| |
Дэлхийн үнэт металлын зах зээлийн 56 хувийг алтны эрэлт бүрдүүлж байгаа талаар "Metal Focus”-ийн тайланд дурджээ. Ерөнхийдөө үнзт эдлэлийн эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан алтны хэрэгцээ өсөж, ханш нь дээшлэх хандлагатай байна гэж "Metal Focus”-ийн шинжээчид үзэж байна. Түүнчлэн 310 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа дэлхийн үнэт эдлэлийн зах зээл 2020 он хүртэл жил тутамд таван хувиар өснө гэсэн таамаг байгаа аж. Ялангуяа, БНХАУ-д энэхүү өсөлт долоон хувь, Энэтхэгт таван хувьтай байх төлөвтэй байгаа юм. Хонконгийн хувьд мөн эрэлт нь хурдацтай нэмэгдэж байна. Үнэт эдлэл дундаас брэндийн мөнгөн эдлэл үйлдвэрлэгчид болон Азийн жижиглэн худалдаа эрхлэгчдийн үзүүлэлт тэргүүлж байгаа юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

