэд 60 мянга орчимд хэлбэлздэг байсан бол энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 10 мянга болж, 40 хувиар өсчээ. Ийнхүү хөдөлмөрийн зах зээл хумигдаж байна. Банк, санхүүгийн салбарт энэ хандлага сөргөөр нөлөөлж эхэллээ. Тодруулбал, нийт өрийн үлдэгдэлд чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл сүүлийн хоёр жил дараалан нэмэгджээ. 2009 оны хямралын үед хугацаа хэтэрсэн зээл 7.7 хувьд хүрч байсан бол энэ оны эхний гурван сарын байдлаар 8.2 хувьд хүрээд байна. Чанаргүй зээлд иргэдийн авсан зээлийн эзлэх хувь 2013 онд 10 хувьтай дүйж байсан бол эхний гурван сарын байдлаар 15.7 хувь болжээ. 2009 оны хямралын үед төгрөгийн ханш ам.долларын эсрэг 37 хувиар унаж байсан бол 2011 оны дөрөвдүгээр сараас хойш 67.9 хувиар унажээ. 2009 онд төгрөгийн ханшийн уналт цөөхөн сар үргэлжилсэн бол сүүлийн 60 сар бууралт ажигаагдсан хэвээр байна. Цаашид ч ам.долларын ханшийн өсөх хандлага үргэлжлэхээр байгаа юм. ТОП-20-ийн хөрөнгийн үнийн индекс 2009 онд уналтын оргил үедээ 39 хувиар унаж байсан бол 2011 оны хоёрдугаар сараас хойш одоогоор 64 хувиар унажээ.

Түүнчлэн гадаад худалдааны эргэлт огцом буурч, төсвийн ачаалал нэмэгдэж, зээлийн эргэн төлөлтийн дарамт учраад буйг дурдах илүүц биз. Ийнхүү эдийн засагт хямрал бодитоор тулгараад буйг эдийн засгийн голлох үзүүлэлтүүд харуулж байна.

 

СУЛЬДСАН ЭДИЙН ЗАСГАА ӨРӨӨР ДОМНОХ ОРОЛДЛОГО

Засгийн газар бодит эдийн засгаа дэмжиж, хямралыг домнохоор олон улсын зах зээлээс өндөр хүү, богино хугацаатай, 750 сая ам.долларын арилжааны зээлийг өнгөрсөн сард татаж амжсан. Тодруулбал, "Credit Suisse” банкнаас 250 сая ам.долларын таван жилийн хугацаатай 7.2 хувийн хүүтэй, олон улсын зах зээлээс 500 сая ам.долларыг 10.8 хувийн хүүтэйгээр босгосон. Энэхүү зээлээрээ 3.2 их наяд төгрөгт хүрээд буй 16-17 хувийн хүүтэй банкуудад зарсан дотоод бондоо санхүүжүүлэхээр болсон. Энэ нь ил биш боловч цаад утгаараа төсвийн алдагдлыг шууд нөхөж буй хэлбэр билээ. Энгийнээр хэлбэл Засгийн газар сүүлийн гурван жил банкинд тавьсан өндөр хүүтэй өрөө ийнхүү овжноор төлж байна.

 

"Засгийн газар өрийн үйлчилгээний төлбөрт 2000 оны үеийн төсвийн орлого, зарлагынхаа долоо орчим хувийг төлдөг байсан бол оны эхний гурван сарын байдлаар төсвийн зарлагын 10, орлогын 12 орчим хувийг төлж буй нь өрийн дарамт илт нэмэгдэж буйг илтгэж байна” хэмээн МУИС-ийн багш, докгор Б.Алтанцэцэг онцолсон. Олон улсын валютын сангаас Засгийн газар нь өрөнд орох магадлалтай 14 улсын нэгээр манайхыг нэрлэжээ. Гана, Этиоп, Мозамбик, Танзани, Уганда зэрэг Африкийн голдуу улс багтсан энэхүү жагсаалтын наймдугаарт Монгол жагсч байна.

 

Улсын нийт өр 2015 оны эцэст 21.6 тэрбум ам.доллар, үүний 4.9 тэрбум ам.доллар буюу 14 орчим их наяд төгрөг нь Засгийн газрын өр болохыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын дундуур мэдээлсэн. Гэхдээ шинээр авсан зээлээ нэмэхээр энэ тоо одоо 22.3 тэрбум ам.доллар болж өснө. Улсын өрийн тал буюу 10 тэрбум ам.доллар нь компани хоорондын зээллэг гэсэн нэрийн дор явж байгаа ч энэ нь Засгийн газартай хамаарах өр байж болзошгүйг эдийн засагчид хэлж буй. Олон улсын зах зээлээс хөрөнгө татаж, эдийн засгаа дэмжих гэж оролдож буй нь гүнзгий хямралыг аргацаасан төдий алхам болохыг судлаач Г.Рагчаасүрэн онцолсон. Учир нь, Засгийн газар ахин олон улсын зах зээлээс хөрөнгө татах орон зай байхгүй болсныг судлаачид сануулж байгаа юм. Тэглээ ч жил ахих тусам манай өрийн дарамт нэмэгдэж, Эдийн засаг улам хумигдаж, энэ хэрээр санхүүжилтийн өртөг өснө.

 

АВРАЛ ЭРЭХ ҮҮ, АЛГАА ТОСОХ УУ

Шинэ Засгийн газар энэ асуултын өмнө улаан нүүрээрээ тулах нь. "Аврал эрэх үү, алгаа тосох уу”. Монгол Улсын алгаа тосох "эрх” хумигдаж байгааг дээрх хэсэгт тодорхой дурдсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улс олон улсын зах зээлээс зээл авах орон зай болж, өртөг өсч буй. Тэгэхээр аврал эрэх хувилбарыг дараагийн Засгийн газар хүссэн хүсээгүй сонгохоос өөр аргагүйг эдийн засагчид хэлж байна. Доктор Б.Алтанцэцэг "Засгийн газар арга мухардаж байж л "Стэнд бай" хөтөлбөрт хамрагдана. Гэхдээ одоо энэ хугацаа их ойртчихоод байна” хэмээсэн. Олон улсын валютын сан (ОУВС) нь гишүүн улсууддаа "standby credit facility” буюу бага орлоготой улсуудад нэн хямдралтай, "standby arrangement’ буюу бага дунд орлоготой улсуудад жилийн тав орчим хувийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай олгодог стандарт зээл гэсэн хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Манай улс тус хөтөлбөрүүдэд хэд хэдэн удаа хамрагдаж нийт 195.7 сая ам.долларын зээл авч байсан. Тухайлбал, 1991, 2009 онд "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байсан туршлагатай.

 

"Стэнд бай” хөтөлбөрт өндөр хөгжилтэй улсуудад шалгуур багатайгаар зээлээ олгодог бол засаглал муу, эдийн засаг нь хүндэрсэн манайх шиг улсуудад хатуу шаардлага тавьдаг. Тухайлбал, төлбөрийн балансын тэнцлийг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжин, ядуурлыг бууруулж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, зээлээ хумих зэргийг тулгадаг. Тиймээс жилийн өмнөөс хамрагдах шаардлагатай хэмээн яригдаж эхэлсэн "Стэнд бай” хөтөлбөрт манай улс өдийг хүртэл хамрагдахгүй байгаа нь хоёр гол шалтгаантайг эдийн засагчид онцолж байгаа юм. Эхнийх нь, эрх барьж буй нам сонгуулийн жил эдийн засгаа дампууруулсан гэсэн муу нэр зүүхгүйн тулд ийнхүү олон улсын зах зээлээс өндөр хүүтэй зээл авч эдийн засгаа "угжиж”, өнөө маргаашаа аргацааж байна. Дараагийнх нь, "Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд ОУВС тухайн улсын эдийн засаг хямралд хүрсэн гол шалтгааныг ул суурьтайгаар шинжлэн гаргаж ирдэг. Энэ байдааас алдаатай, эдийн засагт үр өгөөжгүй боддого явуулсан нь илрэх, эсвэл эрх мэдлээ алдахаас Засгийн газар, Монголбанк эмээж, хөтөлбөрт хамрагдахаас зайлсхийж байна хэмээн зарим шинжээч хардаж буйгаа илэрхийлсэн. Энэ нь тун ч магадлалтай хардлага гэдгийг нотлох баримт байна.

 

Тухайлбал, Засгийн газар Монголбанк, Хөгжлийн банкаар дамжуулж "Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дөрвөн их наяд орчим төгрөгийг зах зээлд нийлүүлснээ нуухыг эмээж байж болох юм. Нөгөө талаас төсвөө жилд 2-3 удаа тодотгож, зарцуулалтдаа тохируулан өөрчилдөг тогтворгүй бодлого, үр ашиггүй зарцуулалт, элдэв төсөл хөтөлбөрийг ОУВС-гаас хумих шаардлага тавих нь Засгийн газар, Монголбанкны эрх мэдлийг хумих тул ийнхүү эсэргүүцэж байж болох юм. Манай улс 2009 оны дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналтаас үүдэлтэй хямралыг даван туулахаар ОУВС-гаас 122.6 сая ам.долларын зээлийг таван хувийн хүүтэйгээр авч 18 сарын хугацаанд "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байсан. Тухайн үед дэлхийн эдийн засаг сэргэж, түүхий эдийн ханш огцом өссөнөөс -1.6 хувиар унасан эдийн засаг хямралаас богино хугацаанд гарч чадсан туршлагатай. Энэ удаад байдал тухайн үеийнх шиг богино хугацаанд эергээр эргэхгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Эдийн засагчдын тодорхойлж байгаагаар, хямралын циклдээ дөнгөж ороод буй эдийн засаг ёроолдоо хүрч, үүнээс гартлаа ахиад 4-6 жил шаардах нь. Тэгэхээр эцсийн зогсоол "Стэнд бай” хөтөлбөр байх нь.

Шинэ Засгийн газар ОУВС-гийн "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу гэсэн асуултад зарим эдийн засагчийн байр суурийг авлаа.

 

"СТЭНД БАЙ” ХӨТӨЛБӨРИЙН НӨХЦӨЛҮҮД НЬ ӨӨРӨӨ ХАВХ ЮМ

Х.БАТСУУРЬ (Тогтвортой хөгжлийн стратегийн хүрээлэн захирал, эдийн засагч)

-Бид ОУВС-г "lender of last resort” буюу зээл авах хамгийн сүүлчийн найдвар гэдгээр нь мэднэ. Тийм ч учраас эдийн засаг нь хямарч, олон улсын зах зээлээс мөнгө босгох бүх л нөөц, бололцоогоо шавхсан хойно ОУВС руу ханддаг. Бидэнд үнэгүй бяслаг болж ирэх гээд байгаа "Стэнд бай” хөтөлбөр тодорхой болзол нөхцөлүүдтэй ирнэ.

 

Чухам энэхүү болзол, нөхцөлүүд л хавх болж байгаа юм. Энэхүү хавх болсон зээлийн нөхцлүүд зээл авагч улс орны эдийн засгийг хэрхэн боомилон өрийн дампууралд оруулж, улмаар өндөр хөгжилтэй үйлдвэрлэгч улсуудын түүхий эдийг бэлтгэгч, мөн боловсруулсан бэлэн бүтээгдэхүүнийг нь хэрэглэгч болгон хувиргасан жишээг Нигери, Мозамбик, Болив, Аргентин гээд Африк, Латин Америкийн олон орны жишээн дээр дурдаж болно. Өнөөдөр манай экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эд эзэлж, өргөн хэрэглээний барааныхаа 70 хувийг гаднаас авдгаас харахад Монгол Улс Нигери улсаас хол дутахааргүй түүхий эд бэлтгэгч, мөн хэрэглэгч гэсэн тодотголыг "бардмаар” зүүсэн улс гэж хэлэхэд давуудуулсан болохгүй. Гэхдээ одоогийн эдийн засгийн нөхцөл байдлаа харахаар "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж байж л хямралаас гарах байх гэсэн гарц харагдаж байна. Энэ нь төрийн эрх баригчид макро эдийн засаг, улсынхаа бодлогыг хэрхэн удирдаж буйн бодит илрэл.

 

ЗАСГИЙН ГАЗАР ЭДИЙН ЗАСАГТ ХОНОЦЫН СЭТГЭХҮЙТЭЙГЭЭР ХАНДАЖ БАЙНА Б.БАТ (Дэд профессор, эдийн засагч)

-Засгийн газар одоогийн эдийн засгийн нөхцөл байдалд өнөөдөр бид болж байвал дараагийн Засгийн газар яах вэ гэсэн хоноцын сэтгэхүйтэйгээр хандаж байна.

 

Эцсийн эцэст Засгийн газрын өрийг иргэн бид төлөх учраас хариуцлагатай байх ёстой. Манай улс ОУВС-гийн "Стэнд бай” хөтөлбөрт сонгуулийн дараа хамрагдахаас өөр аргагүй нөхцөл үүсэхээр байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж, зээл хумих зэрэг шаардлагыг тулгадаг. Засгнйн газар, Монголбанк задгай явж ирсэн бодлогоо ил гаргахыг хүсэхгүй, нөгөө талаас эрх мэдэл нь хумигдах учраас "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах сонирхолгүй байна гэж би хардаж байна. Зээл хүсч байгаа улсын хувьд бид хүчин мөхөс байх нь тодорхой. Тиймээс ОУВС-гийн бүх шаардлагыг хүлээн зөвшөөрч байж, 3-5 жилийн хугацаатай энэ хөтөлбөрт Засгийн газар нь хэлэлцээр хийсний дүнд хамрагддаг. Ирэх жилүүдэд дотоод санхүүжилт цалин тэтгэврээ хэрхэн тавих вэ, хувийн хэвшлийн өр, цаашлаад гадаад өрийн асуудал Засгийн газрын өмнө гарч ирнэ. Бондынхоо өрийг дахин санхүүжилт хийж, өрөөр өрийг дарах, эсвэл хугацааг нь сунгах нь манай улсын зээлжих зэрэглэл улам муудна. Энэ байдлаас харахад ойрын 3-4 жилд эдийн засгийн байдал улам хүндэрнэ.


Б.УУГАНБАЯР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Төстэй мэдээллүүд

ТЭРБУМ Д0ЛЛАР00Р ТӨСВӨӨ АРГАЦААХ УУ, ӨРӨӨ ТӨЛӨХ ҮҮ

ТЭРБУМ Д0ЛЛАР00Р ТӨСВӨӨ АРГАЦААХ УУ, ӨРӨӨ ТӨЛӨХ ҮҮ

2016/03/24, 09:44

"Gredit Suisse" банкнаас 250 сая ам.долларын зээл авлаа

2016/03/17, 09:24
Төсвөөрөө

Төсвөөрөө "туйлсан" арван жилд МОНГОЛ УЛС ЮУ Ч ХОЖООГҮЙ

2016/03/14, 09:33
Дахин зээл авбал Монгол Улс дампуурна !!!

Дахин зээл авбал Монгол Улс дампуурна !!!

2015/09/21, 17:28

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

10 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

9 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

11 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

11 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

9 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

10 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

11 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

10 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

11 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

13 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

12 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

10 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

12 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

11 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

10 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

11 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

11 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

12 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

22 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

22 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

24 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

20 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

25 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

25 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

22 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

23 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

23 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

26 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

27 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

26 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

30 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

26 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

24 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

31 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

23 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

24 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

27 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

29 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

26 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

26 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

30 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

31 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

29 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

29 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

24 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

24 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

25 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

31 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

32 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

39 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа

29 | 0 | 2026/05/12, 14:53
gallery image

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

37 | 0 | 2026/05/12, 13:19
gallery image

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

29 | 0 | 2026/05/11, 15:42
gallery image

МТЗ-ын дарга нар тендэр хулгайлуулсан хүнээ захиалгаар хил дамнуулан амь насыг нь хороохыг завдсан уу

45 | 0 | 2026/05/11, 12:10
gallery image

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"

45 | 0 | 2026/05/11, 10:44
gallery image

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

40 | 0 | 2026/05/11, 10:31
gallery image

16 болон 32 настай иргэдийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна

68 | 0 | 2026/05/11, 10:18
gallery image

Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна. Хамгийн чухал асуудлуудыг шийдэх төслүүдээ зогсоочихлоо

40 | 0 | 2026/05/11, 09:59
gallery image

Говийн нутгаар +35 градус хүрч халж, зарим аймагт аадар бороо орно

38 | 0 | 2026/05/11, 09:50
gallery image

Солиорол

29 | 0 | 2026/05/08, 11:56
gallery image

UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ

27 | 0 | 2026/05/07, 17:15
gallery image

Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд

25 | 0 | 2026/05/07, 14:23
gallery image

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсчээ

26 | 0 | 2026/05/07, 10:44
gallery image

Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина

34 | 0 | 2026/05/06, 14:50
gallery image

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

25 | 0 | 2026/05/06, 11:17
gallery image

2026 оны тавдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь

26 | 0 | 2026/05/06, 10:26
gallery image

Энэ сарын 08-нд зарим нутгаар бороо, нойтон цас орно

25 | 0 | 2026/05/06, 09:37
gallery image

Дэлхийн снукерийн шинэ аварга тодорлоо

26 | 0 | 2026/05/05, 17:51
gallery image

Хятадын шилдэг киног Оросын Чита хотод гаргалаа

32 | 0 | 2026/05/05, 17:10
gallery image

Хятад, Оросын уран бүтээлчид зүрх сэтгэлд хүртэл дуулжээ!

27 | 0 | 2026/05/05, 17:06
gallery image

С.Шижирбат: 2 тэрбум давсан мөнгөөр хачин юм хийдгээ болимоор байна

24 | 0 | 2026/05/05, 10:23
gallery image

Нэгдүгээр хорооллын арын замын муруй нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлт юм гэж тайлбарлалаа

28 | 0 | 2026/05/05, 10:00
gallery image

Хятад-Оросын орон нутгийн соёлын солилцооны үйл ажиллагаа болов

24 | 0 | 2026/05/04, 17:01
gallery image

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь НУУСАН байжээ

30 | 0 | 2026/05/04, 16:58
gallery image

Хятад, Оросын орон нутгийн соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

24 | 0 | 2026/05/04, 16:56
gallery image

Шилдэг татвар төлөгчдөд шалгарлаа

28 | 0 | 2026/05/04, 15:30
gallery image

Японы Үндсэн хуулийг шинэчлэхийг зорьж байгаагаа дахин мэдэгджээ

26 | 0 | 2026/05/04, 15:01
gallery image

Цагдаагийн биед халдсан иргэний жолоодох эрхийг хасч, торгожээ

27 | 0 | 2026/05/04, 14:56
gallery image

Ч.Лодойсамбуу: Төсвийн хөрөнгөнөөс ₮500 тэрбумыг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой

26 | 0 | 2026/05/04, 13:00
gallery image

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

21 | 0 | 2026/05/04, 10:39
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70019 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59502 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51000 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42455 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37342 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37278 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31989 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31497 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30396 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23892 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23235 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22862 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22117 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21562 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20960 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19801 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19451 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18969 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18867 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18854 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18304 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17619 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17593 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17357 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17315 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17249 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17038 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16846 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16684 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16671 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16616 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16519 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16241 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16196 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16090 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16023 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15845 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15841 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15736 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15519 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15270 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14948 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14920 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14800 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14543 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14376 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14367 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14337 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14286 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14162 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13952 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13685 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13548 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13432 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59502 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37342 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51000 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31989 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31497 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14948 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13386 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13432 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10321 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11746 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13073 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5918 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9913 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11330 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11795 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8875 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9811 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9342 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10831 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8563 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11058 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7538 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11768 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8675 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8299 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12158 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9866 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6669 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7045 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8550 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6891 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7511 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11416 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6824 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.