| |
Тавантолгойн гэрээтэй зэрэгцэн өрнөсөн том дуулианы нэг нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрладаг 16 дугаар байртай холбоотой асуудал байлаа.Нийслэлд хаа сайгүй бүтээн байгуулалт өрнөж, тэнгэр баганадсан өндөр барилгууд худалч хүнд нүд ирмэхийн зуурт сүндэрлэн босч буй юм.Гэвч их хотын хөгжил хэмээн бахархаж баярлахаас өмнө иргэдийн амьдрах эрх, өмч хөрөнгөнд халдсан дуулиан сэтгэл эмзэглүүлэх боллоо.Нар үзэх эрхийг хязгаарлан цонхыг нь таг хаан өндөр барилга босгож зүрхэлдэг эрхмүүд өдгөө дэргэдэх байшинг нурах эрсдэлд оруулахаас ч үл эмээдэг болсны тод илрэл "Би Жи Би Жи” гэж компани. Алга дарам газар өгөөч, аравхан машин багтах гарааш барья хэмээн царайчилж хотоос зөвшөөрөл авчихаад түүнийгээ арав зуу дахин томсгоод арван хэдэн давхар өндөр байшин босгохоор улайрсны горыг 50 шахам айлын 240 гаруй иргэн амсч байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

