| |
Монголбанкны Ерөнхийлөгч аравдугаар сарын 7-9-ний өдрүүдэд Вашингтон хотод болсон Олон улсын валютын сан /ОУВС/, Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад оролцох үеэрээ Монгол Улс "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавьсан билээ.
Гэвч ”Стэнд бай”-д хамрагдах эцсийн шийд гараагүй байгаа юм. Учир нь "энэ сарын 20-нд ОУВС-гийн ажлын хэсэг Монголд ирж ажиллаж Сангийн яам, Монголбанк, холбогдох бусад санхүүгийн байгууллага дээр ирж ажиллаад, түүний дараа эцсийн дүгнэлтээ танилцуулах юм.
Засгийн газрын зүгээс эдийн засаг доройтолтой байгаа энэ үед "Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал ам.долларын ханш тогтворжихоос гадна эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого хэмээн үзэж байгаа бол сөрөг хүчний хувьд "өнөө, маргаашаа аргацаасан" л хэрэг гэж үзэж буй.
Эдийн засгийн ухааны доктор А.Даваасүрэн хэлэхдээ "Стэндбай” хөтөлбөр хэрэгжүүлсэн тохиолдолд татвар нэмэгдэж, төсвийн ажилтны цалин, тэтгэвэр, тэтгэмж буурдаг. Мөн улсын төсвөөс санхүүждэг нийгмийн шинж чанартай бүх төсөл, хөтөлбөр зогсдог. Тиймээс энэ нь ард түмний эсэргүүцэл, бослого, тэмцэл дагуулах магадлалтай" гэж байгаа юм.
Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

