| |
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Москва хотноо армийн албан хаагчидтай уулзах үеэрээ "ОХУ Сирид явуулж буй цэргийн ажиллагаагаа түр зогсоогоод байгаа хэдий ч барууныхны дэмждэг террорист бүлэглэлүүд Алеппо хотод халдлага үйлдсэн хэвээр байна. Тиймээс барууныхны олон улсын терроризмын эсрэг тэмцэлд оруулж буй хувь нэмрийг хэрхэн дүгнэх ёстойгоо сайн мэдэхгүй байна. Барууны орнуудыг ялангуяа АНУ-ыг терроризмын эсрэг тэмцэж байна уу, ОХУ-ын эсрэг тэмцэж байна уу гэдгийг тогтоох цаг нь болсон гэж бодож буйгаа нуух юун. Магадгүй манай хамтрагч (АНУ) Франц, Египет, Бельги, Ирак болон бусад оронд хэчнээн гэмгүй иргэн хэнээс болж амиа алдсаныг мартсан бололтой.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

