| |
Австралийн нийслэл Канберра хотноо үйл ажиллагаагаа явуулдаг тус улсын үндэсний хөрөг зургийн галерейгаас тухайн жилийнхээ шилдэг дижитал хөрөг зургийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ уламжлалынхаа дагуу тус галарейн хамт олон 2016 оны шилдэг бүтээлийг шалгаруулах уралдаанаа амжилттай зохион байгуулж, шилдэг бүтээлийн эзнээ тодруулжээ. Шилдэг дижитал хөрөг зураг шалгаруулах уг уралдаан нь анх 2012 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд энэ жил 5 дахь удаагаа болж байгаа нь энэ юм. Шилдэг бүтээл шалгаруулах уралдаанд уран бүтээлчид зурсан хөрөг бүтээлээрээ болон зургийн аппараттаар авсан хөрөг зургаараа оролцох боломжтой байдаг юм. Уг уралдааныг зохион байгуулах болсон гол шалтгаан бол орчин үеийн уран зургийн ертөнцөд хөрөг зургийн бас нэгэн шинэ үеийг нээх зорилготой.
2016 оны уралдаанд 270 бүтээл ирсэнээс эцсийн шатанд нийт 7 бүтээлийг зохион байгуулагчид болон шүүгчдийн баг сонгон авч үлджээ. Эцсийн шатанд үлдсэн 7 бүтээлээс дахин шүүлт хийх замаар 2016 оны дижитал хөрөг зургийн ялагчийг тодруулсан байна. Ялагчаар зураач Эмиель Куртин Вилсон шалгарчээ. Энэхүү нэр хүндтэй шагналыг дагалдаж, 10 мянган австрали доллар ирдэг юм байна. 2016 оны дижитад хөрөг зургийн уралдаанд ирсэн нийт бүтээлийг тус улсын үндэсний хөрөг зургийн галарей үзэсгэлэн гаргаж байгаа юм. Уг үзэсгэлэн 2017 оны 4-р сарн 9-ний өдөр хүртэл олны хүртээл болох юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

