| |
Умард Солонгос улсыг гурван үеэрээ захирч байгаа Ким овогтны бага хүү Ким Чен Ун асар их тамхи татдаг нэгэн гэнэ. Гэхдээ тэрбээр маш өндөр зэрэглэлийн үнэтэй тамхи хэрэглэдэг бөгөөд жилд 28.7 сая фунт стерлинг зарцуулдаг тухай Их Британийн Миррор сонин мэдээллээ. Зөвхөн янжууранд гэхэд л 700 мянган фунт стерлинг зарцуулснаас ихэнхийг нь БНХАУ, Сингапураас оруулж ирдэг гэнэ. Умард Солонгост тариалсан тамхины ургамлыг ороож, тамхи үйлдвэрлэх машинд гэхэд л 88 мянган фунт стерлинг зарцуулсан аж. Ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдсэн улсын тэргүүн гэхэд хэтэрхий тансаг л юм байна.
Тус улсын хувьд тамхидалтынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг ба албан ёсны судалгаагаар насанд хүрсэн иргэдийнх нь 50 хувь нь тамхи татдаг аж. Энэ ч утгаараа тансаг хэрэглээтэй удирдагч нь өнгөрсөн жил тамхины хэрэглээх таслан зогсох, бууруулах аяныг хүртэл өрнүүлж байсан удаатай. Мөн тэрбээр тамхинаас гарах оролдлого хийж байгаа гэх мэдээлэл байгаа бөгөөд сүүлийн гурван сарын хугацаанд гартаа тамхи барьсан байдалтай нэг ч удаа харагдаагүй юм байна.
С.Дамдин
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

