| |
Оросын Батлан хамгаалах яам Сирийн 795 хот суурин эвлэрлийн гэрээнд нэгдсэн талаар мэдээлэв. "Сирид гал зогсоож, эвлэрэх үйл явцад хамгийн сүүлд нэг хоногийн дотор таван суурин газар нэгджээ. Латакия мужийн дөрвөн хот, Хомс мужийн нэг суурин эвлэрлийн үйл явцад нэгдэж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зуржээ.
Энэ сарын 15, 16-нд Энэтхэг улсад БРИКС-ийн Дээд хэмжээний уулзалт болсон юм. Уулзалтаар БРИКС-ийн орнуудын тэргүүнүүд Сирийн асуудлаар нэгдсэн байр сууриа илэрхийлсэн баримт бичиг гаргах билээ. Орос, Энэтхэгийн шинжээчдийн үзэж байгаагаар, БРИКС-ийн орнууд олон улсын хэд хэдэн хурцадмал асуудлаар нэгдсэн байр суурьт хүрчээ.
ОХУ, Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын тэргүүнүүд терроризмын эсрэг тэмцэл болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцсэн байна. Талууд хамгийн хурцаар тавигдаж байгаа Сирийн асуудлаар ч байр сууриа нэгтгэж байгаа юм. Чуулганы үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди болон БНХАУ-ын Дарга Си Жинпинтэй тусгайлан уулзаж ярилцжээ.
Орос улс Сирийн газар нутаг дээрх агаарын хүчнээ хугацаагүйгээр байршуулах хэлэлцээрийг баталжээ. ОХУ, Сирийн Засгийн газар хоорондын энэхүү хэлэлцээрийг Холбооны зөвлөл өмнө нь баталсан байсныг ийнхүү хүчин төгөлдөр болгов.
О.САШАЗасгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

