| |
Израилийн цагдаагийнхан авлигын хэрэгт сэжиглэн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг хоёр дахь удаагаа байцаасан тухай Reuters мэдээлсэн байна.
Байцаалт Иерусалимд Израилийн Ерөнхий сайдын гэрт нь болсон таван цаг орчим үргэлжилсэн гэж тэмдэглэжээ. Байцаалтын үеэр зөвхөн бэлэг хүлээн авсан асуудлаас гадна, бусад зүйлүүдийн талаар ч ярьсан гэнэ. Гэхдээ яг юуг сонирхож байгаагаа цагдаагийн газраас мэдээлээгүй байна.
Өмнө нь Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг авлигын хэргээр цагдаад байцаагдсан гэж мэдээлсэн байна. Улс төрч болон түүний гэр бүлийн гишүүд хэдэн зуун мянган шекелийн үнэтэй бэлгийг бизнесийнхнээс хүлээн авсаныг сэжиглэсэн ажээ.
М.Баяр
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

