logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Дөрвөн настай дүүгээ хөтөлсөн есөн настай Б.Маралмаа Монгол дахь шашны ирээдүй юу

Бичсэн:munkhbat
2015/04/06/, 14:06
Tweet
Дөрвөн настай дүүгээ хөтөлсөн есөн настай Б.Маралмаа Монгол дахь шашны ирээдүй юу 2015.03.15 20.00 цаг өнгөрч байлаа. Б.Маралмаа есөн настай. Тэр дөрвөн настай дүүгээ хөтөлчихсөн зам дагаад алхаж явав. Очих газрын маань хажууханд хүрэхээр ийн алхаж яваа аж. Тэднийг машиндаа суулгаад хаанаас хаа хүрч явааг нь асуувал "Цуглаандаа оччихоод харьж явна" гэлээ. Маралмаа болоод түүний дүү Б.Номин христэд итгэгч гэнэ. Гурван километр хүрэхгүй зайд тэрбээр надад их эзэнд итгэснээр амьдрал нь хэрхэн өөрчлөгдөж байгааг, аав нь архинаас гарахыг хэрхэн хичээж, хичээлдээ өдөр ирэх бүр сайжирч байгаагаа, одоо гэртээ харих унаанд суучихаад явж байгаа нь хүртэл христийн өглөг, хайр болох тухай хичээнгүйлэн ярьж явлаа. Өнөөдөр болсон цуглааны үеэр жигнэмэг, чихрээс гадна чихмэл тоглоом, өнгийн харандаа өгснийг ч үзүүлэв. Жигнэмэг, чихрээ ээждээ өгөхөөр хадгалсан гэнэ. Тэр өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд есөн нас хүрчээ. Ангийнх нь хэд хэдэн хүүхэд христийн цуглаанд явдаг, өөр нэг охин мүүний шашинтан болохоор шийдээд байгаа тухай ч ярьж амжив. Охидыг хашааных нь гадаа буулгаад эргэхдээ 20 жилийн дараах Маралмааг бодов. Есөн настай Маралмаагийн балчир зүрх сэтгэлийг библийн үгс эзэгнэжээ. Үнэндээ тэнд байгаа үгс, өгүүлбэрүүдийн утгыг бүрэн тайлж ч чадахгүй нялх амьтан шүү дээ. Харин 20 жилийн дараа бол тэр, магадгүй түүний дүү ч христэд жинхэнэ итгэгч болсон байна.

 

Шашин шүтэх, эс шүтэх нь тухайн хүний эрх. Гэхдээ өдгөө Маралмаа шиг есөн настнуудын хэчнээн нь Монголыг бүчсэн шашны их урсгалд туугдаа бол.

 

Нас биед хүрч яваа шашинтнууд

"Ертөнцийн эзний чуулган" нэртэй христийн чуулган 1990 оны аравдугаар сарын 7-нд албан ёсны эрхээ авснаар Монголд гаднын шашны урсгал эхэлсэн гэдэг юм билээ. Тэгвэл энэ тоо өдгөө 500 гаруй болон өргөжсөн. Өөрөөр хэлбэл, гаднын шашин Монголд бууриа зассанаас хойш 25 жил өнгөрчээ. Хүнээр бол нас биед хүрсэн гэсэн үг. Христийн шашинд итгэгчдийн анхдагчид уг шашны үзэл суртал, номлолыг сонсоод 25 дахь жилтэйгээ золголоо. Бага хугацаа биш. Хүний тархинд тухайн шашны баримтлал, үзэл бат нот суулгах хангалттай он цаг. Бид Улаанбаатарын хаанаас ч гивлүүр зүүж, урт хар нөмгөн дээл өмссөн, эсвэл библийн ишлэлийг төрийн дуулалаасаа ч илүүтэй мэдэх монгол охид, залуусыг олж болохоор болсон. Тэр ч бүү хэл өнгөрсөн оны байдлаар Монголын сум бүрт шашны 1-3 сүм, цуглаан үйл ажиллагаа явуулж байсан мэдээ бий. Орон нутгийн иргэдийн хувьд хот орж үзнэ, эрдэм ном сурна, хүнтэй эелдэг боловсон харилцаж сурна, Солонгос явна гэх мөрөөдлөөр шашны цуглаанд элсдэг тухай судалгаа ч байна.

 

Цуглаанд гурван жил тогтвортой явж, олон гишүүн нэмсэн итгэгчийг удирдагч нь зөөврийн компьютер, орон нутгаар аялах эрхийн бичгээр урамшуулж байна. Үүний төлөө ерөнхий боловсролын сургуулийн зуу зуун охид, хөвгүүд бусдын ятгалгаар харийн шашинд хөтлөгдөх болов. Монголчуудын хувьд, тусгаар тогтносон Монгол Улсын хувьд энэ яавч сайны дохио биш.

 

Өдгөө Монголд шашны 118 байгууллагын 500 гаруй салбарт будда, христ, ислам, бөө мөргөл, үнэн алдартан, католик, хиндү, бахай, мүүн, шинто болон бусад гэсэн төрлийн 170 мянга гаруй /албан бус тоо / итгэгч бий гэх. Үүнээс зөвхөн христэд итгэгч нь 120 мянга орчим хэмээн Монголын Евангелийн холбооноос мэдээлсэн нь бий. Үүний дээр шашны байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж буй. Энэ онд л гэхэд шашны 11 байгууллагын үйл ажиллагааны хугацааг жилээр сунгаж, хоёр байгууллагад үйл ажиллагаагаа эхлүүлэх эрх өглөө. Таван жилийн дараа дээрх тоо хэд дахин нэмэгдэхийг таах аргагүй. Учир нь 1994 оноос хойш шашинд итгэгчдийн тоо дандаа өссөн үзүүлэлттэй гарсан байдаг.

 

Тодруулбал,  ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгээс 1970, 1980-аад онд хийсэн цуврал судалгаанд оролцогчдын 80-85 орчим хувь нь өөрсдийгөө сүсэг бишрэлгүй бөгөөд шашин, сүм хийдтэй огт холбоогүй хэмээн хариулж байж. Харин 1994 онд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогчдын дөрөвний гурав буюу 71.1 хувь нь аль нэг шашинд хамаатуулсан буюу ямар нэг хэмжээгээр сүсэг бишрэлтэй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тухайн үед энэ өөрчлөлтийг төдийлэн ойшоогоогүй бөгөөд харин ч энэ байдлыг нь ардчилсан нийгэмтэй холбож, иргэд үзэл бодлоо чөлөөтэй  илэрхийлж  эхэлж буйн жишээгээр тайлбарлаж байв. Энэ тухай шашин судлаач Ж.Алтайбаатар  "Шашны талаарх социализмын үеийн хатуу чанга хяналт 1990-ээд онд эцэс болсноор хүмүүс бурхны шашныг идэвхтэй сонирхож, шашны үйл ажиллагаанд ч илүүтэй оролцох болсон" хэмээн тайлбарлав. Үүний дараа 2003 оны "XXI зууны эхэн үеийн Монгол дахь шашин шүтлэг ба үндэсний аюулгүй байдал" сэдэвт судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд оролцогчдын 74.89 хувь нь шашин шүтэгчид байсан бөгөөд есөн жилийн хугацаанд шашин шүтэгчдийн тоо 3.7 хувиар нэмэгджээ. Үүнээс долоон жилийн дараа буюу 2010 онд улс даяар албан ёсны бүртгэлтэй 511 сүм, хийд байгаагаас 254 будцын, 198 нь христийн, 44 исламын, долоо нь бөө мөргөлийн, тав нь бахайн болон тодорхой ангилалд үл багтах сүм хийд бий гэсэн статистик гарсан байна.

 

Гэхдээ эдгээр тоог албан ёсны бус хэмээн үздэг бөгөөд шашны үйл ажиллагаа явуулах нэг эрхийн бичгийн ард хэчнээн ч салбар цуглаан байхыг үгүйсгэх аргагүй тухай шашин суцлаачид өгүүлэв. Сонирхуулахад, Нийслэлийн Налайх,  Сонгинохайрхан дүүрэгт өдгөө исламын шашны хоёр байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Налайх дүүрэгт байрлах Мекке сүм нь лалын шашны хоёр үндсэн урсгалын томоохон нь болох суннит (sunnite) чиглэлийг баримталдаг бөгөөд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь "байнга" гэсэн тодотголтойгоор 1994 онд олгогдсон байдаг. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа сүм хийдийн хамгийн отгон нь Японы уугуул шашин болох Ками хэмээх сүнсийг тахин шүтэхэд үндэслэгдсэн шинто шашин юм. Ийнхүү баримталдаг чиглэл, номлол сургаалийн талаас нь авч үзэхэд 5-6 төрлийн шашинд хамаарах 10 гаруй урсгал чиглэлийг төлөөлсөн уламжлалт бус шашны байгууллагууд Монголд суурыдин үйл ажиллагаа явуулж байна.

 

БОРОГ АМЬДРАЛ ДАГАСАН ИТГҮҮЛЭГЧИД
Маралмаа, Номин нарын христийн цуглаанд явах нэг шалтгаан нь хоол, жимс, жимсгэнэ, дуу хөгжим, эелдэг найрсаг харилцаа гэсэн.
Архи ууж, агсам согтуу тавьдаг аав, амьдралын элдэв болж бүтэхгүйгээс үүдэлтэй ээжийн уур бухимдал, гэр бүлийн дотно дулаан биш уур амьсгалаас түр ч атугай холдох боломж тэнд байдаг тухай, цуглаан дээр хүн бүхэн инээж, чин сэтгэлээсээ ярилцдаг талаар Маралмаа цухас ярьсан.

 

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 1994 оноос хойш шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан нийт сүм хийдийн 56.7 хувийг христийн, 32.8 хувийг буддын шашин эзэлж байна. Үүний дотор нийслэлийн Баянзүрх дүүрэгт хамгийн олон сүм хийд төвлөрч, зөвшөөрөлтэй нийт сүм хийдийн 28.7 хувь, христийн шашны 36.4 хувь нь тус дүүрэгт бүртгэлтэй байна. Удаад нь Сонгинохайрхан дүүрэг орж байгаа бөгөөд нийт сүм хийдийн 18.2 хувь, христийн шашны 19.3 хувь, буддын шашны 18.5 хувь нь тус дүүрэгт бүртгэгдсэн байна. Зөвшөөрөлтэй сүм хийдийн 46.9 хувь, христийн сүмүүдийн 55.7 хувь нь зөвхөн энэ хоёр дүүрэгт төвлөрч байгаагаас үзэхэд орон нутгаас шилжин ирсэн сууршигч олонтойд тооцогддог гэр хороололд шашны байгууллагууд төвлөрөхийг зорьдог нь мэдрэгдэж буй. Үүний цаана ядуурал, ажилгүйдлийг шашны байгууллагынхан
олзолж буй нь харагдана.

 

Тодруулбал, ихэвчлэн амралтын өдрөөр цуглаж, дуулж, хуурдаж, хооллож, номлодог цуглааныхан гишүүддээ сар бүр хүнс, эд материалын туслалцаа үзүүлдэг байна. Үүнээс гадна хүүхэд, залуусын солонгос, англи, япон хэл сурах хүсэл эрмэлзлэлийг түшиглэн тэднийг өөрсөддөө татдаг аж. Мөн бусад сургалтуудад ч хамруулдаг. Эрүүл мэндийн үйлчилгээний туслалцаа үзүүлэх маягаар ч бас гишүүнчлэлийн тоогоо нэмдэг. Хүнд өвчтэй хүүхэд, иргэдээр дамжуулан өвчтнийг ихэвчлэн БНСУ-д үнэ төлбөргүй эмчлүүлэхэд зуучилж өгөх нэрээр гэр бүлийнхнийг нь сүмийн цуглаандаа урьж, оролцуулдаг. Энэ мэт шалтгаанаас үүдэн шашинд итгэгчид, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцогчдын эгнээг дунд эргэм насныхан тэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, 1990-ээд онд аль нэг шашинд хүчин зүтгэсэн залуус өдгөө 35-45 насныхан болсон байна. Өөрийгөө ямар нэг шашин шүтдэг гэж хэлснээр нь хүний сүсэг бишрэлийг тодорхойлох аргагүй. Сүсэгтэн гэдэг тогтсон зан үйлтэйгээс гадна, тодорхой ёс суртахууны хэм хэмжээтэй хүнийг хэлдэг. Тэгвэл ийм хэмжээнд хүртлээ ном сонссон 35-45 насныхан аль нэг шашнаас гүн хамааралтайгаар амьдарч байна. Өнөөгийн нийгмийн тодорхой хэсгийг тэд үүрэлцэж, төлөөлж, удирдаж яваа. Тэдний залгамж халаа нь дөрвөн настай дүүгээ дагуулсан есөн настай охин мөн билээ. Тэхдээ түүнд буруу байхгүй. Оюун санааны болоод материаллаг хэрэгцээний гүн дутагдалд автсан ядуу, зүд үү өнөөгийн нийгэм христийн болон гаднын бусад шашинд итгэгчээ тэлэх таатай хөрс болоод буй.

 

Зарим хүн "Гаднынхан Монголыг хагалган бутаргах гэж, итгэл үнэмшлийг нь үгүй болгох гэж шашны төлөөлөгчдөө санхүүжүүлэн нааш нь илгээсээр байна. Энэ нь өдгөө мэдэгдэхгүй ч бидний үр хүүхдүүдийн үед Монголыг шашны урсгалаар нь хуваан мөргөлдүүлнэ" хэмээн ярьдаг. Гэвч шашны байгууллага үйл ажиллагаа явуулах хууль, эрх зүйн боломж нь бүрэн нээлттэй манай улсад хүүхэд, багачууддаа шашин шүтэх, эс шүтэхүйн тухай ойлголтыг зөв өгөхөөс өөр сонголт одоогоор алга.

 

Үнэндээ 80 гаруй жил эрхи эргүүлж, шарын шашинд сүсэлж залбирч явсан эцэг нь таалал төгсөхөд мүүний шашны уламжлал ёсоор хойдын зан үйлийг нь үйлдэнэ хэмээн үр хүүхэд нь хөгшин ээжийнхээ нулимсыг барж, үйлийг үзэгчдээр монголчууд хүрээгээ тэлсээр л байна.

Б.ЭНХМАРТ /ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ/

Төстэй мэдээллүүд

Хамрын хийдийг ашиглаж олсон 115 сая төгрөгийн тайлан хаана байна вэ

Хамрын хийдийг ашиглаж олсон 115 сая төгрөгийн тайлан хаана байна вэ

2015/04/06, 12:52
Охиноо алдсан, голсон хоёр эхийн хувь тавилан

Охиноо алдсан, голсон хоёр эхийн хувь тавилан

2015/03/27, 13:08
Л.Мөнхбаягалангийн асуулт ба Ерөнхийлөгчийн хариулт

Л.Мөнхбаягалангийн асуулт ба Ерөнхийлөгчийн хариулт

2015/03/14, 14:52
Цагаан сараас өмнө Туул голоо цэвэрлэнэ

Цагаан сараас өмнө Туул голоо цэвэрлэнэ

2015/02/06, 09:10

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

3 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

6 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

6 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

5 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

5 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

4 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

8 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

10 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

8 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

10 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

9 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

11 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

11 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

9 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

11 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

11 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

12 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

22 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

22 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

24 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

20 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

25 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

25 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

21 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

23 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

23 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

26 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

27 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

26 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

30 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

26 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

24 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

28 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

22 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

24 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

27 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

29 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

26 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

25 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

30 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

31 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

28 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

28 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

24 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

24 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

25 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

31 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

30 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

37 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа

27 | 0 | 2026/05/12, 14:53
gallery image

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

35 | 0 | 2026/05/12, 13:19
gallery image

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

28 | 0 | 2026/05/11, 15:42
gallery image

МТЗ-ын дарга нар тендэр хулгайлуулсан хүнээ захиалгаар хил дамнуулан амь насыг нь хороохыг завдсан уу

41 | 0 | 2026/05/11, 12:10
gallery image

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"

43 | 0 | 2026/05/11, 10:44
gallery image

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

38 | 0 | 2026/05/11, 10:31
gallery image

16 болон 32 настай иргэдийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна

66 | 0 | 2026/05/11, 10:18
gallery image

Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна. Хамгийн чухал асуудлуудыг шийдэх төслүүдээ зогсоочихлоо

38 | 0 | 2026/05/11, 09:59
gallery image

Говийн нутгаар +35 градус хүрч халж, зарим аймагт аадар бороо орно

36 | 0 | 2026/05/11, 09:50
gallery image

Солиорол

29 | 0 | 2026/05/08, 11:56
gallery image

UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ

27 | 0 | 2026/05/07, 17:15
gallery image

Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд

25 | 0 | 2026/05/07, 14:23
gallery image

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсчээ

26 | 0 | 2026/05/07, 10:44
gallery image

Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина

31 | 0 | 2026/05/06, 14:50
gallery image

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

25 | 0 | 2026/05/06, 11:17
gallery image

2026 оны тавдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь

25 | 0 | 2026/05/06, 10:26
gallery image

Энэ сарын 08-нд зарим нутгаар бороо, нойтон цас орно

25 | 0 | 2026/05/06, 09:37
gallery image

Дэлхийн снукерийн шинэ аварга тодорлоо

26 | 0 | 2026/05/05, 17:51
gallery image

Хятадын шилдэг киног Оросын Чита хотод гаргалаа

30 | 0 | 2026/05/05, 17:10
gallery image

Хятад, Оросын уран бүтээлчид зүрх сэтгэлд хүртэл дуулжээ!

27 | 0 | 2026/05/05, 17:06
gallery image

С.Шижирбат: 2 тэрбум давсан мөнгөөр хачин юм хийдгээ болимоор байна

24 | 0 | 2026/05/05, 10:23
gallery image

Нэгдүгээр хорооллын арын замын муруй нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлт юм гэж тайлбарлалаа

28 | 0 | 2026/05/05, 10:00
gallery image

Хятад-Оросын орон нутгийн соёлын солилцооны үйл ажиллагаа болов

24 | 0 | 2026/05/04, 17:01
gallery image

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь НУУСАН байжээ

30 | 0 | 2026/05/04, 16:58
gallery image

Хятад, Оросын орон нутгийн соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

23 | 0 | 2026/05/04, 16:56
gallery image

Шилдэг татвар төлөгчдөд шалгарлаа

28 | 0 | 2026/05/04, 15:30
gallery image

Японы Үндсэн хуулийг шинэчлэхийг зорьж байгаагаа дахин мэдэгджээ

26 | 0 | 2026/05/04, 15:01
gallery image

Цагдаагийн биед халдсан иргэний жолоодох эрхийг хасч, торгожээ

27 | 0 | 2026/05/04, 14:56
gallery image

Ч.Лодойсамбуу: Төсвийн хөрөнгөнөөс ₮500 тэрбумыг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой

26 | 0 | 2026/05/04, 13:00
gallery image

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

21 | 0 | 2026/05/04, 10:39
gallery image

Мөрдөгч С.Д нь хэргийн хохирогчид олгох 5 сая төгрөгийг хувийн дансанд шилжүүлэн авч, зарцуулжээ

27 | 0 | 2026/05/04, 10:19
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70019 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59501 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50999 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42454 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37341 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37278 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31989 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31496 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30395 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23892 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23235 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22862 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22117 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21562 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20960 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19799 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19451 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18968 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18867 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18853 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18301 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17619 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17593 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17356 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17315 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17249 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17038 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16844 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16684 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16671 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16616 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16517 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16239 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16195 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16089 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16022 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15845 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15840 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15735 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15516 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15270 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14947 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14919 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14799 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14542 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14376 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14364 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14334 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14285 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14162 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13952 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13685 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13548 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13432 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59501 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37341 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50999 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31989 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31496 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14947 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13386 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13432 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10320 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11746 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13072 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5918 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9911 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11330 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11794 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8874 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9810 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9342 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10831 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8563 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11058 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7538 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11767 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8675 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8299 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12158 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9866 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6669 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7045 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8550 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6890 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7511 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11416 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6822 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.